sonin.mn
5-р сарын 11-нд Торгоны замын олон улсын V экспо болон Хятадын зүүн баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын форум Шаньси мужийн Сиань хотноо “Дэд бүтцээр холбогдон, хамтдаа бүтээж, хамтдаа хуваалцъя” уриан дор нээгдэн 2100 гаруй аж ахуйн нэгжүүд 20 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж эхэллээ.
 
Уг экспогийн үеэр нийт 13 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж. Үүнд: Хатан голын урсгал дагуу бүс нутгийн экологи хамгааллын форум, 2021 оны “Торгоны замын цахим бизнес” хамтын ажиллагааны  дугуй ширээний бага хурал, Стандартчилал ба орчин үеийн үйлдвэрлэлийн системийн дээд хэмжээний чуулга уулзалт, 2021 оны Торгоны замын олон улсын худалдааны нийгэмлэгүүдийн дугуй ширээний бага хурал, Хятадын цагаачдын хөдөлмөрийн тухай 2021 оны форум, Нүүрстөрөгчийн төвийг сахих тухай олон улсын анхны форум, “Бүс ба зам” олон улсын банк санхүүгийн хамтын ажиллагааны форум, “Торгоны зам” олон улсын эмэгтэйчүүдийн форум, Шинэ хэлбэрийн хотжилт ба хөдөө тосгоны хөгжлийн тухай форум , Олон улсын  бизнес эрхлэгчдийн XI чуулган, 2021 оны “Торгоны зам” боловсролын хамтын ажиллагааны семинар, БНХАУ-ын Шаньси-БНСУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хурал ба БНСУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, Улс орнуудаас БНХАУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн Си яан дахь аялал зэрэг багтаж байна.
Уг арга хэмжээ нь нийт тав хоног үргэлжлэх юм.
 
Н.Бямба