sonin.mn
Хонконгийн Хааны ордны соёлын музей өчигдөр буюу 7-р сарын 3-ны өдөр албан ёсоор олон нийтэд нээлттэй болж, Хятадын  1-р зэрэглэлийн 166 түүх соёлын өв дурсгалыг багтаасан Бээжингийн Хааны ордны музейн нийт 900 гаруй соёлын өвийг үзүүлж эхэлжээ.
 
 
7-р сарын 2-ны өдрийн байдлаар, Хонконгийн Хааны ордны соёлын музейн нээлтийн үзэсгэлэнгийн эхний 4 долоо хоногийн 140 мянган тасалбарын 85 хувь нь зарагдаж, тусгай үзэсгэлэнгийн 37000 тасалбарын 95 хувь нь зарагдаж дуусжээ. Мөн 7-р сарын  туршид Лхагва гараг бүрт төлбөргүй нэвтрүүлэх бөгөөд урьдчилсан захиалга аль хэдийн дууссан байна.
 
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ян Рүньшюн нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ: "Хонконгийн Хааны ордны соёлын музей Хонконгийн өөрийн өвөрмөц соёлын давуу нөхцөлийг ашиглан Хятадын соёлыг олонд танилцуулж чадна гэдэгт  итгэж байна" гэжээ. 
 
 
Г.Бямба