sonin.mn
Саяхан Швейцарын Женев хотод болсон Биологийн зэвсгийг хориглох конвенцийн биологийн технологийн тухай тусгай хуралд БНХАУ Шинжлэх ухааны биологийн аюулгүй байдлын үйл ажиллагааны дүрэм буюу "Тяньжиний хөтөлбөр"-ийг танилцуулжээ.
 
Энэ нь дэлхийн биологийн аюулгүй байдлын менежментийн салбар дахь Хятад улсын газрын нэрээр нэрлэгдсэн, Хятадын санаачилгаар гол агуулга нь бүрдсэн  олон улсын санаачилга бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй дэмжлэгийг хүлээж буй аж.
 
Тяньжиний хөтөлбөрт : "Биологийн шинжлэх ухааны салбарын дэвшил нь хүн төрөлхтний хүртээмжийг нэмэгдүүлж байна. Гэвч бас хэтрүүлэн хэрэглэх нь аюултай. Тяньжиний хөтөлбөр нь биологийн зэвсгийн хориглох конвенцын зарчмыг баримтлан, ёс суртахууны үндсэн хэм хэмжээ, хууль эрхзүйн нэгдсэн ойлголтыг дэвшүүлж, дэлхийн биологийн аюулгүй байдлын менежмент болон олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, биологийн аюулгүй байдлын эрсдэл, сөрөг үр дагаврыг  хамгийн доод хэмжээнд хүртэл багасгахын тулд хичээн ажиллах болно." гэжээ.
 
С.Сарнай