ВАШИНГТОН. /BBC/. Киевт цэргийн тусламж үзүүлэх ажлыг хялбарчлах үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд “ленд-лийз”-ийн гэрээгээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд даваа гарагт гарын үсэг зурлаа.
"Украины ардчиллыг хамгаалах 2022 оны хууль" нэртэй уг баримт бичгийг ОХУ Украин руу довтолж эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн барьсан юм.
Тавдугаар сарын 3-нд уг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар (417 нь дэмжсэн, 10 нь эсэргүүцсэн) баталсан ба үүнээс өмнө уг хуулийн төслийг Сенатын танхим баталжээ.
Хуулийн төсөлд зааснаар, АНУ-ын Ерөнхийлөгч "эдгээр орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийг ОХУ-ын болзошгүй халдлага эсвэл тус улсын зүгээс үргэлжилж буй түрэмгийллээс хамгаалахад туслах зорилгоор Украинд болон ОХУ-ын Укриан руу хийсэн довтолгооны улмаас хохирсон Зүүн Европын бусад оронд батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг зээлээр олгох, түрээслэхийг Засгийн газарт зөвшөөрч болно".
Энэхүү хуулийн төсөл нь Дэлхийн II дайны үед АНУ холбоотнууддаа зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хоол хүнсийг урт хугацаагаар хойшлуулсан, урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байсан ленд-лийзийн тухай хуультай адил хэрэгжинэ. Дэлхийн II дайны үед ийм тусламжийг гол хүлээн авагчдын нэг нь Зөвлөлт Холбоот Улс байв.Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ болон Жо Байденд тусламжийн хөтөлбөрийг дахин сэргээсэнд талархал илэрхийлжээ. “Эрх чөлөө, ирээдүйнхээ төлөө хийж буй тэмцэлд Украинд дэмжлэг үзүүлсэнд @POTUS болон Америкийн ард түмэнд баярлалаа. “Ленд-лийз”-ийн тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурсан нь түүхэн алхам боллоо. Бид хамтдаа дахин ялна гэдэгт итгэлтэй байна. Бид Украины, мөн Европын ардчиллыг яг 77 жилийн өмнөх шиг хамгаалах болно” гэж В.Зеленский твиттер хуудсандаа англи хэлээр бичжээ.
“Ленд-лийз”-ийн гэрээний тухай хуулийн юугаараа давуу талтай вэ?
Шинжээчдийн хэлснээр, “ленд-лийз”-ийн тухай хууль нь ихэвчлэн зэвсгийн худалдааг дагалддаг хүнд суртлын үйл явцыг ихээхэн хялбаршуулах аж. Энэ тохиолдолд Америкийн зэвсгийг Украин болон Зүүн Европын бусад оронд түрээслэх боломжтой.
“Энэ хуульгүйгээр цэргийн тоног төхөөрөмжийг түрээслэхдээ Украин улс таван жилийн дотор АНУ-д буцааж өгч, эвдрэл хохирлыг нөхөн төлөх ёстой. Харин уг хууль нь ийм хязгаарлалтыг арилгана" гэж Катоны Институтын улс төрийн шинжээч Жордан Коэн “Defenseone” хэвлэлд ярилаа.
Үүнээс гадна, энэ хууль нь Жо Байденыг Украинд чухам ямар төрлийн зэвсгийг яаралтай түрээслэхийг хүсэж байгаа талаараа Конгресст заавал үндэслэл гаргах шаардлагагүй болгоно гэж Коэн нэмж хэлэв."Ленд-лийз"-ийн гэрээний тухай хууль нь Москватай хийж буй энхийн хэлэлцээнд Киевийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж Атлантын зөвлөлийн “Forward Defense” хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах үзэлтэн Томас Уоррик үзэж байна."Энэ нь украинчуудад ч, Путинд ч илүү их зэвсэг, сум удахгүй бэлэн болно гэсэн дохио болж байна" гэж Уоррик хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Амёрикийн шинэ хуучин зэвсэгийг турших шалгах газар нь Укриан болж байгаа юм байна ! Нэгмөсөн цөмийн бөмбөг зээлдүүлчихээч ! Путины уур ихээр хүрч мэдрэл нь хөдлөж цөмийн чёмондандаа гар хүрэх гэж энэ үёд цөмийн зэвсэг зээлдүүлэх нь оновчтой шүү ! Жо өвгөөн !
Америк ингэж дайнаас зэвсгээр ашиг олдог л байргүй юу даа.2-р дайнд ОРОСД ленд лизээр зэвсэг өгч оросууд 2006 онд төлж дуусгасан тухай баримт байдаг .Ирак Сирид химийн зэвсэг байна гээд дайн хийж харгислал үйлдсэн .Тэндээс.химийн зэвсэгийн ул мөр юу ч олоогүй . Харин нефть байгалийн баялагт нь болсон байдаг .Афганстанд 20 жил байлдаад гарахдаа АФГАНСТАНУУДЫН хадгалуулсан мөнгийг өгөхгүй гэв. Ашиг олж нэг улс үндэстэнг/УКРАЙНЧУУДЫГ/ устгах бол АНУ д юу ч биш
Ор зээЛ гэсэн уг Украин хэзээ яаж барагдуулах юм болдоо ЗХУ д огсон америкийн ленд лизийг Орос донгож 2006 онд толж дууссан гэсэн дээ
Орос - Украины дайн гэдэг нь үнэн хэрэгдээрээ АНУ - Оросын дайн байсныг одоо л албан ёсоор зарлаж байна гэж ойлголоо ...
Санал нэг байна.АНУ байлдаад байгаа гэж ойлгоход болох юм. Украйн төлбөрт уналаа даа. Ингээд украйн бараг сүүлчийн замдаа орлоо.
2008 ond anu ukriane g dainii talbar bolgohoor tulubulsun uneheer sanaand bagtahgui baisan gebch beyeldegiig harlaa
Эх орноороо ард иргэдээрээ хохироод дээрээс нь өрийн дарамт тэнэг Зямля юмдаа
Хүний адаг, тэнэг мал. Ээлжит Дайныг өдөөсөн арчаагүй шуналтан . Хорвоо бөөрөнхий бүх зүйл өөрийнх нь ард түмэн үүрэх цаг ирнээ.
Ромын хамба ламын хэлдэг үнэн. Энэ дайныг орос эхлүүлээгүй! Энэ өвгөний бүрэлдхүүн төлөвоөж Оросыг гарцаагүй байдалд оруулж Украйныг туршилтыниталбар болгож байна. Орос Украйн СССР нэгэн нутаг орон байсан. Украйныг Оросоос булаан авлаа! Украйны асууддыг яагаад ннэ хүн шийдэх естрй гэж? Мөннөний хөхүүр шуналт Зеленскийг толгойгүй тэрбумтан богосон.
Зүгээр л дайнаа зогсоо. Дайныг дэмжихгүй байна
Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн улс орнуудад баярын мэндчилгээ илгээжээ. В.Путин Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг улсуудад мэндчилгээ явуулсан байна. Харин НҮБ-ын санал хураалтад түдгэлзэх санал өгсөн Монгол улсад баярын мэндчилгээ ирүүлсэнгүй. Мөн өөрсдийн хүлээн зөвшөөрсөн Абхаз, Өмнөд Осети, Донецк, Луганскын удирдагчдад болон Гүрж, Украины ард түмэнд баярын мэндчилгээ илгээсэн байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн цэргийн парадад оролцох бөгөөд уламжлал ёсоор Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөнө. Энэ жилийн Ялалтын өдрийн баярт гадаадын удирдагчдыг уриагүй юм.
Юм гэж их сонин шүү. Германы Фашистуудтай байлдахад нь АНУ нь ЗХУ-д өөрийх нь үйлдвэрлэдэгээс их кэвсэг өгч тусалж байсан. Гэтэл одоо Оросын Фашистуудтай тулалдахад нь зориулж Украйнд тусалж байна.
Мөнгө хийж сурсан ажилаа эхэлжээ!! Одоо мөнгийг ч ёстой хийх шиг болно биз.