sonin.mn
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа.
 
Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа.
 
Монголын сайхан бичигтэн улсын уралдаан 7 ангиллаар явагдаж, шилгүүд шалгарсан юм. Мөн энэ үеэр шилдэг сурагчдад Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д суралцах урилга гардуулав.
 
 
 
Шалгарсан сайхан бичигтнүүд:
 
Засгийн газрын буцалтгүй тэтгэлэг гардсан, 12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
 
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн 1А ангийн сурагч Б.Анужин,
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ё.Золбоо
Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хан-Уул” цогцолбор сургуулийн 12В ангийн сурагч Э.Будсүрэн
Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” ЕБС-ийн 12А ангийн сурагч Х.Нандинцэцэг.
Сурагчдын /1-11-р анги/ ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
 
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2Б ангийн сурагч Ү.Эмүжин,
Мөн сургуулийн 11Б ангийн сурагч Ү.Энхжин /эгч дүү оролцогчид/,
“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тэргүүн байр эзэлсэн:
 
Улаанбаатар хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ц.Норпил,
“Насанд хүрэгчдийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:
 
Улаанбаатар хотын www.graph.mn сайтын сэтгүүлч Б.Баянжавзан,
“Сайхан бичигтэн анги” ангилалд тэргүүн байр эзэлсэн:
 
Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн МХБУЗ-ын багш Н.Цолмоны бэлтгэсэн 12А ангийн хамт олон,
“Уран бичлэгийн ангилал”-д тэргүүн байр эзэлсэн:
 
Улаанбаатар хотын БЗД-ийн “Содон чимээ” сургалтын төвийн багш, уран бичээч Б.Алтантуяа,
“Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэн:
 
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ж.Гэрэлмаа
Сурагчдын ангилалд дэд байр эзэлсэн: УБ хотын СБД-ийн лаборатори 1-р сургуулийн 6Е ангийн сурагч Э.Дариймаа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” ЕБС-ийн 11-р ангийн сурагч Б.Лхам-Орлом,
 
-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Оюун-Эрдэнэ,
 
-“Насанд хүрэгчдийн ангилал”-д дэд байр эзэлсэн: МУБИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 1-р ангийн оюутан Д.Нямдэлгэр,
 
-“Сайхан бичигтэн анги” ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолцор сургуулийн 10Д ангийн хамт олон, бэлтгэсэн багш нь МХБУЗ-ын багш Б.Маралмаа,
 
-“Уран бичлэгийн ангилал”-д дэд байр эзэлсэн: Улсын Архивын ерөнхий газрын ажилтан, уран бичээч Ч.Бямбадолгор,
 
- “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд дэд байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Д.Сайнтогтох.
 
 
 
 
 
-Сурагчдын ангилалд 3-р байр эзэлсэн: Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 7А ангийн сурагч Д.Алтан-Оргил, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч У.Ганшатар,
 
-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд 3-р байр эзэлсэн: УБ хотын ХУД-ийн 52-р сургуулийн МХБУЗ-ын багш М.Урангоо,
 
-“Насанд хүрэгчдийн ангилал”-д 3-р эзэлсэн: МУИС-ийн Монгол хэл бичгийн багшийн 4-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр,
 
-“Сайхан бичигтэн анги” ангилалд 3-р байр эзэлсэн: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Б.Алимаагийн бэлтгэсэн 10Б ангийн хамт олон,
 
-“Уран бичлэгийн ангилал”-д 3-р байр эзэлсэн: УБ хотын БЗД-ийн 6-р хорооны иргэн Б.Ариунцэцэг,
 
- “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд 3-р байр эзэлсэн: ОХУ-ын Санктпетербург хотын Улсын их сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ц.Дорждэрэм.
 
 “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр:
 
-Ховд аймгийн “Ховд” их сургуулийн Монгол хэлний тэнхмийн багш, доктор Викторын Янжиндулам,
 
-Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Батхүүгийн Цэцэгмаа,
 
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Цэдэндоржийн Цэвээнсүрэн,
 
-Мөн аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ЕБС-ийн МХБУЗ-ын багш Оюунчимэгийн Болормаа,
 
-Мөн аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Наранчимэгийн Батцэцэг,
 
-Мөн аймгийн Тариалан сумын ЕБС-ийн МХБУЗ-ын багш Сандагдоржийн Болормаа 
 
 ”Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны  Сурагчдын ангилалд тусгай байр эзэлсэн:
 
Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 6-гийн “В” ангийн сурагч Ч.Өнөржаргал, Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 6-гийн “Д” ангийн сурагч А.Энхдэлгэр, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч Б.Аззаяа, УБ хотын БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч М.Сарнай,
 
-“Мэргэжлийн багш нар”-ын ангилалд тусгай байр эзэлсэн: Увс аймгийн Улаангом сумын цогцолбор 1-р сургуулийн МХБУЗ-ын багш Ш.Ширнэн, УБ хотын ХУД-ийн “Шинэ монгол Харумафүжи” сургуулийн МХБУЗ-ын багш Д.Амаргараг,
 
-“Насанд хүрэгчдийн ангилал”-д тусгай байр эзэлсэн: МУБИС-ийн 4-р ангийн оюутан Б.Ариунжаргал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш М.Ганболд,
 
-“Уран бичлэгийн ангилал”-д тусгай байр эзэлсэн: МУЭ-ийн гишүүн, зураач, уран бичээч Ц.Бямбажав, МУШУТИС-ийн 2-р ангийн оюутан М.Цэнгүүн,
 
- “Бичвэрийн бус бүтээл”-ийн ангилалд тусгай байр эзэлсэн: Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Э.Баттогтох, ОХУ-ын Санктпетербург хотын Политехникийн их сургуулийн оюутан Ш.Буд-Очир.