“Жийп сервис”-ийн захирал Даваагийн Мөнх-Эрдэнэ гэж улстөрч бий. АН-ын харьяалалтай. Сүүлд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Тэгээд эгүүлэн татагдсан.
Мань эр сүүлийн үед сүрхий “гүйдэл” орсон. Хотын даргын орлогчийн өрөөнд орж, Улсын циркийг танилцуулж, Сүхбаатарын талбайд “жагсаж” буй дуучин С.Жавхлан дээр очсон. Эцэст нь УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаалд томилогдлоо.
Тэр тэвдэж яваа ажээ. Учир нь Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байхдаа холбогдсон асуудал нь шалгагдаж явсаар шүүхэд шилжихэд бэлэн болсон юм байна. Тиймээс ингэж “тэмцэгч” болж хэсэг гүйв. “Нөгөөдүүл” нь ч ойлгосонгүй. Болохгүй болохоор нь намаа бараадсан нь энэ бололтой.
Бид Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхий консулаар хэзээ томилогдсон, тэнд очоод ямар асуудалд орсон, БНХАУ юу гэж үзсэн, хоёр улсын хооронд ямар “яриа” болсон, хэдийд эгүүлэн татагдсан, Монголын хууль хяналтын байгууллага яагаад түүнийг мөрдөж шалгах болсон талаарх үйл явдлуудыг он сартай, товч тодорхой хүргэж байна.
2016.1.11. Засгийн газрын 46 дугаар тогтоолоор Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
2019.1.7. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян-г хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Манай ГЕГ-аас Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул хууль бусаар автомашин хилээр оруулж, худалдаалах гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд таагүй хэрэг юм. ...Манай ГЕГ-т байгаа баримтаас үзэхэд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанаас тодорхой хэмжээний ашиг хүртсэн нь тодорхой байна. Энэхүү хэрэгт холбогдсон манай улсын дөрвөн иргэнийг Контрбандтай тэмцэх газраас барьж хорьсон. Д.Мөнх-Эрдэнэ энэ үйл ажиллагаанд шууд оролцсон нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь гэмт хэрэг гэж тодорхойлогдож байна. Өнгөрсөн жил 2018 оны арванхоёрдугаар сарын 2, 26-ны өдрүүдэд манай ӨМӨЗО-ы Гадаад харилцааны албаны дэд дарга Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй тус тус хамтарч ажиллахыг хүссэн боловч тэрбээр эсэргүүцэх хандлага гаргасан. Өнөөдөр Элчин сайд тантай уулзаж байгаа нь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг орон нутгийн Контрбандтай тэмцэх байгууллагатай хамтран ажиллуулж, энэ хэргийг аль болох эрт шийдвэрлэхэд дэмжлэг хүсэх гэсэн юм” гэжээ. Үүнд Элчин сайд Д.Ганхуяг “...Аливаа улсын Ерөнхий консул хүлээн авагч улсын Цагдаагийн газарт ямар нэг тайлбар, мэдүүлэг өгөх үүрэггүй гэдгийг та бүхэн мэднэ гэж бодож байна. Миний хувьд эдгээр хууль бусаар оруулсан гэх машинуудыг буцаан гаргах тал дээр Хөх хот дахь Ерөнхий консулын газрыг шахаж ажиллаж, шийдвэрлэх боломжтой” гэж хариулсан байдаг. Ингэхэд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын зөвлөх Ли Шян “...Ерөнхий консулын конвенцийн дагуу дархан эрх ямба эдэлж байгаа гэдгийг ойлгож байна. Хүндэтгэн үзэж байна. Гэхдээ Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ манай улсын хууль тогтоомжийг хүндэтгэн дархан эрх ямбаа хэтрүүлэн, буруугаар ашиглахгүй байхыг хүсч байна. Энэ асуудлын наад цаадахыг бид сайтар бодолцсоны үндсэн дээр аль болох чимээ шуугиан гаргахгүйгээр зохистой шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. ...Бид Д.Мөнх-Эрдэнэд арга хэмжээ авах гэж буй асуудал биш юм. Харин бидний хэрэг шалгах ажилд тусалж, энэ хэрэгт холбогдсон БНХАУ-ын этгээдүүдийг хатуу шийтгэх ёстой гэж үзэж байна. ...Хөх хот дахь Ерөнхий консулын газрын дөрвөн автомашиныг манай ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар хураан авсан. Цаашид эдгээр автомашин Ерөнхий консулын газрын өмч биш болно. ...Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, автомашин худалдаалсан асуудлыг төвдөө уламжилж, аль болох хурдан хариу ирүүлэхийг хүсье” гэсэн байна.
2019. 5.17. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд “Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд холбогдох автомашин хууль бусаар дамлан худалдаалсан асуудлаар тайлбар” хүргүүлсэн байна.
Түүнд “...БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газар 2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн нэр дээрх LandRover (дугаар ..А005Ү9) болон Ерөнхий консулын газрын нэр дээр бүртгэлтэй гурван Benz (..A395NH, ..A1234, … A1137N) зэрэг дөрвөн автомашиныг БНХАУ-ын иргэд хөрөнгө гарган худалдан авч, урт хугацаагаар ашиглаж байгаа бөгөөд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ энэ дундаас тодорхой ашиг хүртсэн болохыг олж тогтоосон. “Консулын харилцааны тухай Венийн конвенц” болон “БНХАУ-ын Консулын онцгой эрх болон хариуцлагаас чөлөөлөгдөх тухай журам”-ын дагуу Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэх үүрэгтэй. Үүний зэрэгцээ “Дипломат автомашиныг удирдан зохицуулах журмын дагуу Консулын газрын автомашиныг зохицуулах болон дугаарыг шинэчлэх тухай ноот бичиг (2018 оны 25 тоот)-ээр мэдэгдсэний дагуу хэрэгт холбогдсон автомашин нь Консулын газырн автомашин гэж үзэхгүй бөгөөд мөн Консулын газрын өмчид харьяалагдахгүй тул БНХАУ-ын ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газраас хуулийн дагуу нэгэнт саатуулан шалгаж байгаа болно.
...Консулын газрын автомашины зохион байгуулалт нь БНХАУ-ын үндэсний аюулгүй байдал, олон нийтээр дагаж мөрдөх журам болон нийгмийн тогтвортой байдлыг хангах асуудалтай холбоотой байдаг. Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын хувьд ДТГ-ын тэргүүний байвал зохих удирдах болон зохицуулах үүргээ биелүүлээгүй төдийгүй автомашин хууль бусаар дамлан худалдаалах хэрэгт шууд оролдцож, БНХАУ-ын хууль тогтоомжийг нэгэнт зөрчсөн. Энэхүү хэргийг зохистой байдлаар шийдвэрлэж, хоёр талын харилцаанд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд ГЕГ-ын Контрбандтай тэмцэх газрын албан тушаалтантай уулзаж, энэхүү хэргийг мөрдөн шалгах, баримтжуулах ажлыг бодитоор дэмжин хамтран ажиллах зохион байгуулалтыг хийж өгөхийг ЭСЯ-наас хүсэж байна” гэжээ.
2019.6.28. Засгийн газрын 262 дугаар тогтоолоор БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татжээ. Тэр тогтоол дээр “...Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” хэмээн тодорхойлсон байна.
2019.9.26. Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргаж “...Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, суугаа орныхоо хууль дүрмийг зөрчин өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, тус улсын иргэдэд ашиглуулсан зөрчил гаргасантай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн дипломат эрх ямба, дархан эрхийг цуцлах хүсэлтийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас манай Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьсан” гэсэн байдаг.
2019.1.25. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Үндэсний аудитын газраас уг үйл явдалтай холбоотой ирүүлсэн материалтай холбогдуулж Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.1.1./ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
2020.9 сар. АТГ-т Хөх хот дахь Ерөнхий консулын газраас санхүүгийн анхан шатны баримтуудыг ирүүлжээ.
2020.10 сар. ШШҮХ-гээс дээрх баримт материалуудад дүгнэлт шинжилгээ хийх шинжээч томилжээ.
2020.11 сар. ШШҮХ-гийн шинжээч “...Дүгнэлт гаргахад нэмэлт материал шаардлагатай” гэж АТГ-т мэдэгджээ.
2021.7.2. Шинжээчийн хүсэлтийн дагуу Хөх хот дахь Ерөнхий консулын газраас нэмэлт материалууд ирүүлсэн байна.
2021.9.1. ШШҮХ-гийн нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилогджээ.
2021.9.30. ШШҮХ-гийн шинжээч дүгнэлтээ гаргав.
Эндээс:
-Д.Мөнх-Эрдэнэ нь БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар сууж байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан.
-Жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон.
- 2016-2019 онд Д.Мөнх-Эрдэнийн хүүхдийн сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон.
-2018 онд эх орондоо буцахад галт тэргээр буцах журамтай байхад нислэгээр гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.
-2018 оны зургадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан.
Д.Мөнх-Эрдэнийн эдгээр үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа хийж, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоол үйлджээ.
Харин БНХАУ-ын иргэдэд Монгол Улсаас автомашин зарсан гэх үйлдэл нь шалгагдаагүй байна. Д.Мөнх-Эрдэнээс автомашин авсан тус улсын иргэд нь тэндээ шалгагдаад ял шийтгүүлжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
ЭНЭ СОГТУУ ЦАРАЙТАЙ ТЭНЭГ МАНГУУ БАНЬД ГАДААД ХАРИЛЦААНЫ ЭРХЭМ ХҮНДТЭЙ АЛБЫГ ЗӨВХӨН ӨӨРИЙН ХАР АМИНД УРВУУЛАН АШИГЛАЖ, НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЖЭЭ. ЯМАРЧ БОЛОВСРОЛ, ИЧИХ НҮҮРГҮЙ ИЙМ МАЛНУУДААР УЛСЫН НЭР ТӨРИЙГ БУЗАРЛАСАН НЬ ДААНЧ ГУТАМШИГ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЭРХЭМ АЛБА НЭГ ИЙМЭРХҮҮ МАЛНУУДЫН ГАРТ ОРЧИХСОН НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ. АРДЧЛАЛАА ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ
МАН-ын Засгийн газар Германд 70 кг хар тамхи наймаалах гэж байгаад баригдсан явдал ариун явдал уу?
АНы өмхий унгас Фүк ээ тэр улсуцд чинь АНы үед Эбээгийн үед томилогдсон новшнууд байсан бүгд татагдсан чи энэ Мөнхбузартай адил
Бээжинхүү Оюун-Эрдэнэ энэ залуугийн бөгсийг ухахаар шийдэж..
МөнхЭрдэний АНусны нүхнээс их юм гарна тээ чи яаж мэдэж байна, яахлаарай АНы бузрууд гэмт хэрэгтэнгүүдийг хамгаалдаг байна, бүгд гэмт хэрэгтэнгүүд болхоор л тийм байх
Фүүкийн Засгийн ордны ард газар дээрэмдэж аваад 7 давхар байшин барьж зарж идсэн асуудал.мөн Оюун-Эрдэнийн Сэлэнгийн Хүдэрт бүлэг хүчингийн хэрэгт холбогдсон асуудлуудлыг шалгаад лайв хийгээд өгөөрэй Мөнх-Эрдэнэ ээ.Ард түмэн үүнийг хүсэж байна шүү.Шнтарч болохгүй шүү..
Хнхэхэ олон хэргийн гэрч нь чи юм байна ш дээ, хэрэг үйлдэж байхад хажууд нь лаа асаацан баримт зургаа дэлэгчээрэй өмхий Фүк ээ
Фүүк бас Сүнээгийнхээ салтаа умдагийг 200 саяар үнэлж шагнасан асуудал байгаа шүү..Монгол хүн ковидоор хорогдож үхэж байхад энэ навсгар хулгайч умдаг салтаа шагнаад сууж байдаг..
Хахаха Сүүнээгийн салтааг чи бараг 3 сар бичлээ, мөрөөдлөө бичээд л өрөвдмөөр амьтан бэ чи
айсан хүн адуу үргээнээ гэж
Ийм л шаар шавхруу байсан байна шдээ. Өөрөө ийм болохоор бусдыг өөр шигээ санаж хардаж, харлуулж, шүлсээ үсчүүлж, тэвдэж яваан байна лдаа
Тэхдээ циркийн төлөө тэмцэж байгаад нь дэмжиж байнаа.Захиалгаар бичиж байна.Шүүх нь зөв бурууг шийднэ биз.Заавал сошилд тавих хэрэг байман уу!
Ийм гэмт хэрэгт холбогдож байсан, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй амьтныг дэмжиж байгаа Ганбат бүр солиотой нь илэрхий.
циркийг тойруулж хашаа бариад монгол хүнийг оруулдаггүй цирк хаагаад газрыг нь 25 давхар бариулсан барьсан 25 давхарын суурь нь газрын хатуу чулуулагт хүрээгүй өнгөц хөрс ухаж барьсан устай хөрсөнд тогтворгүй газар хөдлөхөд аюултай болсон монголын консулын машиныг хураан авдаг нь яаж байгаа юм бэ монгол төрийн мөнгөөр зээлээр гадаад улс байгуулсаныг дээрэмдэж авч болохгүй буцааж өх ёстой Шүүх ард түмний үр хүүхдийн төлөө тэмцэх ёстой
Энэ залууд арга хэмжээг нь авахад яанаа Гадуур хамаагүй замбраагүй яриатай нөхөр. байналээ Боловсрол үнэхээр алгадаа
Хөгийн гар байна
Авилгач эрх баригчид татварын мөнгөөр наадагчдын бузар булайг ил болгож үнэн мөнийг хэнбугайгаас ч айхгүй ил тод гаргаж байгаа сүрхий залуу. Залуу хүн алдаж оносон юм байдаг л байлгүй л яахав.. харин дэвшүүлж буй асуудал нь үнэний ортой мөлжүүртэй санагдсан. Харин манангийн хулгайч нар л айгаад бужигнаж эхэллээ
Юуных нь тэмцэгч байхав, Хөх хотын консул байхдаа албан тушаалын амтанд орсон банди шдээ. Гишүүн юмуу эсвэл том албан тушаалд хүрээд л сураггүй болох нь баараггүй кк.
Гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд л аврал хайж УИХ ын гишүүн болох эсвэл тэмцэгч дүр эсгэдэг эсвэл АН ыг барааддаг болж дээ. Тэгээд баахан орилолдоно хүний эрх зөрчлөө , ард түмний төлөө тэмцэгчийг цагдан хорилоо энэ тэр гэнэ ... хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй ялалах нь зөв
Энэ жагсаал хийдэг агсам мөнхбаяр,гамин жавхлан,но наадамын сэжиг хүрэм амартүвшин,бондгор дунд хуруу,хазара мөнхбаяр,галзуу хажидмаа,халат отгонбаяр гэхчлэн зүсэн зүйлийн Шархадны оноштой хурцын тасгийнханы синдром хөдлөөд хэцүү байна.Ядаж байхад галзуу хүнийг дагаж гйүгээд байдаг мулгуунууд бас олдох юм.Тэд бол галзуугаасаа ч доор хүн хогнууд даа.
бондгор дунд хуруу нь хэн юм
Нөгөө хятадуудтай хоол идээд таваг долоодог нөхөр мөн үү? Хэн энийг Монгол улсыг төлөөлдөг дипломат албанд томилж явуулдаг байна ?
Үнэн л юм ярьдаг хүн байлээ !!!
Энэ хогийг хар Баянхонгорт сонгуульд ялагдчихаад одоо муу аргаар эртнээс сонгуульд бэлдэж яваа амьтан.Ийм хогнуудыг даврааж байхаар учрыг олох.
Сонгуульд ялагдсан нөхдүүд босч байна.Жавхлан Мөнхэрдэнэ.Ардчилсан намаас хөөгдсөн хулгайчууд.Жавхлан авгайгаасаа салсан намаа сольсон.Нутагаа хазаараар нүдсэн.Ийм хогнуудыг төрд ойртуулж болохгүй.Жавхлан минь их хуралд сайхан залуучууд байна шүү.
Хятадуудтай архидаад хоосон таваг долоогоод байсан согтуу толгой биздээ яаж ийм бүдүүлэг соёлгүй хүмүүжилгүй орк ийг томилж явуулдаг байна дипломатын мэргэжлийн сургууль төгсөөд ирснийг хүртэл ГХЯ ажилд авдгүй байж!!!!
Olon huniig gutgej shulsee uschuulj doromjilloo odoo boloh bailgui jinhen ork buduuleg novsh shuud shorond dald hii
Тэнэгт пизда минь мөнхэрдэнийг дэмжинэ
Аливаа улсад суугаа Элчин сайд тухайн улсын албан тушаалтнуудыг ЭСЯ-ндаа дуудаж уулздаггүй л юм даа. Харин Элчин сайд суугаа улсынхаа албаны хүмүүсийн урьсаны дагуу очиж уулздаг ёс жаягийг дэлхий нийтээрээ мөрддөг. Энд эндүүрэл гарав бололтой. Уул нь суугаа улсынхаа хууль дүрмийг бүдүүлгээр зөрчсөн дипломатыг "персона нон грата" болгон зарлаж, тодорхой хугацаа заан нутгаасаа гаргадаг. Хятадын тал хоёр талын харилцааг бодолцон их зөөлөн хандсан бололтой. Монголчууд ийм зүйлийг ойлгодог л баймаар.
Ерөнхий консулаар ажиллаж байхдаа Өвөрмонголын монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэгт манай хүмүүс 30 хувь хөнгөлөлттэй үнээр эмчлүүлэх гэрээ байгуулж том гавьяа байгуулсан байх шүү.
Monherdeniig demjij baina.
Zambaraagui temtsel hiideg hun bna Olon tumen harsan daa. Eruul bish sogtuudaa yum yardag yum bhdaa gej bodson shuu.
Өө ийм хөгийн новш байсымуу. Улсын нэр хүнд унагаж хууль зөрчсөн этгээдэд Хатуу ял өгөх хэрэгтэй.
Д.Мөнx-Эрдэнэ гэдэг залууг ард түмэн xараа xамгаалалтанд аваxгүй бол ирвэсчин xүү шиг алаx гээд байгаа юм биш үү !!!
Д.Мөнx-Эрдэнэ гэдэг залууг ард түмэн xараа xамгаалалтанд аваxгүй бол ирвэсчин xүү шиг алаx гээд байгаа юм биш үү !!!
Бүр тэртээ 1951 онд xүртэл наадмийн 30 жилээр сургуультай тэмээ болон акробаттай ямар гоё цирк тоглож байсан юм бэ, гэтэл одоо... үнэxээр xарамсалтай !!!
Бүр тэртээ 1951 онд xүртэл наадмийн 30 жилээр сургуультай тэмээ болон акробаттай ямар гоё цирк тоглож байсан юм бэ, гэтэл одоо... үнэxээр xарамсалтай !!!
Эрүүл ухаанаар бодоод үз дээ.Ан гэдэг монгол төр,монголчуудад өшөөтэй гамингийн өмхий жорлонд зөв шударга хүн байх уу. Байвал С.зориг шиг,О.Энхсайхан шиг алагдана биз дээ. Монгол оронд ардчиллын ариун үзэл санаа,үнэт зүйлсийг гутаан бузарлаж, гэмт хэргийн халхавч болгон ашигласан гамингийн дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон Ан үтэр түргэн үнс чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
Визний наймаа хийгээд байгаа батзандангийн ахын талаар та юу гэхсэн бол