sonin.mn

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн Баасан гарагт Жанчхүү хотын Жанбэй сянд болсон Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа М.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ-ны Евроазийн газрын орлогч дарга Жан Вэй, Хөбэй мужийн Гадаад харилцааны газрын орлогч дарга Жан Тао, Жанчхүү хотын орлогч дарга Ли Хун, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯны Элчин зөвлөх Дмитрий Лукянцев болон Азербайджан, Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан, Молдов, Тажикистан, Туркменистан, Узбекистаны ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дипломат ажилтнууд болон ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид оролцлоо.

 

Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний үеэр төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдын бунхан, музейг үзэж сонирхон, дурсгалын зураг авахуулав.