sonin.mn
МИНСК. /BelTA/. Беларусь улс ОХУ-тай өмнөд хилийг хамгаалах цэргийн хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Виктор Хренин мэдэгджээ.
“Бид манай стратегийн гол холбоотон болох ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургууль хийхээр төлөвлөж байна” гэж Хренин цэргийн аюулгүй байдлын асуудлаарх уулзалтын дараа мэдэгджээ. Уг уулзалтад Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко оролцсон байна.
 
 
 
Түүний онцолсноор, “цэргүүд Беларусийн өмнөд хилийг дунд хугацаанд хамгаалах хамгаалах цогц тактик боловсруулна”.  
 
 
 
Беларусийн Батлан хамгаалах сайд хөрш орнуудаа цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаад, энэ нь Беларусийг өдөөн хатгалгад оролцуулахгүйн тулд хариу арга хэмжээ төлөвлөхөөс аргагүйд хүргэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.  
“Тиймээс манай бүх цэрэг байнгын байрлах газруудад байгаа бөгөөд 12 дугаар 1-нээс эхлэн байлдааны бэлтгэл идэвхтэй хийж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг