sonin.mn
Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 2018-2022 онд 38.846 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 27.1 хувийг дангаар эзэлж байна.
 
 
2018-2019 онд 9.3 хувь, 2019-2020 онд 8.5 хувь, 2020-2021 онд 0.56 хувь тус тус бууралттай, 2021-2022 онд 23.9 хувиар өссөн байна. Энэ гэмт хэргийн дийлэнх хувийг 18-38 насны залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэж байна.
 
 
Нийт бүртгэгдсэн хэргийн 3878 буюу 50.7 хувь нь ахуйн хүрээнд бүртгэгдсэн үүнээс монгол гэрт 22.6 хувь, орон сууцанд 11.9 хувь, гудамж талбайд 26.5 хувь, олон нийтийн газарт 6.8 хувь, баар, ресторанд 1.8 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.
 
Хэрэг үйлдэгдэж буй цаг хугацааны хувьд авч үзвэл 19-22 цагийн хооронд 1554, 14-19 цагийн хооронд 1825, 06-14 цагийн хооронд 1432, 22-06 цагийн хооронд 2826 буюу 37.0 хувь буюу хамгийн өндөр хувийг дангаар эзлэж байна.
 
 
Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 6999 этгээд холбогдсоноос 764 буюу 11.0 хувь эмэгтэй хүн, 270 буюу 3.8 хувийг насанд хүрээгүй хүн, 3710 буюу 53.0 хувийг 18-34 насныхан эзэлж байна
 
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, уур бүхимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байх бөгөөд шалтгаан нөхцөлийг арилгах, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ төрлийнгэмт хэрэг хамгийн өндөр гардаг 03 дугаар сарыг сонгож энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
 
Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмтхэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.