Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах юм.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод буй.
Сэтгэгдэл0
Давхар автобуснаас давхар лрт галт тэрэг осолдох нь бага
Сайхан эд бн одоо автобусны унээ нэмээд хел дээр нь босгохгуй бол халамжууд олон газрыг дампууруулж бг
Нийтийн Тээврийн алдагдлыг аль улсад төр хариуцдаг харин олон хөнгөлөлтүүдийг болиулж бүгд 500 төгрөгөөр шудрага төлдөг болгоё смарткарт мэтийн дундаас нь мөнгө цохьдог байгууллага хэрэггүй
Yamar ovor baga yum, hun bagtah uu?
автобусны бүх жолооч нар бэлэн мөнгө хармаалаад л шааж өгөх юм. үнэн өлөн.
Залуухан "хенгелттэй зорчигч" нараа цеел. Автобусанд хянагч нараа явуул. Бэлэн менгений савг нь ажиллуул. Ингэж байж л ашиг нэмэгдэнэ. Унэ нэмээд асуудлаа шийдэж чадахгуй.
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
500 юм уу 400 тогрогоор явдаг болгоод бух торлийн унэгуй зорчдог явдлыг боль оо За тэгээд саадгуй явж байвал хун бухэн автобусаар явна шуу