sonin.mn

Дэлхий дээр 10 гаруй Монгол угсаатан амьдардаг. Эдгээрийн зургаан сая нь монгол хэлээр ярьдаг. Гэтэл халх Монголчуудын эх хэлний боловсролын чанар хэрэглээ алдагдлаа гэж дээр доргүй ярьцгааж байна. Тиймээс ч монгол хэл бичгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Тогтоол, шийдвэр гаргатал үндэсний хэлээ мартжээ.


Монгол хэлний үгийн санд гадаадын үг хэллэг олноор нэвтэрч, сүүлийн үеийн хүүхэд залуусын яриа ч эвдэгдчихлээ. Орчин үед интернэт, гар утас өдөр тутмын хэрэглээ болж, хүмүүс хоорондоо электрон хэлбэрээр харилцдаг болсон. Залуусын хоорондоо харилцаж байгаа электрон захидлын үг хэллэгийг барагтай хүн ойлгохгүй. Тэд хоорондоо л ойлголцдог байх.

 

Хамгийн наад захын хэрэглээ болсон мэндлэх ёс бүр ч утгаа алдсан. Удахгүй Монголчуудын уламжлалт баяр цагаан cap болно. Энэ үеэр л Монголын ард түмэн үндэсний хувцасаа өмсөж, монгол заншлаараа мэндэлдэг. Гэхдээ сүүлийн үед Монгол заншлаар мэндлэх нь хүртэл буруу болоод байгаа. Цагаан сарыг малчдын баяр гэдэг байсан. Тиймээс "мал сүрэг онд мэнд тарган тавтай оров уу" гэж асуухыг орчин үед хүмүүс хоорондоо мал сүргийг нь гээгээд "онд мэнд тарган тавтай оров уу" хэмээн мэндчилдэг болжээ.

 


Та амархан сайн байна уу. Мэнд ээ, та амар байна уу гэж мэндпэх нь зөвхөн цагаан сараар хэрэглэгддэг л үг болжээ. Жирийн үед бол ахмад үеийнхэн сайн байна уу гэж мэндэлнэ. Бараг ч байна уу гэдэг үг нь алга болоод сайн уу л гэж мэндэлдэг. Харин залуус маань хай, хэе гэх мэтчлэн харийн үгээр л хоорондоо мэндлэх болжээ. Эх хэлээрээ мэндэлнэ гэвэл юу байна даа л гэнэ. Түүнээс биш монгол ёсоор мэндлэхээ бараг л мартчихсан.



Харийн үзэл суртал, соёлд тун ч амархан автаж байна. Энэ нь монгол нэр төр, эх хэлээ эрхэмлэдэггүйн шинж. Харийн хэлээр мэндчилж байвал орчин үеийн соёлтой хэрэглээ болдог. Монгол ёсоороо мэндчилэх, монгол ёс заншлаа дээдлэхийг умартаж, эх хэлээ мартсаар л байгаад нэг л мэдэхэд Чингисийн Монголчууд бид эрлийз хэлтэн болжээ.

Г.Хишигсүрэн

Эх сурвалж: "Нийгмийн толь"