Хашаат суманд өнгөрсөн жил 266.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр давхар эрүүл мэндийн төв баригдаж, 45 жил амьдарч байсан хуучин байрнаасаа эмнэлгийнхэн баяр хөөртэйгээр гарч байсан үе саяхан.
Хүн ардын эрүүл мэндийн төлөө баригдсан, шинэхэн тоосгон барилгын гүйцэтгэгчээр аймгийн "ХАСУ МАНДАЛ" ХХК ажиллаж, улсын комисст хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл баталгаат хугацаа нь дуусаагүй байж байтал шинэхэн тоосгон барилгын маань цонх, хаалганууд нь эвдэрч ангайн, хана туурга нь хагарсан, гадна талын хаяавчны цемент нь хагарч, уурын зуухны нь яндан байнга бөглөрч, галч нар хөөлөх гэж халширдаг, онгорхой цоорхойгоор нь бороо цасны ус , шороо бужигнаад болохоо байжээ.
Уурын халаалтын хоёр зуух нь ус гоождогоос нэгийг нь хаасан, ган ашиглаж байгаа зуухнаас ус дусч, үнс нь нойтон гарч галлахад ч хэцүүхэн болжээ. Дээрээс нь аваарын шатгүйгээс аюулгүй ажиллагааны журам дүрэм зөрчигддөг, гарын үсэг зуралцаагүй, ашиглалтанд орохдоо галчийн жорлон, угаалтуур ажиллахгүйгээр барахгүй дотроо халаалтын пааргүй, эрхлэгч их эмч, төрөх тасаг, хүлээн авах өрөөнүүдэд нь үнэр танар орсон түмэн асуудлууд гарч иржээ.
Сандарч балмагдсан эмнэлгийнхэн улс, аймгаас ирсэн удирдлага, барилгын зураг төслийн газар, мэргэжлийн хяналтын газарт танилцуулж, газар зохион байгуулагчийг нь хүртэл авчирч үзүүлэн хурал цуглаан дээр ярьж хэлсэн ч одоо болтол арга хэмжээ аваагүй л байна.
Ер нь хэлээгүй газар, хүрээгүй хэл яриа байхгүй гэж эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтэн ажиллагсад нь гайхшрал тасран гомдоллож, бид ч яахав хэвтэн эмчлүүлэгсэд л хэцүү байна даа хэмээн ярив.
Эрүүл мэндийн төв гэдэг утгаараа ч тэр, зориулалтын барилга гэдгээрээ ч тэр тус барилгад цэвэр цэмцгэр, нягт нямбай, дулаан бүлээн байж иргэдэд үйлчлэх хамгийн наад захын шалгууртай. Тохилог баталгаатай, шаардлага хангасан нөхцөлд санаа сэтгэл өөдрөг сайхан ажиллахыг хэн хүнгүй л бодно.
Зовлон бэрхшээл тоочихоосоо зовж зүдэрсэн, өвчилж шаналсан, яарч тэвдсэн хүмүүсийг аль болохоор нь хүлээн авч үзэж, харж, эмчилж, үйлчлэхийг хичээцгээж байгаа нь харагдсан.
Энэ сумын эрүүл мэндийн төв 80 жилийн түүхтэй байгууллага бөгөөд 2013 онд ойгоо тэмдэглэнэ гэхэд барилга байгууламж нь өнгө үзэмж муутай, хоёр жил ч болоогүй байхад хуучин байрнаасаа өөрцгүй байр саванд зовлонгоо тоочсон байдлаар тэмдэглэхээр болж байна.
Эмнэлгийн байраар орж танилцахад ашиглагчийн буруу биш хариуцаж бариулсан газар, барьсан хүмүүсийн буруутай хариуцлагагүй ажиллагаа байгаа болов уу гэмээр. Бас нэг жишээ дурьдахад бохирын цооног нь битүүрч засч янзалсан ч яриа хэлээгүй өнгөрөөж байсан байна.
Үүнд аль нэг байгууллага, гүйцэтгэгчийг буруутгах бус хийсэн, хүлээлгэж өгсөн бүтээн байгуулалтын ашиглалт шаардлагыг хэрхэн хангаж буйгаа эргэн харж шалгаж байхыг сануулсан хэрэг. Гэнэт хүйтрэх юм уу, хүчтэй салхи шуурга, бороо мөндөр зэрэг болзошгүй хүчин зүйлд өртвөл яана даа гэмээр болсон байна шүү. Аймгийн гүйцэтгэгчээр ажилласан компани болон холбогдох газрууд эрх биш анхаарна буй заа.
А.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Архангайн амьдрал” сонин
Сэтгэгдэл(14)
Nuraagaad dahij bariulval taarna
Iim l bgaam da.. Monoglchyyd bie bienee hylhidsaar bgaad buur dojirchihson.. BArilgiin comapny ni Mergejiliinhniig yum meddeguiig ni dalimdyylaad ,, EMregjiliinhen Yamaa Zasgiin gazar agentlegee bas MEhleed l.. ingeed l iimerhuu hariutslaggagui yum hiij bgaam daa. OOr orond bol Dahin nyraagaad eswel awch boloh zaswariin chanrtai ajilyydiig BARISN COMPANY-r bariulah bsan daa.
Зүрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 www.zvrh-sudas.blogspot.com
Зүрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 www.zvrh-sudas.blogspot.com
Зүрх судасны хатуурал, ишеми – зүрх дэлсэх амьсгаадах санаа алдах, Тархины судасн хатуурал – хүчилтөрөгчийн дутагдал, толгой өвдөх, хуйх хавагнах Цус багадалт – гар хөл дулаацахгүй байх, амархан даарах, Цус өтгөрөх – тромбо үүсэх, холестрин ихсэх Хуян ба даралт – зэрэг эмгэгүүд илэрч байвал манайд хандана уу? 100% эрүүлжих боломжтой. 89738391 www.zvrh-sudas.blogspot.com
baliar mongo idegch nar hamgiin hyamd materialaar barisan bga ldaa.erguu dagznuud . hariutslaga uuruuleh heregtei
barilga barina gedeg hashaandaa ambaar bosgohtoi adilguig ene humuus eruus oilgohguimaa.Oilgoj ch yah yumbdee, denduu ih ashig olj baigaam chini.Yalanguya emnelgiin barilga gedeg bur ch nariin deg juramtai baidag.Ene nurangiiig Barisan hun ni ayagui l bol neg l eh oron yarij tseejee deldej omogshson hun baigaa daa.Uul ni mungiig ni avsaniih yadaj buhhun shig yum barichihsan bol eh orond ni yamar ih hereg garahsan bol...
Lambaa guia, tanii demjsen company mun u?
mon mon tegeed uy gej
ta odoo tegeed ideltsen munguuruu iuu hiiseng be?>
Lambaa gej malaas dor gar bainaa! Zail zail
Ламбаагийнх бишээ Портунаа Батбаярын компани байхгүй юу даа Хасу Мандал чинь
1 ydaa mash sain xii.es tegevees ter ajilaa daxin irj xiixel bolno.tsag xygatsaa, une urtug n ,deer n neg ajilaa daxin daxin aldaagiin zasaxad setgel sanaa naas abaxyylaad xetsuu dee
Хасу Мандал гэдэг компани чинь Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болсон Ч.Мөнхбат гэдэг жолоочийн компани юм шүү!