Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.
Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ.
Сэтгэгдэл0
Түүнээс ч их байгаа шүү. Өлөн нүдтэй шуналын туламнууд. Төрийн хувцасны гол болсон малнууд шүү
албан тушаалтан Ж гэдэг чинь Жүрмэддорж шүү дээ. Авилгалчдын нэрийг ч хэлэхээс айж байгаа ийм улсад авилгалчид гаарахаас ч яахав дээ. Аймхай хулчгар төр засаг байхад гэмт хэрэгнүүд шоронгоос гараад л дарга сайд болж, ард түмэн ядуурч, улс орон доройтох юм.
ATG-iin loogoog har daa! Mongolturiin bileg temdeg Altan soeombiig Avilgiin hundafand hiigeed urguj bna.
Монголын гааль, татвар, мэргэжлийн хяналт, цагдаа, шүүх бүгд хахуулиар хөдөлдөг. Мөнгө төлөхгүй бол чиний ямарч ажил бүтэхгүй. Дүрэм журмаар ямарч ажил явахгүй ээ. Энэ нь бараг хууль дүрэм шиг үйлчилдэг болсон. Мөн тодорхой ханштай бас!
Удахгүй нулимс шиг мөнгөөр торгоод идсэн мөнгөнийх нь ихэнх хэсгийг МАН-ын дарга нар хувьдаа авч гүзээлээд Хаянхярваа шиг суллаад явуулна.Хүний хохирлыг МАН хэзээ ч барагдуулж байгаагүй..
Барилга хүлээж авах комиссынхон гэж жинхэнэ авилгын эзэд. Балконыг нь цонхгүй тээр хол аваачаад хийчихсэн тэнэг байшин хүртэл хүлээгээд авчихсан байсан биздээ
Эмнэлэгт мэс засалд ороход эмч сувилагч бугд олон сая тогрогийн хахууль авдагийг болиулмаар юмаа.
Мхегаах