“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг их том байна аа. Арван сар орчим хоригдсон тэрээр “Ардын баатар”-ын дүртэйгээр өчигдөр шүүх танхимд үг хэллээ. Шулуухан асууя. Тэр үнэхээр ярьсан шигээ шударга хүн мөн гэж үү?
“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх удирдлагаар анх байгуулагдсан 2010 оноос нь хойш тасралтгүй ажиллачихаад “Нүүрсний хулгай”-г огт мэдээгүй байх боломжтой юу? Шанага нүүрс, сохор зоос хулгайлаагүй гэсэн түүний мэдүүлэгт итгэж болох уу?
Угтаа бол энэ бүх асуултад шүүх шийдвэрээрээ хариулт өгөх байлаа. Дүн өвлийн хүйтэнд төв талбайдаа “Нүүрсний хулгай”-г эсэргүүцэн жагссан Монголын ард түмэн үнэнийг мэдэх ёстой байв. Гэвч шүүх хуралдаан хойшилж, асуулт ахиад л хариултгүй үлдэж байна.
Учир нь “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүний эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан шатны хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нийт шүүгчдээс татгалзлаа. Тэгэхээр түүний хүсэлтийг Шүүгчдийн зөвлөлгөөнөөр эхлээд шийдвэрлэж байж урьдчилсан шатны хэлэлцүүлгийг дахин товлох боломжтой юм.
Парламент дээр “Нүүрсний сонсгол” хараахан болоогүй байхад шүүх дээр “Нүүрсний хэрэг” ийнхүү хойшиллоо. Гэхдээ энд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан Б.Ганхуягийн хүсэлтийг бид шүүн хэлэлцээд байх нь утгагүй юм. Тэр Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхээ л эдэлсэн. Гэхдээ худлын өмнө үнэнийг үнэгүйдүүлэх эрх Б.Ганхуягт байхгүй гэдгийг цохон тэмдэглэх ёстой юм.
Ер нь Б.Ганхуяг гэж хэн бэ. Тэр үнэхээр хэлсэн шигээ улс төрийн золионд явж хэлмэгдэж байгаа хүн мөн үү? Энэ бол эргэлзээтэй. 40 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй “Нүүрсний хулгай” яригдаж байхад Монголын хамгийн том Тавантолгойн нүүрсний ордод “эзэн” сууж байсан Б.Ганхуяг мэдэхгүй байх боломжтой юм уу. Хэрэв мэдээгүй бол тэр хулгай хийх боломжийг бусдад бүрдүүлж өгсөн байж таарах нь. Гэхдээ энэ бол жичдээ асуудал.
Ямарч байсан Б.Ганхуягийн өчигдрийн мэдэгдэл ба өнгөрсөн амьдрал хоёр нь зөрөөд байгаа юм. Албан ёсны намтраас нь харахад түүнд Монголын оюутны холбоог тэргүүлж явсан түүх байхаас хувийн бизнес эрхэлж байсан түүх бараг л үгүй. Тийм атлаа өнөөдөр Улаанбаатарын сор болсон газруудад оффис өмчилж, үл хөдлөх хөрөнгийн магнат шахуу болтлоо томорсон гэдгийг нь олон нийт цахим сүлжээнд ээлж дараалан ил гаргаж тавьж байна. Олон нийтийн таамаглаж буйгаар нууц нь ердөө л нүүрс.
Нүүрсчид өнөөдөр мөнгөтэй байгаа. Тэд мөн маш том ар талтай байгаа. Тийм болоод л шүүх системийг, хууль тогтоох байгууллагыг, гүйцэтгэх засаглалыг, хэвлэл мэдээллийг, бүр хар масс гээд ард түмнийг хүртэл буруутгах зоригтой байгаа юм.
Яг л хэдэн жилийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр “Цааш нь ярих уу, яах уу” гэж томордог шиг Б.Ганхуяг өчигдөр шүүх танхимд томорч байна лээ. “Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсох гээд байна” гэдэг үг ч үүнийг илтгэнэ.
Гэхдээ Б.Ганхуяг шүүх танхимд зарим үнэнийг өгүүлсэн. Маш олон хүн “Нүүрсний хулгай”-д оролцсон байх магадлалтайг түүний “76 гишүүнийг хамтдаа шүүлгэе” гэсэн үгээс “уншиж” болж байна. Өмнө ч яг үүнтэй утга дүйх үгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч хэлж байсан. Тухайн үед Ерөнхий сайд “Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг намын нөхөдтэйгөө тэмцэнэ ээ гэсэн үг” гэдгийг онцолж байсан удаатай. Тэгэхээр “Нүүрсний хулгай”-гаар шалгуулж байгаа нь л энэ 11 хүн болохоос шалгуулах ёстой хүний тоо үүнээс хол давахаар байгаа юм байна. Тэр тусмаа Б.Ганхуягийг ингэж том дуугаргаж байгаа “Том ар” нь бас шалгуулах ёстой юм.
2010 оноос гэж тооцвол Б.Ганхуяг хоригдох хүртлээ 12 жил “Эрдэнэс Тавантолгой”-н удирдах багт ажилласан хүн. Энэ бүх хугацаанд парламентын гурван ч сонгууль болж, түүнээс ч олон Засгийн газар солигдсон. Ганц хөдлөөгүй хүн нь бат артай Б.Ганхуяг л байсан гэдэг. Бүр УИХ-ын гишүүд уулзах гэж цаг “гуйдаг” хэмжээнд очтолоо тэр томорч байсан гэдгийг ярих хүн ч байдаг. Энэ өнцгөөс харвал тэр маш том ар талтай хүн. Тэр ар нь ил гарвал “Нүүрсний хулгай” ч нуух аргагүй тодроод ирэх учиртай.
Товчхондоо, Б.Ганхуягийн өчигдрийн шүүх дээр хийсэн мэдэгдлээс нь харахад тэр ердөө л сум аж. Сум хаана тусах нь нум хаашаа шагайхаас л хамаардаг билээ.
Т.Тулгаа
Сэтгэгдэл(20)
S AWN80955877 AX XUNEES 30 40DEESH
33 44NASNI ERTEI ZYGAATSI80955877
XUSNEERE SEXSDN80955877
Наад том дугараад байгаа нөхөрөө мөлхөөд хуцах чадваргүй болтол нь шоронд нь хатаагаад өг аяндаа тамирдана монголын ард тумнийг доромжлосон новшнуудын гар хөлнүүдийн хоронгийг хураагаад, шоронд хатаах, тэгээд улиад шоронгийн мухарт хатанг!!!
Маш ойлгомжтой зүйл , төрийн эрх барьж тоглолт хийж байгаа үедээ л " төрийн нууц " нэрээр халхавч хийж жүжиглэцгээж байгаа болохоос ОЛОН НИЙТЭД бол ил тод энгийн агаад нэн ойлгомжтой ГЭМТ ХЭРЭГ . Цаг хугацааны асуудал - шийдэгдэнэ дээ , шийдэгдэнэ ...
DYRAA TAWILTSI80955877
SHAALGN SDKSYGEER XALYYXNAAR80955877
Баттулга - Хүрэлсүх - Занданшатар - ...
Энэ 3 хүн дээр Л.Оюун-Эрдэнэ түүнийг Хятадаас Монголын нүүрсний гол тоглогч гэсэн мэдээ ноднин яг өдийд өгч нүүрсний хулгайч нартаа арга хэмжээ ав гэж шахаж шаардаж байсан шдээ
SEKSEER XANGN UILCHLNE80955877
энэ Ганхуяг новш үнэхээр тэнгэрийн амьтан болцон бсан нь үнэн шд. Одоо бултах газарагүй болонгуут хэргээ задлах гээд баахан амьтан хөлдөө чирэхээр шийдэж л дээ. Намайг шрорнд хийж дуусгаж байгаа бол би шууд томчууд руу асна гээд өмгөөлөгч нарынхаа зөвлөснийг хийх гж бгаан бна л гж ойлгосон. Идэж уусан, энд тэнд барилга, хаус бариулсан нь бол үнэн шд. Аюурсайхан ард нь байдаг гээл хүн болгон л ярьдаг байсан шд угаасаа. Эрдэнэс Тавантолгойд Ганхуяг цалингийн хоёр данстай, огт ажилладаггүй баахан сэтгүүлчдийг сул цалинжуулдаг гэдгийг ЭТТ төв опписын бүх хүн л ярьдаг шд
Энэ хүн нүүрс хулгай хийгээгүй байж болно л доо Гэхдээ хулгай хийж байсан хүмүүсийг маш сайн мэдэх ёстой... Тийм ч учраас олон хүний зүрх зогсоно гэж өөртөө итгэлтэй хэлж байна Ямар ч байсан дийлдэшгүй том гарууд дээр байгаа юм байна гэж ойлгогдож байна
Шоронд эрхлүүлчихдэг бололтой.Тарган цатгалан байна аа.Хар ажил хийлгэл дээ.Гэмт этгээдийг татварын мөнгөөр тэжээмгүй.
DYYDLGAAR UILCHLN80955877
Улс төр судлаач Н.Дугар: -Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байна лээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй байна. Ил гаргаж ирсэн нь хаа байгаа юм гэжээ.
Улмаар, -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлбэл нар баруунаас гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг гэжээ. Учир нь Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүмүүс холбогдсон учир илрэх магадлал тун муу гэжээ.
https://livetv.mn/p/287504
Дан Хао Бээжингийн шахаанаас болж нүүрсний хулгай гэж ярьж байгаа болохоос нүүрсний хулгайг илрүүлэх сонирхол Дан Хао-д огт байхгүй..
https://www.24tsag.mn/a/210568
Энэ хүн огт цагаан хүн гэхээр хэнч итгэхгүй,үнэхээр үнэнийг хэлнэ гэвэл тэр Хүрэлбаатараасаа эхлээд нэрлээд зарлаад өгчих хэрэгтэйш дээ,40,0 их хаяд биш түүнээс ч их их наядаар Монгол улсдаа хохирол учруулсан гэрээ хийсэн түүнээсээ хахууль авч,баяжсан гэдэг нь бараг л харагдаад илчлэгдээд байхад ингэж худлаа ард иргэдээ, төөрөгдүүлэх хэрэггүйл дээ,учруулсан хоихрол,авсан авлигаа төлж барагдуулаад хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчих нь өөрт нь өлзийтэй байхаа даа.Аюурсайханч гэсэн ингэх хэрэгтэй.