sonin.mn
МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод хандаж ОХУ-ын төмөр замын компани Индонезийн шинэ нийслэл Нусантарад хөрөнгө оруулахыг санал болгожээ.
 
 
 
АНУ болон түүний барууны холбоотнууд Москваг тусгаарлаж байгаа энэ үед Москва ЗӨА-ийн хамгийн том эдийн засагтай улстай харилцаагаа илт ойртуулж байна.
 
 
 
Индонез дэх ОХУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Жоко Видодо пүрэв гарагт Москвад айлчлах үед В.Путин түүнд Индонезийн нийслэлийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд Москва оролцох боломжтой гэжээ.
Өнгөрсөн 2019 оны 8 дугаар сард Индонези улс нийслэлээ Жакартагаас Борнео арлын Зүүн Калимантан руу шилжүүлэхэд 466 их наяд рупи шаардлагатай гэдгийг зарлаж, шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэсэн юм.
Гэсэн хэдий ч цар тахлын улмаас барилгын ажлын эхлэх хугацаа энэ оны 8 дугаар сар хүртэл хойшилсон.  
ОХУ-ын эрчим хүчний компаниуд ч Индонезид бизнес эрхлэх, ялангуяа цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх сонирхолтой байгааг В.Путин илэрхийлсэн байна.
 
А.Анхбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг