Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон 11 хүний эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж буй. Улмаар яллагдагч Б.Ганхуяг шүүгч нараас татгалзсан хүсэлт гаргасан учраас хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарлав.
Энэ үеэр Б.Ганхуяг шүүгч нараас татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа: "Би АТГ-т юм ярьсан. Энд оруулж ирэхгүй байгаа учраас би итгэхгүй байна. Итгэхгүй учраас би энд юу ч яриад хэрэггүй. Цаашид ялын тогтоолыг нь биччихсэн юм байна. Биччихсэн юм руу би яах гэж орох юм? Одоо намайг ингээд хэлчихээр маргааш баахан хэвлэлийн хурал болно. Ар араасаа үсэрч гарч ирнэ.
Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү. Тэр нүүрсний эзэн шүү. Хамгийн их юм ярьж байгаа нь ард талд нь байгаа. Хамгийн их муулж байгаа хэвлэл хамгийн их мөнгө авсан байгаа.
Миний үсний засалтыг хүртэл муулаад явж байна. Та нарт өөр бичих юм байна. УИХ, Засгийн газар над руу тэр чигээрээ дайрлаа. МАН тэр чигээрээ дайрлаа. Эрх баригчид дайрлаа. Бүх хэвлэл дайрлаа. Бүх хар масс дайрлаа. Нэг хүн, нэг гэр бүл, нэг нам, нэг улс ч дааж чадахааргүй гүтгэлэг, доромжлол, үзэн ядалт дунд би 9 сар байлаа. Би чив чимээгүй байсан. Яагаад намайг яриулахгүй байгаа юм? Яагаад намайг эндээс гаргахгүй байгаа юм? Жагсаал гэж оруулж ирчихээд 9 сар нэг ч үг асуугаагүй байж өнөөдөр ахиад л байлгах юм уу? Яагаад гэвэл тэд нар айж байгаа учраас. Би энд байсан ч хэлнэ.
Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэхийн төлөө явж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Адилхан хоёр талаасаа жүжиг найруулья. Тэгээд хэн нь ил явах вэ? Хэн нь ил явахгүй вэ? гэдгээ ярилцъя.
Намайг хялбаршуулна гэж ярьсан байна. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Тийм юм байхгүй. Би энэ компаниас, энэ улсаас, уурхайчдаасаа нэг ч төгрөг хулгайлахгүй. Би үнэнчээрээ байсаар дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээж чадахгүй. Хийгээгүй учраас. Тийм учраас би шүүгчдээс татгалзаж байна." гэв.
М.Чой
Сэтгэгдэл(10)
Нүүдэлчин зэрлэг бүдүүлэг үндэстэнд суурин амьдрал улс төр зохихгүй юм байна.
Б.Ганхуяг: Т.Аюурсайхан надтай хальт уулзсаныхаа төлөө энд юу хийж сууж байгаа юм. Тэгвэл миний найзуудыг бүгдийг нь авч ирээд хорьчих. Надад жорлонгийн хэрэг тохчихоод ард нь та нар үлдэх юм уу. Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост орд зарсныхаа хариуд мөнгийг нь над дээр бичих юм уу. Түүнийгээ бүгдийг нь бичээд аваад ир❗️❗️
Ихээхэн хэмжээний хөрөнгө, бизнестэй болсон нь энэ хүний хувьд асуудал дагуулаад байна, миний эхнэр хүүхэд бий болгосон юм аа гэж хичнээн тайлбарлаад нэмэргүй, ер нь төрд ажиллаж байгаа бол хөрөнгөжиж болохгүй, албан тушаалаа л ашиглаж хөрөнгөжсөн нь ойлгомжтой, хөрөнгөтөн болмоор байвал төрөөс гарах хэрэгтэй гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй байгаа юм, энэ тохиолдол нэлээн том сургамж шүү, хөрөнгөжсөн хүмүүс байвал шалгуулаагүй байгаа дээрээ төрөөс холдох нь зүйтэй.
Шуух хурлыг нээлттэй хийх хэрэгтэй Омгоологчийн гаргах нотолгоог ялангуяа
Энэ хоерын ард МАН-ын бүдүүн данжаадууд нуугдаж байгаа..МАН-ын нүүрсний хулгайч бүдүүн данжаадуудынхаа нэрийг шуудхан зарлачихаач ээ..
МАН-ынхны 30 жилийн Эрдэнэтийн хулгай гэж маш том луйвар хулгай дээрмийн хэрэг хэзээ босож ирэх вэ? Үүнийг дарж нууснаараа МАН түүхийн тавцангаас арчигдах болно шүү. Шударга гишүүд байдаг юм бол энэ хэргийг босгож эхлээч ээ...
НҮҮРСНИЙ гэх энэ хэргийг нээлттэй явуулж, шүүгчдийн үнэн төрхийг ард түмэн харуулах хэрэгтэй. Хаалтын гэрээ гэх нэрээр мөнгө авч, луйварчдыг өмгөөлдөг сэтгүүлчдийг харах хэрэгтэй. Ю
Хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгуулахад л хангалттай. Мөнхбат шиг шүлэг бичиж баяжсан шиг л байгаа.
SEKSEER XNE80955877 TSAGAAR
Хулгайч минь хамтрагч нараа илчилээд хамтдаа шорондоо морил ядхад ханьтай