ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дэлхийн дэг журам, олон улсын эрх зүйн тухай нийтлэлээ “Коммерсантъ”, “Glo- bal Affairs” сэтгүүлд нийтэлжээ.
Ерөнхийлөгч В.Путин, Жозеф Байден нар цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй, стратегийн тогтвортой байдлын харилцан яриа хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцсон. Мөн кибер аюулгүй байдал, дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа, бүс нутгийн хэд хэдэн мөргөлдөөний талаар зөвлөлдсөн юм. Хэлэлцээрийн дараа Америкийн албан тушаалтнууд “Москвад зааж, тодорхой шаардлага тавьсан” гэж мэдэгдлээ. Түүгээр ч үл барам тэд Москватай харилцаагаа улам бүр дордуулахад бэлэн байна. Вашингтон хоёр удирдагчийн хэлэлцээрээс өмнө Корнуолл, Брюсселийн уулзалтыг ямар ч эргэлзээ үлдэхээргүй болгоомжтой бэлтгэсэн. Корнуолл, Брюсселийн баримт бичгүүдэд “дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” хэмээх ойлголтыг тусгажээ. Энэ нь НҮБ-ын дүрэмд тусгасан олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудтай харшилсан. Барууны хүсэл зоригийн эсрэг үйлдэл хиймэгц “дүрэм зөрчсөн” хэмээж эрхээ тунхагладаг. Улмаар зөрчсөн этгээдийг шийтгэхийг уриалдаг. “Их 7”, НАТО, Европын холбооны дээд хэмжээний цуврал уулзалтаар АНУ эргэн ирж, Вашингтоны шинэ засаг захиргааны жигүүр дор “Хуучин ертөнц”-ийг нэгтгэжээ. НАТО, Европын холбооны гишүүдийн олонх нь энэхүү эргэлтийг тайван хүлээж аваад зогсохгүй урам зоригтой дагалаа.
“Барууны гэр бүл” -ийг нэгтгэх үзэл суртлын үндэс нь либерал үнэт зүйлийг хүн төрөлхтний хөгжлийн “чиглүүлэгч од” болгон тунхаглах явдал байв.
Вашингтон, Брюссель “ардчиллыг дэмжих” ашиг сонирхлын үүднээс хориг арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоо тунхаглажээ. Үүний тулд “ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт” хуралдуулах тухай Америкийн санааг хэрэгжүүлнэ. Жозеф Байден, Борис Жонсон нар “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан Англи, АНУ-ын Атлантын шинэ баримт бичгийг танилцуулсан. Гэхдээ тэд ЗСБНХУ болон Европын хэд хэдэн Засгийн газар 80 жилийн өмнө боловсруулсан анхны дүрмийг дурдаагүй юм. Атлантын шинэ дүрмийг дэлхийн дэг журмыг бий болгох “эхлэлийн цэг” болгон боловсруулсан. Шинэ дүрэмд НҮБ, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаар ямар ч лавлагаа байхгүй. Энэхүү философи нь дээр дурдсан “ардчиллын дээд хэмжээний уулзалт”-д бэлтгэх үндэс суурийг бүрдүүлсэн нь тодорхой. ОХУ, БНХАУ-ыг авторитаризмын тээвэрлэгч, зарласан чиглэлийг хэрэгжүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл гэж тодорхойлжээ. Бээжинг эдийн засгийн ашиг сонирхлоо хэт түрэмгийлэн сурталчилж (“Нэг бүс-Нэг зам” санаачилга) цэрэг, технологийн хүч чадлаа ерөнхийдөө бэхжүүлж, нөлөөгөө тэлсэн гэж буруутгасан. Харин ОХУ-ыг бүс нутагт “түрэмгий бодлого” явуулсан гэж буруутгалаа. Сири улсад болсон шиг барууны адал явдлын золиос болж, улс төрөө алдах аюул заналхийлэлд өртсөн улс орнуудын төлөө Москва зогсдог.
СӨРГӨЛДӨӨН БИДНИЙ СОНГОЛТ БИШ
Тусгаар тогтносон улсуудад хориг арга хэмжээ авах, хууль бус дарамт үзүүлэх замаар Өрнөд дэлхийн үйл хэрэгт тоталитаризмыг нэвтрүүлж, неоколоничлолын байр суурийг баримталдаг. Үүний зэрэгцээ, Европын холбоо хэвтээ хориг арга хэмжээний механизмыг бий болгодог бөгөөд НҮБ-ын дүрмийг үл харгалзан үздэг. Уг схемээр давж заалдах болон түншлэлд оролцогчид тодорхой хүрээнд тэдний шаардлагыг хэн зөрчсөнийг ойр тойрныхоо хүрээнд шийдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах шаардлагагүй болно. Энэ бол ардчилсан биш, жинхэнэ олон талт байдалд харшилжээ. Бидний хувьд шударга дүрэм бол хуультай салшгүй холбоотой. “Дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” бол давхар стандартын биелэл. “Дүрэм” гэсэн ойлголт нь олон улсын эрх зүйд төдийгүй хүний мөн чанарт халдахад илэрдэг. Гэсэн хэдий ч “эрх чөлөө, тэгш байдал, ахан дүүс” гэдэг нь бас барууны фразеологизмоос гаралтай. Үнэн хэрэгтээ одоо Европт “ахан дүүс” гэсэн нэр томьёог ашиглах нь улс төрийн хувьд хэр зөв болохыг би мэдэхгүй. Улс орнууд дахь тэгш байдал, ардчиллыг сурталчилж, үлгэр жишээг дагахыг бусдаас шаардаж, олон улсын харилцааны тэгш байдал, ардчиллыг хангах зорилтуудын талаар ярилцахыг огт хүсэхгүй байна. Энэ хандлага эрх чөлөөний үзэл баримтлалд илэрхий харш. Умард Атлантын эвсэл Америкийн “Энэтхэг-Номхон далайн” стратегийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны нээлттэй архитектурт АСЕАН-ны үүргийг алдагдуулж байна. Европын холбоо хөршийнхөө геополитикийн орон зайг “хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийн агуулгын талаар уригдсан орнуудтай тусгайлан зөвлөлдөхгүй. Энэ бол Дорнын түншлэл ба Брюсселийн баталсан Төв Азийн хөтөлбөрийн мөн чанар юм. Ийм хандлага нь ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн эдийн холбоо, ШХАБ-ын оролцоотой интеграцын холбоод бизнес эрхэлж байгаатай үндсэндээ зөрчилдлөө. Хараат бус, бие даасан хөгжил, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, гаднын түншүүдтэй ижил тэгш хэлэлцээр хийхэд бэлэн байгаа нь Москвагийн гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын үндэс суурь. Ерөнхийлөгч В.Путин Женевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Өрнөдийн гадуурхагдсан тойргийг дэмжих зорилгыг тайлбарласан. Олон улсын харилцааг ардчилах, дэлхийн олон төвт ертөнцийн дэг жаягийг батлах ажлуудын нэг бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг Ази, Африк, Латин Америкийн орнуудын зардлаар бэхжүүлж, хамтын бус хэт их төлөөллийг зогсоох ёстой.
Хэн нэгний хүсэл эрмэлзэл, заналхийллээс үл хамааран манай улс бүрэн эрхт, хараат бус гадаад бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж, орчин үеийн дэлхийн соёл, иргэншлийн нэгдмэл хөтөлбөрийг үргэлж дэвшүүлнэ. Сөргөлдөөн, ямар хүсэл эрмэлзэлтэй байх нь бидний сонголт биш. Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 22-ны нийтлэлдээ “Бид урьд өмнөх үл ойлголцол, гомдол, зөрчил, алдааны ачааллыг үүрэхгүй” гэж онцлон тэмдэглээд, тусгаарлалтын шугамгүйгээр аюулгүй байдлыг хангахыг уриалсан. Энэхүү хандлагыг Оросын мянга мянган жилийн түүхээр урьдчилан тодорхойлсон бөгөөд хөгжлийнхөө өнөөгийн сорилтыг бүрэн хангаж байна. Шударга ёсны дээд үнэлэмжид суурилсан, том, жижиг улс орнууд тайван, чөлөөтэй хөгжих боломжийг олгох ийм улс хоорондын харилцааны соёлыг бий болгохыг бид үргэлжлүүлэн дэмжих болно. Бид ашиг сонирхлын тэнцвэрийг олоход харилцан бэлэн байгаа хүмүүстэй олон улсын эрх зүйн хүрээнд шударга хэлэлцээр хийнэ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл(7)
Том улс орон байж спутник вакцины хоёр дахь тунгаа ихээр үйлдвэрлэж чадахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Манай дээдчүүд л оруулж ирэхгүй байна уу? Эсвэл спутник вакцины хоёр дахь тунг нууцаар оруулж ирээд иргэдэд төлбөртэйгээр нууцаар тарьж байна байж магадгүй шүү.
Европ гэж хийрхдэг Оросууд ганц эмийнхээ салбарт ч биш,түүхий эдийн бус бүх салбартаа юуг ч их хэмжээгээр үйлдвэрлэчих хүчин чадал,технологи байхгүй.Эмнүүдийнхээ бараг 80% бусад орнуудаас(Хятад Энэтхэг) үйлчлэгч бодисууд авч шохойтой холиод савлаад "Made in Russia" гэж гаргадаг. Чийдэн хөргөгч гэлтгүй гутал хувцас нь хүртэл Оросууд өөрсдөө зөвхөн дизайнардсан Узбек Киргиз Татарууд багууд нь нь оёж хийсэн байдаг.Тэр битгий хэл Испани Итали гэж зарах гутал,цүнх,хувцас нь бүгд Швейцарь(оффшор) Испани Италиуд дизайнердаж доорд багууд нь оёсон 'Made in Switzerland'. Яагаад гэвэл европ дээд төрлийн Оросууд өөрсдөө зөвхөн пооп улс төрчид,уран бүтээлчид, панзчид, мөнгө хүүлэгчид л байж чадна.Яг Женко шиг! Тэд угаас бүтээн босгогчид биш.
orosuud harin 2014 onii horigoos bolj dotoodiin aj vildver mash hurdan sergej hool hvnsee 100 hubi hangaj delhiid hamgiin ih vr taria gargaj bgaa.chi bol 1990 ondoo gatsaj orhij oros bol muu bgaa gej boddog gar bna.orosuud odoo delhiin 14 orond atomiin stans barij ogj bna.enhtheg,hyatad, iran, aljierd, turk,vetinamd geed.. deer delhiin bvh mashinii vildvervvd orosd hamtarsan vildveree barisan da.orosd jil bvr heden myangan vildver zobad barij bna.bvheniig dotoodoo hiij gadaadaas abah zvilsee bagasgaj bgaa da.importig halah jagsaalt gargaad ajilaj bga.sayhan gehed als dornod asar tom neft hiin bolovsoruulah vildver bariad poli metaniig bolovsoruulij bna.toms mujid bas yg adiliig barij ashiglaltand ogloo geed zondoo bii. medehgui baij buraad bna..
Монголд жийнстэй бууж,хивсний хажуугаар савлаж майжигнан алхалсан Лавровыг хархаар хүндэт цэргийн харуулыг биеийн тамирын хувцас,хар нүдний шилтэй хүлээн авч,буриадуудыг баярлуулсан хүргэн Женко нь санагддаг.
orosuudiin tvmen zov shuu.baruuniihan oorsdoo hudalaa orosoor ailgaj zer zevsegeer hootsoldoj nato-g orosiin hild tulgaj bui ni tun ayultai togloom shuu.amerik baruunii ijil hvisten transjinder geh metiin gaj tseregvvd yaj baildaj chadah be de.baruunii zaluus tun emegteileg bolj turihan garuud bolson neg odoriin noir hool daahgui baij boon hvnii erh yrisan sulihan hvmvvs ch dee.
Буриадууд та нар Оросуудтайгаа Женкотойгоо Монголд одоо зөвхөн доошоогоо.
ta nar shig muu tsustai novshuud mongold uusaj baij vr hvvhed mongol bolj baij hogjin doo.muu sain nogoochin hujaagiin sheesvvd ch dee..