sonin.mn
Сань Шин Дүй туурь нь Хятадын Сычуань мужийн Гуанхань хотын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд 12 хавтгай дөрвөлжин км талбайтай, өнөөгөөс 5000-3000 жилийн түүхтэй юм. Уг туурийг  20-р зууны хүн төрөлхтний түүхэн дэхь археологийн судалгааны хамгийн том амжилтын нэг ч гэдэг.
 
 
Сань Шин Дүй туурийн археологийн судалгааны ажиллагааг өнгөрсөн зууны наяад оноос өргөн цар хүрээтэй хийж эхэлсэн бол 2020 оноос хойш л томоохон амжилтад хүрчээ. Тууриас илрүүлсэн түүхийн дурсгалт зүйлүүд нь хүн төрөлхтний соёлын үнэт өв бөгөөд Хятадын түүхийн дурсгалт зүйлүүдийн хэсгээс түүх, шинжлэх ухаан, соёл, урлагийн хамгийн үнэ цэнэтэй хэсгүүдийн нэг юм. Эртний Шугийн нууц эрдэнэсийн дунд 2.62 метрийн өндөртэй хүрэл хүн, 1.38 метрийн өргөнтэй хүрэл баг, 3.95 метрийн өндөртэй хүрэл мод, мөн алтан таягаар төлөөлүүлсэн алтны эдлэл, тансаг хээтэй хашин эдлэл нь нэн ховор олдвор юм.
 
 
2021 оны 3 -р сарын 20 -нд Сань Шин Дүй туурийн судалгааны 6 шинэ талбай болох "тахилын нүх -ээс 500 гаруй дурсгалт зүйлийг илрүүлсэн бол 3 нүхнээс зааны соёог олж, 3-р сарын 21 -нд 4-р нүхнээс 100 гаруй кг жинтэй зааны соёог бүрэн гаргаж авсан юм.
 
 
Өнөөгийн байдлаар Сань Шин Дүй тууриас 1000 гаруй соёлын дурсгалт зүйлийг илрүүлээд буй бөгөөд уг туурийг Жиньша туурийн хамт дэлхийн соёлын өвд бүртгүүлж буй ажээ.