1972 оны 4 дүгээр сард байх. 5 дугаар ангид сурч байсан тэр жилийн хавар. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай нас барав. Ард түмний дунд маш их нэр хүндтэй, насаараа төр засгийн удирдах албанд ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Улс түмнүүдийн найрамдлын төлөө Лениний шагналаар шагнуулсан мөнгөөрөө Хүүхдийн паркийн байгуулсан тул ялангуяа хүүхдүүд түүнд их дотно байсан байж таарна. Хүүхдийн парк бол тэр үеийн хүүхэд багачуудын ганц очдог газар нь байсан даа.
Ингээд улс орон даяар гашуудал зарлалаа. Хэд хоног гашуудал зарласан юм, бүү мэд. Одоо санахгүй нь. Тэгээд хотын бүх байгууллага, албан газар, их, дээд, дунд сургуулиудаас төлөөлөгчид зохион байгуулж, Самбуу даргын шарилыг байрлуулсан АИХ-ын нэг танхимд оруулж салах ёс гүйцэтгүүлж байв. Тэгж бодохоор хэдэн арван мянган хүн очсон байж таарна, хэд хоног үргэлжилсэн байж таарна.
Манай ангийн багш бидний хэдэн хүүхдийг нэр заан авч явах болов. Анги болгоноос хүүхдүүд явлаа. Хаврын зэвэргэн өдөр бөөнөөрөө Сансарын туннелийг уруудан алхацгаав. Хүүхдүүд л болсон хойно, шуугилдаж хөөцөлдөж явсан байх. Багш биднийг дуудаж “Аятайхан байцгаа! Томоотой, чимээгүй явцгаа!” гэж үглэнэ.
Тэгж явсаар Сүхбаатарын талбайд ирж, Засгийн газрын ордны урд хаалгаар дотогш орцгоов. Талбай дээр маш олон хүн цуглаж, тээр холоос жагсан цуварсаар ордонд орцгооно. Бид ч тэдний дунд орж чимээгүй цувралдан алхсаар нэлээд удаж байж сая бидний ээлж ирэв. Цэрэг, цагдаа эгнэн хүндэт харуулууд зогсоцгоожээ. Засгийн газрын ордны урд талд Сүхбаатар, Чойбалсан нарын бунхан байх. Эхлээд бид түүгээр орж, арынх нь хаалгаар гарч Их хурлын танхимд орцгоов.
Хүн болгон чив чимээгүй, толгой гудайлгаж, гунигтай царайлсан байх агаад ханцуйдаа улаан, хар даавуу хаджээ. Манай багш ч цүнхнээсээ жижигхэн улаан, хар даавуунууд гарган ирж бидний ханцуйны дээд талд зүүгээр хатгаж өгөв. Европ маягийн гашуудлын энэ ёс социализмын он жилүүдэд Зөвлөлтөөс орж ирсэн байж таарна.
Самбуу гуайн цогцсыг модон авсанд байрлуулж төрийн далбаагаар хучиж, нүүрийг нь ил гаргажээ. Хүмүүс хэсэг хэсгээрээ өлмий доор нь очиж хэдэн агшин толгой гудайлган чимээгүй зогсоод мэхийн ёсолж цааш эргэн явцгаана. Зарим хүн чимээгүйхэн мэгшиж харагдана. Танхимд нам гүм, гагцхүү гашуудлын хөгжим намуухан эгшиглэх авай.
Сталин, Чойбалсанг нас барахад яаж байсан бол? Ахмадууд янз бүрийн л юм ярьдаг. Сталиныг нас барахад Оросын хөдөө тосгоныхон үнэмшиж чадахгүй, үнэмшсэн хойноо эвлэрч чадахгүй, “Бид тэгээд одоо яаж амьдарна аа?” гэлцэн бөөн юм болж байсныг киноноос харсан. Чойбалсанг нас барахад Монголын цагаан сар таарч, тэр жил цагаан сарыг тэмдэглээгүй гэдэг.
Сүүлд Брежнев, Черненко, Андроповыг нас барахад Монголд бас л сүртэй салах ёс хийж байсан. Ах дүүгийн ган бат найрамдалт Зөвлөлтийн удирдагчид болохоор тэр шүү дээ.
Газар газрын, улс улсын ёс заншил өөр аж. Тахин шүтэгдэж асан Мао Зедун, Ким Ирсенийг яаж оршуулсныг киноноос үзсэн. 1997 онд Дэн Сяопинийг нас барахад Хятад даяар яаж гашуудаж байгааг зурагтаар харсан. Асар их уй гашуу, уйлаан хайлаан хэдэн өдөр туж үргэлжилсэн. Тэрбум хүнтэй улс даяараа тэгж эмгэнэх нь гайхалтай...
Сургууль руугаа буцаж очоод ангидаа орж иртэл багш дуудлаа.
-Галаа, нааш ир! Алив, оймсоо харуул! гэв. Би учрыг нь олсонгүй, гайхсан ч өмднийхөө шуумгийг татан оймсоо харуулав.
-Цагаан оймс! Цагаан оймс!...
-Тийм ээ, багш аа. Яасан бэ?
-Сая бид гашуудлын арга хэмжээнд оролцсон...
-Тийм.
-Чи явсан...
-Тийм. Та бид хамт явсан ш дээ!
-Харин тийм, Галаа! Тэгэхэд бусад багш чиний цагаан оймсыг харжээ!...
-Тэгээд яасан гэж, багш аа?
-Чи үзэл суртлын хараанд өртжээ! Цагаан өнгө бол Хятадын оршуулгын өнгө! Үүнийг чинь хамт явсан багш хараад надад анхааруулсан! Энэ чинь дээшээ хүрвэл юу болохыг чи ойлгож байна уу?
Би сайн ойлгохгүй байсан ч, Хятадтай нэр холбогдоно гэдэг харин аюултайг мэдэх тул нэг тийм айх болгоомжлох мэдрэмж төрөөд явчихлаа. Монгол-Хятадын харилцаа туйлдаа хүртэл муудсан байсан цаг шүү дээ.
-Яана аа, багш аа? Би яах вэ? Сургуулийн захиргаа мэдчихсэн үү?
-Хм. Арай ч үгүй л дээ! Гэхдээ чи болгоомжтой бай! Би тэр багшаас гуйсан. Гайгүй байх! гээд яриа дууссаны дохио болгож “Суудалдаа суу!” гэв.
Үнэхээр багш маань тэр багшийг дуугай болгожээ. Тэр явдал тэгээд өнгөрсөн юм. Харин орой нь би Самбуу гуайтай салах ёс хийхэд оролцсоноо аав ээждээ ярьж, асуулаа:
-Аав аа, цагаан өнгө Хятадын оршуулгын өнгө юм уу? Монголчууд оршуулганд цагаан өнгийн хувцас өмсч болдоггүй юм уу? гэхэд аав маань:
-Ганц Хятадын ёс биш ээ. Азийн олон улс оронд оршуулганд цагаан өнгө хэрэглэдэг юм билээ. Харин Европ, Америкт бол өөр. Шашин соёл, ёс заншлаа дагаад хар өнгийн хувцас хэрэглэдэг. Кинон дээр ч тэгж гардаг шүү дээ. Манай Монголд уг нь ийм тийм гэсэн юм байхгүй. Одооны бидний энэ ёс бол европ ёс шүү дээ. Цагаан өнгө бол монголчуудын эрхэмлэдэг л өнгө. Ариун цагаан, хиргүй тунгалаг, хар муу санаагүйн илэрхийлэл гэж билээ.
Орой нь унтахаар хэвтсэн хойно багын нэг явдал бүүр түүрхэн санаанд оров. 1965 онд байх. Сургуульд ороогүй л байсан юм даг. Манайх тэр үед Хөгжим бүжгийн сургуулийн урд руу, Спортын төв ордны зүүн талд хашаанд байсан юм. Аав тэнд ажилладаг болохоор ажилдаа ойрхон гэж тэнд амьдардаг байсан хэрэг.
Нэг өглөө гадаа хачин их дуу чимээ гараад байхаар нь ах бид хоёр хэрэгт дурлан хашаанаасаа гүйн гарлаа. Тэгсэн чинь баахан цагаан хувцастай хятадууд цувралдан их орь дуу тавин уйлан хайлан явж байна аа. Чих дөжрөм тэр их хачин этгээд дуу чимээнээс айх ч шиг, сүрдэн зугтмаар ч шиг.
-Ах аа, энэ юу болж байгаа юм бэ? гэж тэднийг харж гайхахдаа би ахаасаа асуулаа.
-Оршуулга, хятадын оршуулга явж байна!...
-Оршуулга аа? Юу гэж байгаан? Оршуулга гэж юу юм?
-Хятад хүн үхчихжээ! Тэгээд хөдөө аваачиж оршуулах гэж байгаа юм аа!
-Тэгвэл яагаад хөнжлийн даавуугаа нөмрөөд явж байгаа юм бэ? гэж шовгор оройтой цагаан малгай, цагаан хувцас өмссөн хятадуудыг хараад би бүр мэл гайхсан амьтан дахин шалгаав. Гэвч ах бас юугаа мэдэх билээ. Хятадууд хөнжлийн даавуугаа нөмөрчихсөн юм шиг л харагдсан нь ой тойнд бүдэгхэн үлджээ.
Тэд явсаар Арслантай гүүрийн тийшээ засмал зам дээр гарч машины хөдөлгөөн хаан аанай л их дуугаар орилж уйлалдсаар зүүн тийшээ явцгаасан юм. Газар газрын ёс өөр байдаг ажээ...
Өмдний шуумаг доогуур цухалзах төдий цагаан оймс гай тарих дөхсөн ийм жижигхэн явдал болсон юм аа. Харин өнөөдөр монголчууд европ ёсыг нь ч орхиж, ази ёсыг нь ч авсангүй. Зарим оршуулганд цагаан цув, цайвар хүрэм өмссөн хүн явж л харагддаг болсон байна лээ. Монголд үзэл суртал байхгүй болсон нь юу ч гэмээр юм бэ дээ. Уг нь үзэл суртал гэгч юм аль ч үед байх л ёстой зүйл дээ.
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Сэтгэгдэл0
Хөөрхөн дурсамж байнаа Уул нь иймэрхүү зүйлүүд түлхүү байвал зүгээр дээ Сонин.мн
Одоо Самбуу гуайн хүүхдүүд гээд байгаа чинь хүмүүс чинь төрсөн дүү хүүхнийх нь хүүхдүүдийг өөрөөрөө овголсон гэсэн. Сэтгүүлч Амбасэлмаа гуай бэр нь байсан. Самбуу гуайн эхнэр Нямаа ижий нэг дтуу төрсөн, хүүхэд төрүүлээгүй гэж байсан. Архичин Сүрэнжав нөгөө Сүрэнжав нтр чинь Самбуу гуайн хүүхдүүд биш ээ.
Одоо ч айж байх чинь зөв , тэр оймсөнд чинь ДОЙЛУУР байгаа ...
yag bidnii ye dee bid tsug osson xumuus
цагаан шөнө гэж байснаас биш цагаан ой
Сонирхолтой дурсамж. Баярлалаа. Ганбаатар гуай та хүүхэд ахуйдаа тэр хятад оршуулгыг харсан нь хожим хятад судлаач болоход тань нөлөөлсөн ч байж магадгүй гэж бодлоо. Хятадын талаар бичсэн нийтлэлүүдээс тань уншиж багагүй юм мэдэж авсан. Танаас лавлах юм байна. Хятадын эртний түүхч Сы Ма Чяны "Түүхэн тэмдэглэл" -ийн 110 -р бүлэг болох "Хүннүгийн шастир" -ыг ШУА -ийн Археологийн хүрээлэн, Өвөр Монголын залуу судлаач Ба. Батжаргал гэх залуу хоёрын орчуулсныг уншсан. Орчуулгууд нэг л сэтгэлд хүрэхгүй, цаана нь Таны мэдлэг, чадвар үгүйлэгдээд байх юм. Англиар орчуулсан зарим хэсгийг интернетээс олж харсан. Энэ шастирыг Та орчуулсан бол хаанаас яаж олж унших вэ? em: tsend.nyam88@gmail.com Баярлалаа.
я.ганбаатар юмыг дэвэргэн ярьж, хүмүүсийн анхаарлыг татах гэсэн зальжин өвгөн бна. эртээд бас нэг Филатовагийн тухай нэг худлаа юм бичсэн бсан
бунхны хэлбэртэй савтай пудр байдгийм. түрхчээд юу бодох? ккк
өрнийн гашуудал хар, дорных цагаан
Гоё дурсамж байна.Самбуу гуайтай тэгж салах ёс гүйцэтгэсэн,үнэн.Ордны нүүрэн талыг том том гацууран эрихээр чимэглэсэн,чанга яригчаар гашуудлын хөгжим уянгалуулсан байсан.Цэргүүдийг анги ангиар нь оруулж байв,Цэрэг байхдаа засгийн ордонд хөл тавьсан минь энэхүү салах ёслол доо.
Оросын до яамны үзэл суртал , бодлого ажиллагаа мөн өргөн дэлгэр байж шүү.
Энд бас юун Орос болоод явчихав? Хөршөө үзэн ядах тийм ч сайн зүйл биш шүү.
Төр төмбөгөр, ёс ёмбогор байждээ. Төрөө хүндэтгэж байж л төр улс тогтнодог юм. Оршуулгын ёслолд цагаан цайлзсан хувцастай очдоггүй шүүдээ. Ямар гэр бүлд өссөн хүн юм болдоо.
Энэ естой худлаа туучихжээ!! Ккк. Хvvхдийн цагаан оймсыг харж бvртгэж байсан гэнээ!! Зохиол юм бол уу??
Худлаа зохиодог болжээ Тэр уед цагаан носки байдаггуй байсан юм Хоерт оймсноос суржигнэж хуухэд загнадаг багш байсан гэхэд итгэхгуй байна
за цагаан оймс байлгүй яахав сагс волейболын тэмцээн биеийн тамирын хичээлд бүгд цагаан оймс өмсдөг байсан шүү.
1972 онд 10-р ангиа төгсөөд УБ-т сургуулийн хуваарь авах гэж ирээд ЗГ Ордны хойд хашааны хойгуур явган хүний замаар явж байгаад төмөр хашаан дотор Ж.Самбуу гуайн оршуулгын хөшөө байгааг анх харсан юм даг.
Ene neg uvgun uuriiguu l hunii erhiin anhnii temtsegch baisan tuuneesee bol helmehgsen geed sanaaasaa zohioj burj uguh yum aa. Bi neg udaa baasan chini baasnaas tsagaan horhoi garaad tuuniig horoonii darga maani harchihaad hurungutnii tsagaan horhoig biydee teelee geed namaig aihtar zagnaad bi temtseldej bilee. Udalgui minii temtslees ehelj kommunusm nuran unasan yum daa gesen l yum yarih geed baigaa yum. Belen Senge geed dalan hudalch baidag daa. Tegeed ch hun uuriinhuu amidraliig l dugnene uu gehees busdiin sheesen baasan arhi uusan amidraliig yu gej sonirhoj unshih ve dee.
1972 оны хавар спортын төв ордонд 1-с 18- сургуулийн хооронд сагсан бөмбөгийн тэмцээн болж байхад Самбуу гуайг тэнгэрт халив мэдээ ирж байсныг санаж байна ордны хойд талын газрыг зарлиг гарч ардын хувьсгалын талбай гэж нэрлэж байсан
Үнэмшихэд хэцүүхэн л юм байна Нотлох аргагүй болохоор за за тэгсэн л байх болтугай гэхээс дээ Энэ хүн чинь монгголын хамгийн том түүхчдийн эхний 2-т багтдаг юм гэл үү
Mонголчууд соц - змын үед зөвлөлтийн удирдагч нарыг үхэхэд нь уйлдаг байлаа. уйлдаг учир нь - Oдоо яана аа.. биднийг Aмерикийн имперлистуудаас хамгаалах хүнгүй болчлоо.. яаалаа ийлээ.. ий ий иий гэж. бид чинь ийм харанхуй бүдүүлэг дэлхийгээс тусгаарлагдсан байлаа шүү дэ. Oдоо ч гэсэн ялгаагүй путинг үхвэл дагаад үхэж мэдэх гараад Mонголд олон шүү..кк
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)