С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байсан. Харин тэднийг прокурор цагаатгалаа. Энэ явдал Монголын улс төрд тодорхой доргилтыг өгч байна. "...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн" гэдгийг шүүх, прокурорынхон өнгөрсөн жил эцэслэж шийдсэн. Харин сая "...Прокурор тэгж шийдлээ" гэсэн мэдээлэл тарснаас хойш энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбогддог хүмүүс ээлж дараалан дуугарч эхэллээ. Бас өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. С.Эрдэнэ АН-ын тамгыг бариад Лу.Гантөмөр дээр очжээ.
С.Эрдэнэ "... АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашид эв нэгдлээ бэхжүүлэн улс орны өмнө тулгамдаад буй олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна" гэв. Харин Лу.Гантөмөр "...Өнөөдөр ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн боллоо" гэсэн юм.
Бас Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өчигдөр твиттерт "...С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй" гэж жиргэжээ. Мөн сайд асан Ц.Нямдорж уржигдар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй таарч тайлбар хийсэн юм. Ц.Нямдорж "... Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронд үхэх байсан. Хүнийг ингэж хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой" гэсэн юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын тугны өмнө баахан хэвлэлийнхэнтэй зогсож байгаад бараг л өчиг мэдүүлэг шахам зүйл "өгчих" шиг боллоо. Б.Хурц сүүлийн жилүүдэд АН-ыг салахгүй бараадах болсон. Хамгийн гол нь түүнийг одоогоос таван жилийн өмнө энэ хэргийг шийдэлцэж явсан хүмүүсийн нэг гэдэг юм. Тэр утгаараа ч юм уу, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэлээд сандрал, айдастай харагдсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь одоо энэ хэрэг дахин шалгагдана.
Б.Хурц "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор, Б.Ариунсанг ТЕГ-ын дарга байх үед шалгаж эхэлсэн. Дараа нь Г.Эрдэнэбат прокурор бид хоёрын үед уг хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлсэн. Хэрэгт Г.Эрдэнэбат прокурор хяналт тавьж байсан.
Уг хэргийг нууцын зэргээс гаргах хүсэлт тавьж байсан ч гаргаж өгдөггүй. Би шоронд хэвтэж байхдаа эхнэр, хүүхдээрээ хүртэл нууцын зэргээс гаргах хүсэлтийг тухайн үеийн Аюулгүйн зөвлөлийн гурван даргад тавьж байсан. "...Б.Хурц нарын хэрэг" гээд ярьдаг. Үүнийг ч нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж өгч байсан нь ил болно. Одоо хөөс арилж байна. Хүн эрүүдэн шүүлээ гэж нийгэмд ярьж байна. Хатуухан хэлчихье. Нэг камерт хоёр хоригдол хоорондоо хэргээ яриад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ. Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаагаас улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо.
Бүх юмны эхлэл ч байж магадгүй. 2017 оны аравдугаар сард Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд "...Б.Хурцыг ажлаас нь халаад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийн зарлана гэснийг санаж байгаа байх. Бичлэгүүд нь бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тэд нараас асуух хэрэгтэй.
Ц.Нямдорж өнөөдөр байгаа МАН-ын удирдлагыг шантаажилж хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж ямар нэгэн юм руу түлхсэн байх гэж харж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Ц.Нямдорж" гэлээ. Өчигдрийн хамгийн гол үгийг С.Зориг агсны дүү С.Оюун хэлсэн юм. Тэрбээр ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэрээ "...Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр цэцэг өргөдөг. Төрсөн өдөр бүр дээр нь энэ хэргийн талаар ярьдаг. Би өөрөө гадаадад амьдарч байгаа. Цөөн хэд хоногоор Монголд ирээд байна. Өчигдөр мэдээ сонссон. Үүнийг зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна. 2016 онд анх "...Энэ хэрэг шүүх рүү явах болсон" гээд хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хурал дээр ч "...Итгэл үнэмшилгүй байна" гэдгээ анхнаасаа хэлж байсан. Тухайн үед хэргийн бүх материалыг төрийн нууцад аваад, шүүх хурал хаалттай болж байсан учраас гэр бүлийн зүгээс оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүртэл "...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой" гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатны шүүхээр яваад энэ хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог.
Нэгдүгээрт, энэ хэргийг нууцаас гаргах ажлыг бүрэн хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагчийг нь, гүйцэтгэгчийг нь. Сүүлдээ гэр бүлийнхэн нь тэр хүмүүсийг нь олдоггүй юм гэхэд өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байна. Ийм л юм хэлмээр байна.
Хэрэв буруу илрүүлээд энэ хэрэг хаагдсан бол жинхэнэ эзэд нь олдохгүй. Тэгээд дарагдуулах байсан ч юм уу гэсэн хардлага сэрдлэг үлдэнэ шүү дээ. Дахин хэлэхэд, бидний хувьд насан туршдаа гомдолтой байна. "...Илрээсэй" гэж дотроо маш их хүсдэг. Сүүлдээ "...Илэрдэггүй юм гэхэд битгий хүн хэлмэгдүүлээсэй" гэж боддог болсон. Шүүх, прокурор цаашдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улс төрийн зүтгэлтэн, ардчиллын лидер байсан хүн. Ийм том толбо ардчиллын түүхэнд үлдэх ёсгүй" гэв.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(34)
Elbeg hurts erdenebat nariig hori shalga ed l jinhene allaga hen 1 hund tohoj haah gesen elbeg tms bolobsol toi huniig teg atg tomilj muu muuhai allaga avilga luibar hiij baisan
Элбэгдорж захиалга өгөөд, албан тушаал амлахаар ямар ч бохир хэргийг үйлдэхэд бэлэн хүмүүс олдоно. Тэр нь Хурц, Эрдэнэбат прокурор. Тэгээд Чимгээ нарыг гүтгэж, хэлмэгдүүлснийхээ шанд Изинис Эйрвиз -ийг Хурц авсан. Эрдэнэбат АН-ын нб дарга болсон.
Хурц бол хамгийн анх баяжсан хурдаа байсандаг. Энэ лалар гэнэн цагаан байж харагдаач
Тэр нэг тагжийсан тахир дутуу пиздаагийн л хийсэн хэрэг шүү дээ.
Тэр цовоологоор бүлтэрдэг, цоглогоор хошгирдог атигар нөхрийг МАШ ЧАНД шалгавал зохино. Ерөнхийлөгч бүх нууцыг мэддэг...
Sh.Otgonbileg...Erdenet.Gok...
Орос хольж ярьдаг Буриадууд солиор. Социализмын үеэс Монгол болчихоод хужаа хасаг дөрвөд гэж турхирдаг үе шигээ аашилж байх шив.Орос Зоригийг найз буриад нь алаад малгайгаа мартаж явсан.Буриад Хурц Монголчуудад тохож мөрийг нь баллахыг хичээсэн ч Нямдорж саад болоод бараагүй. Дараа нь Хурцыг сайн ажилласан гэж Оросыын тавиул Женко Солонгост элчингээр томилох гэж үзээд цаад тал нь хүлээж аваагүй тул будаа болсон.Гэхдээ дахиад ваш Русский зять бурят Хурцыг хожим өршөөж ял завшуулсан.
4 сарын 20 нд Элбэгдоржийн сүүдэр нь ч харагдсангүй дээ тэр энэ өдөр хамгийн их дугардаг биш билүү тэр нэг юмны үнэр авсан бна нүхнээсээ ч цухуйсангүй харин нөгөөх нь болохоо байсанаа мэдэрээд төрөөс 25 тэр бумыг нэхэнэ ч гэх шиг жүжэг тавьж байгааа нь энэ хоёр бас хурц нар их л сандардарцгааж байгаа нь мэдрэгдэж бна шүү. Зориг үхсэн эдгээр хүмүүс цадатлаа баяжиж эрх мэдэлээр бялуурцгаасан үр дүн нь Монгол улс хөгжилөөрөө хоцорсон авилгал хээл хахуул төрийн өмчийн хулгай эцэстээ хүрсэн харин Зоригийн замаар (Зориг амьд байсан бол шүү) Монгол улс өдийд Солонгос улстай хөгжилөөрөө өрсөлдөх хэмжээнд явах байлаа тэгэхээр Захиалагч нь дээрхи этгээд үү шүү гэж ард түмэний таамаг бараг үнэн болов уу
Элбэгдорж,Батүүл нар өөрсдийгөө захиалагч гэдгийг Монголын ард түмэн сайн мэдэхгүй гэж бодож явдаг байх .Бүх хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ганцхан албан ёсоор нэрлэгдэхийг нь л харж байгаа.Зарлаж чадахгүй Төр нь айгаад байгаа нь гайхмаар.
Дорлигжав прокурор байхдаа энэ хэргийг ХААХ гэж давхиад бүтээгүй шүү дээ.
Зоригийн алуурчин захиалагч Багабанди эсвэл Элбэгдорж байх магадлалтай.Бүүр нарийн ярибал ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга С Баяр гардан зохион байгуулсан байх магдлалтай. Отгонбилэг Багабанди хоёр үй зайгүй найзууд Мөрөнд үүрэг өгч ул мөр баллуулах ажлыг С Баяр зохион байгуулсан байх магадлалтай. Энэ хэрэгтээ харин хөнгөн хуумгай тэнэг Элбэгдоржийг лавтай сайн хутгаж орхисон байх магадлалтай. Бүүр Бат Үүл ч хутгалдсан байж магадгүй. НАХЯ мэдээлэгч магадгүй хөгшин Цийрэгзэн оролцсон ч байж магадгүй.
НАХЯ мэдээлэгч малыш Энхтүвшинг сэжиглэх үндэсэлэл бий. Учир нь Энхтүвшин Сосорбарамд хэн нэг нь үхэж баатар болж ардчилалыг ........ хэмээн ярисан гэж Жүжигчин Сосорбарам хэвлэл мэдээлэл телевизийн нэвтрүүлэгтээ хэлсэн байдагийн олон түмэн харсан. Гэхдээ хэргийн гол зангилаа Мөрөн С Баяр гэж хардаж байгаа. Цаана нь бол Отгобилэг Багабанди наг байгаа болов уу гэж тааж байна
64.119.16.65 Дорогие Буряты без родства Монголы не дураки.Зоригийн хэргийг тухайн үед буриад Хурцын өмч болчихсон тагнуул мэдэж байсан. Прокурорын хяналтыг ерөнхий прокурор байсан Ми Энхболдын хүн Энх амгалангийн удирдлаган доор Эбигийн хүн орлогч Эрдэнэбат нь хийдэг байсан.
Хэргийн материалыг уншсан Оюуны дугнэлт чухал Сэтгуулч Анхзул гээч хэргийн материал мэдээж уншаагуй Гэтэл тэр Чимгээ Содномдаржаа хоерыг буруутан мэт ойлгуулахыг хичээж байна Тэр хэнд уйлчлээд байнаа
Анхзул жингэр чиь угаасаа мөнгөөр үйлчилдэг маш ЭВГҮЙ авгай. Эхийгээ ч худалдаж, нөхрийгөө ч золиосолж чадна МӨНГӨНИЙ төлөө.
Dorligjab,Bat-yyl,Elbegdorj nartai zailsgyi holbootoi!!!!ene hereg ilreh l yostoi ennees baitygai ilerdeg yum!!!!muusain ylas torjuulsen hylgaich mapyyd yrban terselsen etgeeduuud enuuniig hoisluulsan yildel hiisen ni ynen!!!!Zorigiin ger bylees gadna Mongoliin ard tymen Zorigiigoo yagaad horoogdob uu daa hemeen sanalan sagsirch baina?Mongol hyn ta ...enyyniig saitar yhagtyn?.....Zorigiin heregiin zahialagch,gyizetgegchiig olohoos naas MOngolchyyd bid dyygai syyhgyi ee!!!!!!Mongoliin ylas toriin alyyrchid bol ardchilsan nam eersdee sayhan ter sine namiin darga MAN-ryy chihej yarisan olon jil Zorigiin alyyrchiniig manai nam ryy MAN hamaatyylan myylsaar irlee?gej hyzaj baigaa geleg syy dee!!!!yunii chini MAN be?.....Tanai namiin alban tysaald homrogloson alyyrchid echuuhen ch hynii ynergyi ataarhagchid Zorigiig maani horloson syy!!!batalgaatai baigaa.....
Хэнд ойлгомжтой хэрэг! Энэ хэргийг Ганхуяг, Ард Батсүх, Энхбат сүүлдээ Содномдаржаа, Чимгээ нарт тохох гэж оролдоод бүтэлгүйтсэн нөхдүүд хэн б???? Тэд л маш эвгүй нөхдүүд шүү. Маш олон жилийн туршид энэ хэргийг хаах, эсвэл хэн нэгэн ядруухан хүмүүст тохоод дуусгах хаах хүсэл Хүзүүгүй тэргүүтэй хэдэн дээрэмчдэд байсан. Бүтэлгүйтсээр байна. Цагдаагийнха, бас МАН зарим нөхдүүд үүнд маш их ашиг сонирхолтой. Ямар ч итгэл үнэмшилгүй байдалаар Чимгээ нарт ХИЛС хэрэг хүлээлгэх гэж оролдоод бүтсэнгүй. Угаасаа жинхэнэ эзэн нь одоо байх уу??? Захиалагч нар нь байж магадгүй. Дорлигжав прокурор байхдаа энэ хэргийг ХААХ гэж оролдоод хэл ам гараад больсон.
Энхбаярын үед Энхбатыг хулгайлсан шүү дээ
Энхбаяр буриад гэдгийг Монголчууд мартдаг. Батүүл Баяр Сайханбилэг Хурцтай адил.
Saikhanbileg gomo buriad bishee Khovdiin umhii zakhchin . Harin Hurts bol UBSiin derved yumuu Bayad gej oilgood baigaa
ЭБИ ЗОХИОЛ бичиж Хурц гүйцэтгэж. Ч.А. Хэлмэгджээээ. . ҮҮЛ. БУЛГАН НО_той. . ЗОРИГ ХЭЗЭЭ Ч ФАШИСТ БАЙГААГҮЙ. . Мүүнчин. Фашист. Гантөмөрийг Зоригийн хөшөөнд очихийг ХОРИГЛОСУГАЙ. .
Зоригийн өлмийд 50 гаруй Монголыг хэлмэгдүүлж өргөл барьсан.Зоригийнхон бүгд дуугүй байсан.Одоо Батүүл Хурц буриадуудтайгаа байснаараа бай.Буриад Хурцыг өршөөж ял завшуулсан Оросын тавиул Женкогоо ерөнхийлөгч байхад нь Солонгост элчингээр томилж өгөөч гэж гуйхгүй яасан юм.
Хурц буриад биш новшоо
ЭРДЭНЭТ УБҮ-Г ХЭН АВАХ ВЭ ГЭСЭН МАФИУУДЫН ЗОЛИОС БОЛСОН!!! ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИДЫГ МАН-АН-Н МАФИУУД АХ ДҮҮ ЭРГЭН ТОЙРНЫХОН БҮГД МЭДЭЖ БАЙГАА!!! ТЭР ҮЕД ХЭН ХЭН ТЭМЦЭЛДЭЖ БАЙЛАА???
ОЮУН МИНИЙ АХЫН ХЭРГИЙГ ДАХИЖ ШАЛГАХ ШААРДЛАГГҮЙ ХЭРГИЙГ ОРХИЧИХ ГЭЭД БАЙНА АА ДАА
Таарсан таарсан дугуйнууд! Та нараас олигтой бол олоод тушааж баыхгүй юу!!!
ЗОРИГИЙН XЭРЭГЭЭ ??? Цааз маазаа сэргээгээд xурдxан шийдэxгүй бол энэ улс устлаа!!!!!! Мордоxын xазгай гэж, xэн ч итгэxийн аргагүй эxлэл төгсгөлтэй, мянганы инээд тоxуу болxоор шүүx xурал болсон ... зүгээр л тэр шийдсэн улсыг нь шууд гавлаад 30 жил гянданд xийлээ үнэнээ хэл гэxэд л эзэн нь гараx xэрэг шүү дээ чааваас. ... алсан улс гэж итгэxийн аргагүй улс явсаар байгаад итгэxийн аргагүй дуусан шүү дээ....шүүгчдийг баривчил !!!
OYUN BATZANDAN 2 HAMGIIN TENEG NI BAILAA.ALUURCHIN NI MAGADGUI NYAMDORJ.BISH JMAA GEHED OIRHON HAMAARALTAI.OYUK NYANGAR 2 MENGETIIN SUGANII US.BATZANDANG ENE 3 HUN SHOROND HIISEN.AN HIITSIIM SHIG JUGAA HUTSAAD BAIDGIIN
olonh hun ene heregt 2 namaas devshin garsan 2 tom hun l holbootoi gesen n orgui bish ymuudaa? harin manai daldiig algan deeree gargaj hardag ter olon mergechid yunaas bolgoomjloor ugiig hurtel duugui bn ve? mun avgaih n nud sohor bish bol aluurchidtai hamt bsn hun yagaad unen dur turhiig udii hurtel darav? mun ter oroi Bayr bas uulzaj bsn tuhai yria garch bgaagui bil uu? end odoo Hurtsiig eeruuldeed bh ymarch hereggui ene huugees umnu shuurhai yvagdaj bsn asuudal bish uu? ter ued harin hen hen ilruuleh heregt oroltsoj baiv ? Ganbold gegchiig ES.d ner devshuulhed Bagabanid yagaad 7,8 udaa tatgalzav ?
Нэг их Бурхан шиг ч байгаагүй ээ. Жирийн л хүн байсан. Заримдаа ч бас л даан ч анархи нахаль ШҮҮ. Бичсэн ном.нийтлэл байдаг юм уу? Монгол ахуй соёлын талаар цэгцтэй төсөөлөөгүй байсан нь үнэн шүү
Зоригийг архичин ялтан маараа гэдэг новш алсан
Заавал илрүүлэх хэрэгтэй. Тэр эх оронч хүн байсан
Гэр бүл буюу Булган сайн мэдэж бгаашдээ. Их хурал шүүхийнхэн холбоотой учраас л хэрэг илрэхгүй бгаа гэж бодож бна.
OYUNII UG TENEG BAISAAN.NYAMDORJ ZORIGIIN HERGIIG GATSAADAG SHIG AHIINH NI ASUUDAL SHIIDEGDCHIHVEL DUU HUUHNIIH NI KARER DUUSAH GEED BAIGAA JM BAILGUI DEE