sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д 20 сая гаруй хүн коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгджээ.
“Бидэнд нэмэлт тунгийн хангалттай нөөц бий” гэж тэрбээр хэлээд, нэмэлт тунг зайлшгүй хийлгэх шаардлагатай иргэддээ хандан дахин вакцинжуулалтад аль болох хурдан хамрагдахыг уриалсан байна.
 
 
 
Байдены хэлснээр, одоогийн байдлаар АНУ-д 193 сая хүн коронавирусний вакцины хоёр тунг бүрэн хийлгэжээ. "Мөн 12 ба түүнээс дээш насны вакцинд хамрагдаагүй америкчуудын тоо 100 саяас 60 сая болж буурсан" гэж Америкийн удирдагч нэмж хэлэв.
 
 
 
АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө есдүгээр сарын сүүлчээр нэмэлт тунг хийлгэсэн юм. Тэрбээр Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын коронавирусний вакцинаар гурав дахь тунг тариулсан байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг