sonin.mn
 
Цагдаагийн албан хаагчид иргэнийг яргалж, зодсон бичлэгийн талаар ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
Тодруулбал ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар энэ тухай: "Өчигдөр 21:00 цагийн орчимд сошиал орчинд цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут 5 секундийн бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан ЦЕГ-ын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа.
 
Бичлэгээр уг үйлдэл тогтоогдож байгаа бөгөөд 2019 оны 2-р сарын 25-ны 03:01 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн "Улаанбаатар" их дэлгүүрийн хойно байрлах баарнаас тооцоогоо хийхгүй, маргалдаад байна гэсэн дуудлагаар  цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан.
 
Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.
Мөн тухай үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаад, дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан.
Гэм  буруутай цагдаа нарыг ажил үүргээс нь чөлөөлж, хэргийг нь материалжуулан Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн" гэв.
 
 
Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.