сонин mn
Монголчуудын эртнээс баримтлан ирсэн хүмүүнлэг ёс, ахан дүүсийн биесээ хүндлэх нинжин сэтгэл, гэр бүлийн нандин ёсон хийгээд үр хойчсоо сургах сургаалыг багтаасан, монголын бичгийн дурсгалд томоохон байр эзэлдэг “Оюун түлхүүр” нэрт шастирыг монгол бичиг-кирилл бичгээр дахин буулгажээ. Шинжлэх ухааны доктор, профессор Ш.Чоймаа багш эхийг харьцуулан, кирилл үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн байна.
 
“Оюун түлхүүр” бол XIII зууны үеэс бичгээр уламжлан ирсэн монгол сургаалын чухал цоморлиг болно.
 
XIX зууны нэрт бичгийн хүн, соён гэгээрүүлэгч, тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлийн дотроос дорнын соёлт орнуудад хамгийн түгээмэл хүрсэн нь “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” болно. Төрт ёсны хос сургаалаас гадна сайн муугийн ялгал, үнэн худлын мөн чанар, хоосон болоод чинээлгийн сав ертөнцийг өгүүлсэн нь монголчуудын үр хүүхдэдээ балчир ахуйгаас заавал цээжлүүлж, сургамжилдгийн шалтгаан болжээ.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин