Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын рок хамтлаг The HU хамтлаг энэ намар Хойд Америкаар аялан тоглохоо зарлалаа. Тоглолт 9 дүгээр сард эхэлж, Хойд Америк болон Канад улсын нийт 32 муж, хотоор аялан тоглох нь. Тус хамтлаг өнгөрсөн онд домогт "Metallica" хамтлагийн 1993 онд бүтээсэн “Гунигтай ч үнэн” дууг хүннү рок хэв маягаар шинэчлэн бүтээж тоглосон нь олны сонирхлыг татаад байсан. Тэд энхүү дууны анхны хувилбарыг гажуудуулсан зүйлгүй ч монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн байна.
Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь “Billboard” жагсаалтын Hard rock дижитал дууны борлуулалтаар долдугаар байранд жагссан амжилт гаргасан бол, “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, тэдний гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаар Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв.
Үүний зэрэгцээ хамтлаг “The Metallica Blacklist” төслийн хүрээнд удахгүй гарах “Black Album”-д нэр нь багтсан “Through the Never” дууг хүннү рок хувилбараар шинэчлэн гаргахаар боллоо. “The Metallica Blacklist” төслөөр дамжуулан Элтон Жон, Майли Сариус, Фиби Брижс, Хү тэргүүтэй уран бүтээлчид болон Metallica хамтлагийн “All Within My Hands” сангийн сонгосон буяны үйлд зарцуулах мөнгийг цуглуулах ажээ.
Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болсон.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Нөгөө ганц нэг дуугаа дуулаад онигоо болоод яваад байна уу?
Түүхэндээ Оросод чинь Монгол хамтлаг аялан тоглолт хийж байсан уу буриадаа?
Jijig2 tosgonii Ulaan bulanguudaar l toglood yavdgiim bish yy? Yazguur urlagiin band shig! Teged ch yamar USAchuud Mongol khel oilgokh uu? Funny!
Bolj l b.a daa
Дор сэтгэгдлээ бичсэн удам муут барлагууд өөрсдөө юу бүтээсэн болоод ингэж бичээд байгаа юм болдоо? Генийн хомсдолтой ийм хүмүүс бусдад атаархах нь их элбэг тохиолдоно. Гэхдээ энэ хүмүүсийн буруу ч бас биш. Бид түүхийнхээ явцад их алдаа, нүгэл хийсний учир үйлийн үрээ эдэлж байгаа хэрэг. Энэ эмгэнэлт явдал бага хаадын үеээс эхэлж 1930-40-өөд онд хүн амынхаа аль өөдтэй хэсгийг зөвлөлтийн яргачин удирдагчдын заавраар сорчилон устгасанаар дууссан. Нэгэнт удмын сан нь муудсан үндэстний олонхи нь нэг хэсэгтээ л муу явна. Үүнийг гэтлэх зам нь боловсрол, гэгээрэл, ерөнхий соёлын төвшинг дээшлүүлэх талаар хувь хүн, төр, засаг уйгагүй ажиллах хэрэгтэй. Хөдөөгийн хүн амын цус ойртолтыг хүчээр багасгахгүй бол болохгүй. Сүүлийн үед сайн сурсан, сэргэлэн залуучууд гадагш явж боловсрол эзэмшиж байгаа нь маш сайн хэрэг. Энэ залууст итгэл хүлээлгэж улс орныхоо нэн хэрэгцээтэй салбарт ажиллуулахад анхаарч бүх талын хангамж, эрх мэдэл олгоход анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол буцаад л гадагшаа явна.
Chi ch gsn 7 yamaatai barlagiin l udam bkh shyy! Ugsaa garvaltai khesgii ni China Oros 2 toolj byrtgej bgaad ustgasan! Odoo tegeed ene ulsiig yamar khymyys udirdaj bgaag beleekhen kharj bgaa bizdee! Jenko g Putin Kreml dee khol gishgyylekhgyi bgaag kharj bna uu? Iim l bna! Ene Hu bol Mongoliin neriig delkhiid Dundad zuundaa yldsen zerlegyyd gedgeer taniulj bna! USA ynegyi dundad zuunii toglolt yzej bna daa! Bayasakh yum tyi ch alga!
Amjilt husiye!
Dyy nar hicheegeerei?ta nar delhiid Mongoliig gargasan syy!!!dahiad dyynii sangaan ylam byr olsiryylaj tysrslagajij meregssen rokyyd bolooroi!!!delhii ta nariig hyleej baigaa,Mongolchyyd delhiid rokoor aldarsih amnii yria boloh ni bas negen gaihamsig yum syy!!!amjilt hysye!!!!ta nar hol yabnaa........harin ene Korona jaahan chederlelee;;;;;;;;;;;;;;;;;