sonin.mn
АНКАРА. /DW/. Туркийн аюулгүй байдлын хүчнийхэн “Лалын улс” террорист бүлэглэлийн толгойлогчдын нэгийг баривчлан сатуулжээ.
Саатуулагдсан этгээд террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн “баруун гар” байсан аж. Абу Бакр аль-Багдадигийг хоёр жилийн өмнө Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр устгасан юм.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, саатуулагдсан этгээд Басим хэмээх нууц нэртэй Афганистаны иргэн байсан бөгөөд хуурамч паспорт ашигладаг байсан аж. Түүнийг Туркийн цагдаа нар болон үндэсний тагнуулын байгууллагын ажилтнууд Стамбулд баривчилжээ.
Тэрбээр 2017 оны 12 дугаар сард Сири, Ирак дахь террорист бүлэглэлийг гартаа авснаасаа хойш хэдхэн сарын дараа алга болоод байсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан аж. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг