sonin.mn
ВАШИНГТОН. /RIA Novosti/. Америкийн “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийг пуужингийн түлш болгон ашиглах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.
"SpaceX" агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж, пуужингийн түлш болгон дахин боловсруулах хөтөлбөрийг эхлүүлж байна” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.Энэхүү төсөл нь агаар мандал нь нүүрстөрөгчийн давхар ислээс голчлон бүрддэг Ангараг руу нисэхэд ч мөн чухал байж болохыг Маск онцолсон байна.
 
Өмнө нь тэрбээр Ангараг гаргийг колоничлох төлөвлөгөөгөө удаа дараа зарлаж байсан бөгөөд үүнд зориулж “Starship” пуужинг бүтээж байгаа юм.
"Space Exploration Technologies Corporation" (SpaceX) нь сансрын технологи үйлдвэрлэгч Америкийн компани юм. Сансрын нислэгийн зардлыг бууруулах, Ангараг гаргийг колоничлох замыг нээх зорилгоор Илон Маск тус компанийг 2002 онд байгуулжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг