МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Эрүүл мэндийн яам 60-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулахад "Спутник V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.
“Спутник” вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэх талаар эмнэлзүйн судалгаа хийсэн бөгөөд шинжлэн шалгах комисс аюулгүй, үр дүнтэй болохыг нь нотолсон” гэж тэрбээр “Россия 24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдээлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Эрүүл мэндийн яам эмнэлгийн хэрэглээний зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталснаар 60-аас дээш настай иргэд коронавирусний вакцин хийлгэх боломжтой болж байгаа аж.
ОХУ-д өргөн цар хүрээтэй вакцинжуулалт 12 дугаар сарын 15-наас эхэлсэн билээ. "Спутник V" вакциныг турших явцад, мөн иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй харшил үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж уг вакциныг гарган авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинтсбург өмнө нь мэдээлжээ. Тэрбээр "Pfizer" компанийн вакцинаар тариулсан АНУ-ын иргэдэд харшил илэрсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан энэхүү тайлбарыг өгсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
60 наснаас дээш гэдэг их сонини байна. Уг нь залуучуудаа аврах ёстой биш үү. Үхсэн ч хамаагүй насныхан дээр туршилт биш биз
Орос, Хятад вакцинууд найдваргүй байгаа. Зарим хийлгэсэн хүн нас барсан, зарим хүн халдвар авсан. Ямар сайндаа 60 дээш насныханд гэж зааж байхав. Энэ хоёр улс бусад өндөр хөгжсөн улсуудаас түрүүлж вакцин гаргах гээд нэлээн яарч амжилтгүй вакцин хийсэн. ДЭМБ хүртэл хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй байгаа.
Angli amerik Germany vaktsin 60 deesh nasnyhan gesen baigaa! Opoc vaktsiny ersdel yarij ch ehleegui baihad yun zorgooroo yum bichdeg hun be! Angli amerik German vaktsin tariulaad ehelchihsen aimar aimar medee bichigdeed bn! Yasan ungursnuu uguisgej baidag hun geheeree iim baidag bnaa! Hurungutnii niigem hunee tsuuluh yum hiij bn! Harin Opoc hiidgee hiigeed turshdagaa turshaad l saijruulaad l yavdag! Hyatadiig bol bid medehgui shd! Hezee ch hyatad em beldmel vaktsin tarilgad amjilttai baisan tuhai hereglej uzeegui yum chini yarina bichne gej! Zuv bai! Zevuun bai! Medehgui yumaa turshih ni baitugai dursaad ch yah yum hyatad bol ter medehgui ni!
Энэ сайтууд ногоо л. Улс тор АН хоер даргатай л гэнэ Эрдэнийнихэруул гэх мэт Тэрний. Оронд иргэдэд хэрэгтэй мэдээлэл тавиачээ Гол гол вакцинуудын тухай тэдгээрийн ялгаа гэх мэт
Тэрнийг бөөн хөдөлмөр болгож судалж бичиж тавиад унших хүн хуруу дарам цөөн. Харин мангар Эрдэнийг ядаж 1000 хүн уншина. Ийм үр дүнгүй ажил хэн хийх үү