Өчигдөр есдүгээр сарын 3 байв. Энэ өдөр иргэн Б.Батсайханы гэр бүлийн гишүүдээс нэг нь харамсалтайгаар өөд болсон юм. Яг нэг жилийн өмнө тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт элэг бүтэн амьдарч байлаа. Гэвч хариуцлагагүй төр, хэнэггүй албан тушаалтнуудын балгаар хичээлээ тараад ээж, дүү хоёртойгоо гэртээ харихаар зам гарч явсан 12-хон настай бяцхан охины дээрээс барилгын краны өргөгч помп унаж, гэм зэмгүй жаахан охины амийг авч одсон билээ.
Нийгмийг цочроосон энэ харамсалтай хэргийн халуун нурам өдгөө ч уугисаар буй. Бүтэн жил болоход энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй бөгөөд зөвшөөрөлгүй барилгын балаг одоо ч асуудал дагуулсаар байна. Хэрэг явдлын дараа дээр дооргүй л шуугиж, зах замбараагаа алдсан барилгын асуудлыг нэг мөр болгож, эмх цэгцэнд нь оруулаад өгнө хэмээн баахан ам гарсан ч энэ нь түр зуурын хэнээрхэл болоод л өнгөрсөн.
Охиныхоо 49 хоногийг дэн дун өнгөрөөсөн аав хэвлэлийнхэнд хандаж, хариуцлагатай, авлигагүй нийгэм цогцлоох, тэр дундаа барилгын салбар дахь балгийг арилгах ажлыг эрх үүргийнхээ хүрээнд хийж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн. Монгол Улсын иргэн хэний ч болов амьд явах баталгааг хангаж өгөхийг хичээнгүйлэн гуйсан бас шаардсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч иргэн Б.Батсайхантай биечлэн уулзаж, түүний санаа бодлыг бүрнээ дэмжиж байгаагаа хэвлэлийнхний өмнө илэрхийлж байв. Гэвч дэлгэцийн өмнөх энэ шоу зөвхөн тэр үедээ л хүчин төгөлдөр байсан нь өдгөө харагдана. Учир нь тэрбээр энэ талаар хуулийн төсөл санаачилж, олноорооо хэлэлцэх нь зүйтэй хэмээн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэгт үүрэг даалгавар өгөн, асуудлыг өөрөөсөө түлхчихсэн.
Уг нь амиа алдсан охины аав Л.Эрдэнэчимэг гишүүнд бус өөрт нь хандсан байлаа. Гэвч түүнийг Төрийн тэргүүн нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихсан. Зүй нь түүнд бүрэн эрх нь байгаа тохиолдолд асуудалд хичээнгүйлэн анхаарал хандуулж, байж болох бүхий л арга хэмжээг авч болох байлаа.
Адаглаад охиноо алдсан аавын элгийг дэвтээж, “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр“ -ийг зарлигаар батламжлах эрх нь түүнд бүрнээ бий. Гэвч тэрбээр нэрэн дээрээ чухам дэмжиж байгаа царай гаргасан атлаа нэдэр дээрээ огт тоосонгүй. Түүний даалгаснаар Л.Эрдэнэчимэг гишүүн яваагүй биш явсан.
Бүр “Аюулгүй орчны өдөр буюу Есүгэний өдөр”-ийг тэмдэглэлт өдрийн жагсаалтад оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан ч уг асуудлыг АН-ын бүлэг дэмжээгүй аж. Угтаа бяцхан охины үхэл барилгын салбар дахь балаг бүхнийг илрүүлсэн гэхэд болно. Хэрвээ хөөрхий охин кранд даруулж амиа алдаагүй байсан бол “Төгс гүрэн” компанийн барьж буй барилга зөвшөөрөлгүй байсныг хэн ч мэдэлгүй өнгөрөх байсан.
Түүнчлэн мэргэжлийн хяналтынхны хяналт шалгалт ямар сул байдаг нь хаалттай хаалганы цаана л үлдэх байлаа. Хөөрхий охины золгүй үхэл энэ бүхнийг жаахан ч гэсэн ил болгосон. Гэвч өдгөө ч барилгын салбар түүнийг тойрсон албан тушаалтнуудын авлигын асуудал байсаар л байна. Л.Эрдэнэчимэг гишүүний боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүйн шалтгаан нь хуулийг хүний нэрээр нэрлэх бололцоогүй гэх үндэслэл.
Харин иргэн Б.Батсайханы хэлснээр манайхаас бусад улс оронд энэ мэт олныг цочроосон харамсалтай хэрэг гарах үед төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авдаг бөгөөд асуудлыг түргэн хугацаанд шийдэж, зохих хүмүүст нь хариуцлага тооцдог байна. Тэр ч бүү хэл хүний нэрээр нэрлэсэн хуулийг ч гаргаж байсан удаатай аж.
Тодруулбал, АНУ-д бусдын буруутай үйлдлээс болж эд эрхтний наймааны золиос болсон Adam Walsh гэх хүүхдийн нэрээр 2006 онд баталсан хууль байдаг аж. Энэ хуульд Adam Walsh-той ижил төстэй байдлаар амиа алдсан, хохирсон 17 хүүхдийн нэр жагсаалтаар орсон байдаг бөгөөд үүнтэй ижил төстэй хэргүүдийг хэрхэн шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэх талаар нарийн зааж өгсөн байдаг байна.
Нийгмийг сэрдхийлгэсэн буюу тухайн улсын хуульд тодорхой зүйл заалт нь байгаагүй, орхигдуулсан тохиолдолд тухайн хэргийн хохирогчийн нэрээр холбогдох хуулийг нэрлэж, төр хариуцлагаа хүлээдгийн амьд жишээ энэ. Ийнхүү хууль баталснаар тухайн хэргийг дахин давтуулахгүйн үүднээс байнга сануулж байх, төр өөрөө ямар нэгэн байдлаар нийгэм, иргэнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаагийн нэг хэлбэр болдог байна.
Хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байна Зөвшөөрөлгүй барилгын краны помп унаж, хүний амь эрсэдсэн энэ хэрэг өдгөө мөрдөн байцаалтад буцчихаад байна. Эл хэргийн буруутнуудыг өнгөрсөн зургадугаар сард Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцээд “Орд гео” ХХК-д бетон зуурмаг шахагчийн оператор- жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт 1.6 жилийн хорих ял, зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд нэг жил, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, гүйцэтгэгч “Төгс гүрэн” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, хоёр жил хорих ял оноосон билээ.

Мөн “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын өмнө нь явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байдаг.
Харин “Премиум конкрет” ХХК- ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч шүүгдэгчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Давж заалдах шатны шүүхээс “Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлт зөрүүтэй, нэг хэрэгт олон хүнийг хавтгайруулан ял оноосон” гэх шалтгаанаар хэргийг дахин шалгахаар болоод байгаа нь энэ. Өдгөө хэрэгт холбогдсон этгээдүүд батлан даалтад гарч, гадуур байцаагдаж байна.Харин шүүхийн шийдвэрийн тухайд талийгаач охины аав Б.Батсайхан “Миний эцсийн зорилго бол тэр хүмүүсийг шоронд хийх биш.
Монгол хүний үнэ цэнэ хэтэрхий дор байгаатай эвлэрэхгүй байна. Миний охины үхэлд буруутай Монголын төр надаас уучлалт гуйх ёстой” хэмээдэг. Тэрбээр өдгөө “Есүгэн хүсэл” сан байгуулан ажиллаж, талийгаач охиныхоо амьд ахуйдаа бичсэн шүлгүүдийг эмхэтгэн ном гаргахаар зэхэж буй аж.
Барилгын салбар дахь осол, эндэгдэл тасарсангүй Энэ жаахан охин бусдын буруутай үйлдлийн гайгаар хорвоог таньж ядан байхдаа цаг бусаар буцсан. Харин түүнийг ийнхүү амиа алдсаны дараа дуу дуугаа авсан мэт барилгын салбарт осол эндэгдэл нэг хэсэг ёстой л өдөр алгасахгүй гарсан.
Б.Есүгэн охиныг амиа алдсан тэр өдөр Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд барилга дээр ажиллаж байсан БНХАУ- ын иргэн Х өргөгч кранаас унасан тоосгонд оногдон амь эрсэдсэн бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Бридж констракшн” ХХК- ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан байдаг.
Ийнхүү нэгхэн өдрийн дотор гурван хүний амь эрсэдсэн бол тухайн сарын 8-ны өдөр Хан- уул дүүрэгт “Хурд” группын захиалгаар баригдаж байсан “Рапид харш” орон сууцны барилгын өргөгч цамхаг ачаагаа дийлэхгүй толгойн хэсгээрээ хугарснаас үүдэн краны жолооч 26 настай залуу амиа насаа алдсан. Мөн өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд “Тэнгис” кинотеатрын урдуур гарч явсан залуугийн дээрээс барилгын төмөр унаж, толгойг нь хагалснаар тэрбээр амиа алдсан юм.
Талийгаач дөнгөж 19-хөн настай, их сургуулийн II дамжааны оюутан байв. Энэ хэрэгт холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.
Харин тус газар хэргийг хянаж дуусаад Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Тус газраас хэргийг хянаж дууссанаар шүүх хурлын тов зарлаж, оюутан залуугийн аминд хүрсэн хэргийг шүүхийн өмнө хянан хэлэлцэнэ. Бусад хэргийн тухайд хохирогч талын амыг мөнгөөр тагласнаар ерөнхийдөө замхрах хандлага бий болоод байгаа. Олныг хирдхийлгэсэн дээрх барилгын ослуудаас хойш энэ төрлийн хэрэг намжив уу гэвэл үгүй.
Өдийг хүртэл аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйгээс барилгын салбарын ажилчид эрүүл мэндээрээ хохирох цаашлаад амь насаа алдах тохиолдол тарсахгүй л байна. Баяр хөөрөөр бялхсан балчирхан насандаа дэндүү золгүйгээр амиа алдсан Б.Есүгэн охины харамсалтай хувь тавилан хэзээ ч балрах учиргүй
М.Өнөржаргал
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
яг нэг жилийн өмнө элбэгээ энэ хэргээр шоудаж байсныг хүмүүс мартчихлаа гэж үү дутуудорж хуулийн хичээл зааж малилзаж байхдаа энэ тухай тас санасан байсан даа ийм л эргүү байгаам
za ter hujaa so nar yaah ve. Ene ohin uneheer haramsaltai ami nasaa aldjee. Um mani badme hum! Bas neg zaluu hogjmoo chihevcheeree sonsoj yavaad deerees ni barilgiin tomor unaj amidaaraa zovj baigaad nasa barsan daa. Tsagdaa nar ni toirch zogchihood ankhnii tuslamj uzuulehgui, emch nar ni irchiheed oroitoj geed hev neg damnuurga deer avaa yavaa biz dee. Tegeed hen neg ni video hiigeed facebook deer tavichihsan baihiig ni haraad uneheer gutarch bilee. Ter zaluud yadaj ankhnii tuslamj uzuulehgui dee, zugeer tsementen deer hevtuuleed, nogoo zaluu ni tsus nojteigoo sarvalzaad aimar dur zurag! Ene uls torchid-luivarchdiin deeerees neg saihan tomor shidej sarvalzuulah yumsan.
Ene unekheer kharamsaad baramgui. Minii okhin shig... Ai maar yum. Ulaanbaatar baishin savaar duurcheed khuuli bus yum ch ikh l bna doo.Yakh ve odoo...
Barilgiin salbart mash ikh khunii ami nas, eruul mendtei kholbootoi khereg tasardaggui gekhd bolno. Barag tolgoitoi bolgon baishin bariulj baina, Gazar nutag ikhtei baij, undur baishingiin khereg alga... UB-iig taraan dakhin tuluvlun baiguulyaa.. 2-5 davkhruud l baikhad bolno. Esvel...
нэр нь хvндэдсэн байна аа таалийгаачийн
fortuna baisan tsagt barilgiin salbart hezeech uurchlult garahgui shuu dee!!!yamar sohor ard tumen be?il zuiliig medeegui tsarialaad baih shig!!!huuhduudiih n 1iig karaanaar daraad alaad uz!!!tsagiin daraa buh zuil uurchlugdun!!!!
Gadaad dotood gehgyi adil yzej baij gadaadad baigaa irgediinhee erh ashigiig hamgaalah erhtei bolno
aimaar yumaa hunii ami er yuch bish boljee baishin barilgaa chanartai barimaar yumaa ulsiin ih huraliin ter elbegdorj manuuhai eronhiilogch yum bol arga hemjee avah tsag ene bolson bnshdee
mongonii hoinoos ulairaad bgaad chanargui barilga barih yum aa iimerhuu yum hiij bgaa novshnuud tam unah blgui ed nar udahgui uiliin uree uznee ta novsh gej mongol maan yu l bolood bndaa
elbegdorj oo chi oligtoihon snig ajilaa hiigeech chamaig ard tumen yah gej songoloo novshoo chadahgui bol boliooch ee
hoorhii ohinii aav eejiin mash ih orovdoj bn um mani badmi hum taliigaachiin araas maan unshij buyn boliidoo um mani bammi hum
ene shvleg n heniigee ix ogvvlne we? Manai mongoloos shudrag,toroo awch ywah hvn oldohQ bgam bhdaa
Ум ма ни бад ми хумв Хүний нялх үрийг ийм болгож хаячаад сэтгэл зовсон шинжгүй мөнгөний хойноос улайрсаар л яваа нүгэлтнүүд. Ямар хөөрхөн охин бэ. Эвий дээв зүрх шимшрээд хэлэх ч үг алга.
sahuisan tenger bolooroi um ma ni bad mi humb