сонин mn
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдсэн орнуудын 15 дахь хурлын үеэр гаргасан НҮБ-ын цөлжилттэй холбоотой тайлангаас үзвэл 2000 оноос хойш бий болсон цөлжилт, ган гачгийн гамшиг болон үргэлжлэх хугацаа нь 29 хувиар нэмэгдэж, зөвхөн 1998-2017 оны хооронд гэхэд л дэлхий нийтэд ган гачгийн улмаас учирсан эдийн засгийн хохирол 124 тэрбум ам.долларыг давжээ. 
 
Кот-Дивуар улсын Абижан хотод болсон уг хурлын үеэр конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиау хэлэхдээ: "Газар хуурайшиж, үржил шимтэй хөрс ч элсжиж, ган гачгийн байдал улам л ноцтой болж байна. Ган гачиг нь тогтвортой хөгжлийн том заналхийлэл боллоо" гэсэн байна.
Мөн уг тайлангаас үзэхэд, 2022 оны байдлаар  2.3 тэрбум хүн усны хомстолд орж буй гэнэ. Цаашид энэ тоо 4.8-5.7 тэрбумд хүрч магадгүй аж. 
 
С.Сарнай