Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүдийг хууль хяналтынхан ид шалгаж байна. Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. НПГ-ынхан ч "өргөн бүрэлдэхүүн"-тэйгээр хяналт тавьж буй. Хамгийн гол нь төрийн институциуд энэ хулгайг шалгах улс төрийн эрмэлзэлтэй байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж "...Нүүрсний хулгайчдаа гавлаад аваад яв л даа, Ерөнхий прокурор оо. Та нарын тэр их эрх мэдэл чинь хаачив. Би энэ тухай олон удаа хэлж, сануулсан. Одоо энэ байдал чинь даамжирч, онц байдал тогтоох тухай ярьж байна. ...
Би албан тушаалтныг хамгаалахгүй шүү. Ерөнхийлөгч Засгийн газрын янз бүрийн асуудалд хориг тавилгүй жил гаруй явсан. Энэ хүнд хэцүү цаг үед ажлаа хийж, асуудлаа шийдэг гэж хандсан. Одоо бол үгүй шүү. Энэ улс орны аюулгүй байдал миний хувьд тэргүүн эгнээнд байна. Тийм учраас та нар ажилдаа орж, эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц" гэж байв.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний хулгайгаар ерөнхий хяналтын сонсгол хийх талаар гишүүдтэй уулзахдаа "...“Эрдэнэс тавантолгой” компанийн нүүрсний экспортын гэрээнүүдийг ил болгох, 2020-2022 онд экспортолсон нүүрсний хэмжээ, үүнээс олсон орлого зэргийг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, олон нийтэд нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. ...
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах саналыг дэмжиж байна. Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой" гэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд нүүрсний хулгайтай холбоотойгоор олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хамгийн сүүлд 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "...Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. ...Нүүрсний хулгайг эсэргүүцэж, шударга ёсны төлөө жагсаж буй ард иргэддээ баярлалаа. Хэрэв энэ тэмцэл байгаагүй бол бид ордон дотор хүчин мөхөсдөх байсныг нуухгүй ээ" гэсэн.
2023 оны нэгдүгээр сарын 11-нд "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалт дээр "...Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна" гэжээ.
Нэг үгээр хэлбэл, Монголын төр нүүрсний хулгайг таслан зогсоох, хулгайч нарыг олж шийтгэх "байр суурь"-тай байна гэсэн үг. Гэлээ ч нүүрсний хулгай нь Оросын "Манжин" үлгэр шиг олуулаа дэмнэхгүй бол сугарч гарч ирэхээргүй, нөлөө бүхий олон улстөрч холбогдчихсон нэлээд "хүнд" хэрэг бололтой юм. Ер нь бол нүүрсний хулгайг хийдэг дөрвөн том бүлэглэл байдаг байна. Энэ нь хууль хяналтынхны шалгалтын дүнд тодорхой болж буй аж.
Нэгдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" хавиар "суурьшсан" МОХ бүлэглэл гэж бий. МОХ-ны үе үеийн удирдлагуудаас бүрддэг. Тэдэнтэй холбоотой олон үйлдэл илэрч байгаа юм байна.
Хоёрдугаарт, "...Өмнөговийн" гэхэд онохоор нэртэй бүлэглэл бий. Учир нь энэ бүлэглэлийг голдуу Өмнөговийнхон бүрдүүлдэг. Наанаа МАН-д ч, АН-д ч харьяалагддаг боловч цаанаа удирдлага, түрийвч нэгтэй. Аймгийнхаа удирдлагыг ч төр барьж буй намд тохируулж гаргаж ирдэг. Тэд нүүрсэн мөргөцгөөс эхлээд олон асуудалд холбогджээ.
Гуравдугаарт, нүүрсний гэрээний дундаас 2-3 ам.доллар хүртдэг байсан бүлэглэл байна. Энэ бүлэглэлд өндөр албан тушаал хашдаг, нөлөө бүхий хэд хэдэн улстөрч холбогддог. Ойрын үед хууль хяналтынхан заримынх нь нэр усыг ил болгохоор бэлдэж байгаа гэх мэдээлэл бий.
Дөрөвдүгээрт, оффтейк гэрээтэй холбоотой бүлэглэл. Үүнд том улстөрчид, бизнемэнүүд багтана. Ганц жишээ гэхэд Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийг Засгийн газар тогтоолоор баталгаажуулж, "нөмөр"-т нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан. Дээрх гэрээнүүдийг олон улсын аудитаар хянуулах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн том бүлэглэлийн үйлдлүүд нүүрсний хулгайг бүрдүүлдэг байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(18)
Сү гийн бүлэглэл гэхээр бүлэг байгаа даа. Чалкогийн худалдааны компани Е-соммондс-ыг тойрсон олон жил оршин тогтнож байгаа ил далд нууц ажиллагаатай. 17 %- ийн хөнгөлөлт хийлгэж тэрнийхээ талыг хүртдэг
БҮГД ХУЛГАЙЧ!
Чойжилсүрэн, Сү Батболд, Ажнай, Мөнхбат, Мие, Адъяасүрэн гээд удирдагчдыг нь эхэлж хориочээ.
Таван толгойг Монголд авч үлдсэн гэж Орос Буриадуудын Женко Сү Батболдыг дэндүү харлүүлж байгаа.
МАН-ынхны Эрдэнэтийн зэс молибдений хулгай гэж айхтар том хулгай бий дээ . МАН Эрдэнэтээс 200 их наядын хулгайг мэдэгдэлгүй хийгээд байгаа.
Бүлгүүдийн толгойлогч нь хэн бэ? Заавар өгөгч нь хэн бэ? Гүйцэтгэгч нь хэн бэ?
МОХ ны гэрээний толгойлогч нь Т.Аюурсаяхан, Өмнөговийн бүлэглэлийн толгойлогч нь Ажнай Бат-Эрдэнэ,улстөрчдийн бүлэглэлийн толгойлогч нь У.Хүрэлсүх,Л.Оюун-Эрдэнэ, Оффейтик гэрээний толгойлогч н. Х.Баттулга
ЧИ ЁСТОЙ ҮНЭНН ХЭЛЛЭЭ???? ОДОО ТГЭЭД ЯАХ УУ НААД ХУЛГАЙЧ НАРЫГ
МОХ гэж хэн бэ - монголын олимпийн хороо юу ? Тэгвэл ч ойлгомжтой л доо , нөгөө алдарт Сү \ Г байж таарна анаа ах хэн гээд байдаг билээ - тэр \ ... Өмнийн говь ч Д . Батэрдэнэ ба түүний нөхөд гээ д ... оффтейк гэрээнийхэн ч бүр ойлгомжтой - үе үеийн төрийн ГУРВАН ӨНДӨР ... За тэр гуравдахь л сонирхолтой : Ж . Мөнхбат , т . Аюурсайхан , Ч . Раднаасэд , за тэгээд нүүрс барьж битгий хэл харж үзээгүй , таван толгой хаа байдгийг мэдэхгүй нөхдүүд гээд олон олон " сайн эрс " бий байх ооо ... Чадах мэдэхээрээ нэрлэж байхад далайд тусал ...
кк хулгайчдийг нь өөр зүг рүү хандуулах гэх юмаа Ойлгомжтой л бичсэн байна Ажнай толгойтой Өмнөговийн Сэддорж тэргүүтнүүд,Баясгалан Голомт Баттулгын бүлэг, 1-2 доллар кармаалдаг нь хэн юм бол Сумка Зика Адка ч байж магад МОХ нь мэдээж гавьяат эдийн засагч болдог Ганхуяг хулгайч гавьяат өгсөн хүндээ гавьяа байгуулж ажил үйлчилгээг нь хэт үнэтэй авдаг бизээ
Аимгиин дарга асан Пү нутагтаа алатан ганжиртай хаусанд филиппин үилчлэгчтэй амьдардаг хэвээрээ юу
Ч.Хүрэлбаатарыг хурдан огцоруулаад барьж хорих хэрэгтэй. Нүүрснээс гадна маш олон хулгай бий шүү
Баруун Монголчуудын дайсан Женкогийн Буриадууд та нарын социализм дууссан. Та нар Монбголд 40 мянга хүрэхгүй. Баруун Монголчууд 400 мянгаас илүү.
харин Хүрэлбаатар хулгайг илрүүлж байсийм шүү 2018 онд нөгөө л прокурор хэрэгсэхгүй болгодог
hamgiin tom hugain buleglel ni MAN MAFIA.Boss ni OYUK
Эртний алдарт Нямка,Чойжоо аваргуудын нүүрс тээвэр сураг алга уул нь загалмаылсан эцэг гэхүү элэнц хуланц нь гэхүү улсууд ш дээ Аварга Сумъяагийнх ч алга байна цаадуул чинь нэр алдрыг минь дурьдсангүй гэж гомдохгүй байгаа даа
Энэ бүлэглэлүүд л МОнгол улсыг минь хөгжүүлнэ дээ, харжийгаарай. Эх орныхоо төлөө, монголчуудынхаа төлөө болохгүй бол би өөрөө үхээд өгье гэж бж гарч ирсэн нөхдүүд л биднийгээ аварна.
Шаа шаа. Та нар үлгэр ярихаас өөр юу чалчих гээв.