sonin.mn
Хятадад Ахмадын баяр нь өнөөдөр болж байна. Энэ баяртай холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын бүх ахмадуудад эрүүл энх байж, аз жаргалтай  амьдран, урт насалж удаан жаргахыг ерөөсөн аж.
 
 Мөн Ши Жиньпин ахмадуудтай холбоотой үүрэг, чиглэлийг Хятадын Коммунист Намын шат бүрийн намын хороо, захиргааны удирдлагуудад өгчээ. Тодруулбал тэрээр манай ард түмэн ахмадаа хүндэтгэх уламжлалаа өвлөн, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэсний сацуу ахмадуудад хандан нийгэмд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалжээ.
 
С.Сарнай