Байгалийн асар их баялагтай. Түүнийх нь хуваарилалт асар тэнцвэргүй улс бол Монгол юм.
Бараг бүх ордод улстөрчид, мэдээлэлд ойр байсан хүмүүсийн нөлөө, эзэмшил тогтчихсон. Тэд нь Монгол Улсын хүн амын өчүүхэн хувийг эзэлнэ. Харин бусад нь буюу нийтээрээ тэднийг харсан ч тоодоггүй “хээгүй, гүндүүгүй” улс шүү, бид.
Гэвч үүний хажуугаар нүдээ дараад, чихээ таглаад өнгөрч болохгүй. Тиймээс өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл бодит мэдээллийг уншигчиддаа хүргэдэг.
Дээр дурдсан жишээнүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн эзэмшдэг “Ачит Ихт” ХХК-тай холбоотой. Тэднийх “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг. Нэгэнт үйлдвэрлэл явагдаж, борлуулалт хийж байгаа учраас улсад татвар төлдөг. Угаасаа өгөх ёстой.
“Ачит Ихт” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгыг ашиглаж буйг зөвхөн мэргэжлийн хүмүүс, иргэд, хэвлэл мэдээллийнхэн буруу гэж үздэггүй юм байна. Төр ч бас тэгдэг ажээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг шууд удирддаг ТӨБЗГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаар “Ачит Ихт”-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцжээ. Тэр хурлаар “Эрдмин” ХХК-ийн талаар ч ярьсан байна.
“Эрдэнэт үйлдвэр” 2019 онд ТӨҮГ-ын статустай болоод тус үйлдвэрийг 2031 оныг хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг мөн оны зургадугаар сарын 18-ны өдөр ТӨБЗГ-ын 262 дугаар тогтоолоор баталжээ.
Үндсэн чиглэлд “Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх төсөл, Ил уурхайд хөрс тээвэрлэх мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал боловсруулах, металлург-химийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Эдгээрийн нэг болох Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийг нуруулдан уусгалт-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд уусган баяжуулах аргаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн исэлдсэн болон ядуу агуулгатай зэс үйлдвэрлэх “Катодын зэсийн үйлдвэр байгуулах төсөл”-ийг жижиг загвар болгохоор заажээ.
Тиймээс ТӨБЗГ-ын дээрх хуралдаанаар “... “Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна.
Түүнээс хойш бараг найман сар өнгөрчээ.
УИХ-ын 6-7 гишүүн “Ачит Ихт” дээр очиж ажил байдалтай нь танилцах үед П.Цагаан “Ачит-Ихт” компаниа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, ядуу агуулгатай балансын бус, холимог хүдрийг 1978-2004 он хүртэл овоолсон. Гадаад, дотоодын экспертүүд овоолгыг судлан үзээд, эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй гэж үзэн ашиглахаас татгалзаж ирсэн. Харин “Ачит Ихт” ХХК балансын бус хүдрийн хоёрдугаар овоолгыг судлан, 2010 онд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-тай гэрээ хийж, 10 жилийн хугацаатай жилд 10 мянган тонн зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж батлуулсан. Үйлдвэрийн технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор 2019 онд ТЭЗҮ-ийн тодотголоо батлуулсан. 2020 оны зургаан сарын байдлаар 70 мянган тонн катод зэс экспортолсон. АМНАТ-д 15 тэрбум, нийт татвар хураамжид 198 тэрбум төгрөг төлсөн. Цашид төрөөс үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй бол үйлдвэрлэл хөгжих боломжгүй байгаа” гээд “Мөн тусгай зөвшөөрлийг сунгахгүй удсанаар бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүйд хүрч, бүтээгдэхүүнээ үйлдвэрийнхээ гадаа бүтээгээд хадгалж байна” гэжээ.

Эндээс харвал ТӨБЗГ-ын хоёрдугаар сард болсон хуралдааны үр дүн одоог болтол гараагүй байгаа бололтой.
Уг нь Монголын төр П.Цагааны “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж байгааг нь бүрмөсөн зогсоохгүйгээр 34 хувиас тус үйлдвэрт хуваалцах “татгалзахын аргагүй санал”-ыг тавьсан байна. Харин П.Цагаан “Ачит Ихт”-ийнхээ 34 хувийг “Эрдэнэт үйлдвэр”-т шилжүүлэх үү, гэдийх үү гэдгээ шийдэж чадахгүй байгаа ажээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
hunii shunal baragdahgui, ter tusmaa ene tsagaan gedeg hunii shunal. barag l hayagdal shoroo geed bgaa biz dee. Tegvel ter hayagdlaas tsagaan zes ooroo urguulj avaad bgaamuu haashaa yum. Hedii hayagdal nertei ch ter chini Erdenet uildveriin medliin omch sh dee. Ergeed ter hayagdal geed bgaa ovoolgo shoroog chini Erdenet uildver odoo bgaa ordiin noots duussanii daraa tehnologio saijruulan zes uildverlej bolno sh dee. Husehgui bol Achit iht kompanid shoroogoo ogohoo bolichih l heregtei. Ted oor shoroonoos zesee uildverleg l dee
Цагааны цаад эзэн бол Элбэгдорж. Эбигийн хонгилыг нурааж чадвал Цагаан ард түмнээс хулгайлсан Ачит Ихтийг 100 % төрд буцааж өгөх болно. Хонгилыг нураахын тулд шүүх, прокурор, цагдаа, УИХ-д байгаа хонгилын нохойнуудыг зайлуулах хэрэгтэй.
Овоолсон шороо байхад болчихдог юм бол ховдод жаахан шороо овоолоод Цагаанд өгчих. Улс өмчөө авч л таарна.
АШИГЛАГДСАН ШААР ХҮДРЭЭС ИСЭЛДЭН АНГИЖРУУЛАХ УРВАЛААР П.ЦАГААН Л ЖИЛД ЭЭ 1000 ТОННЫ ЗЭС АВААД Л БАЙДАГ . ЭНЭ ЧИНЬ ТЭГЭЭД ОДОО ХААНАХЫН НАНО ТЕХНОЛОГ ВЭ ЦАГААН АА ? ЭСВЭЛ ОВООЛГОТОЙ ХОЛИОД ХУЛГАЙН ХҮДЭР УГААГААД БАЙГАА ЮМ УУ ? ГАДНА ДОТНО ҮГҮЙ ЦАГААНЫ НАНО ТЕХНОЛОГИЙГ СУДЛААД СҮЙД БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ , ТА МИНЬ ЭЭ .ХУЛГАЙЛСАН МӨНГӨ ӨӨ УЛСАД БУЦААЖ ТӨЛӨӨД ЯЛАА АВ ӨГӨР СДА .
Эх орны нэрийн өмнөөөс нууц албад нэг юм хийх л биз дээ Хөрөнгийг хураана улсынх болгоно. Оросд бол тэгдэг л юм. Эх орны төлө дайчин байх хэрэгтэй
Луйварчнаас луйвардаж, хулгайчаас хулгайлж дээрэмчнээс дээрэмдэж авах нь хамгийн шударга
ЭРДЭНЭТЭД ИЙМ ОВООЛСОН ШОРОО ИХ БИЙ. ХАРУУЛ ХАМГААЛАЛТ ГЭХ ЮМГҮЙ. ТА НАР ТЭР ШОРООНООС АВААД ГЭРТЭЭ ОЧООД ТӨМПӨНД УГААГААД ЗЭС ГАРГАЖ БОНО ШҮҮ ДЭЭ. ККК
боловсролтой, зөв сэтгэлтэй, шударга, хөдөлмөрч энэ хүнээс суралцаач. үхэр монголчуудаа. үхэр монголчууд өөрсдөө чадахгүй байж, юм хийсэн нэгэндээ атаархуу чааваас. цагаан шиг хүмүүс олон бол монгол мөн ч амархан хөл дээрээ босно доо. даанч үхэр монголчуудад тийм ухаан, сэтгэл, зориг, эрдэм мэдлэг байхгүй.
Чи цагааны цийдэмийг уудаг бол чинйи бичсэн зөв.
Хүхрийн хүчлээр хүдэр уусгаад тог гүйлгэх амбасын технологийн хохирогч нь устаад үлдэх Монголын байгаль орчин.
ТА НАРЫН БААСЫГ ГАДНААС ЗЭЭЛ АВЧ БОРДОО ХИЙГЭЭД ОРЛОГО ОЛБОЛ ТА НАР МИНИЙ БААС, НААДАХ ЧИНЬ АРД ТҮМНИЙ ӨМЧ ТЭР БААС ӨГӨӨДӨХ ГЭХ НЬ ШИВ ДЭЭ. УРД НЬ ПҮҮ ПАЙ БОЛЖ БАЙСАН БАЙЖ
1996-2000, 2004-2008, 2012-2016 онд яг Цагаан шиг хүмүүсээр төр дүүрч Монгол сөнөж байсан юм Цагаан гуай та тогтож хайрла Өөрөө коммент биччихсэн цаажийна
65 нь угаасаа ГОК-ын мөнгөөр анх өоссон тэрийгээ буцааж өг
болохгүй юыг болгосон уу өмхий Цагаан аа? битгий галзуур муу чантуу. юм үзээгүй хугайч царайлсан новш элгээрээ үхвэл таарна
Улс ороноо сүйрүүлж ард түмнээ ядуугийн туйлд хүргэж өөрсдөө баяжиж улсын мөнгийг офшорт хийчихээд улайн цайм хорвоод тоос хөдгөлгөж яаж чадаж байнаа. Чиний найз Алтанхуяг чамайг хулгайч дээрэмчин гээд түмэнд зарласан шүү дээ Улаанаа
Nuguu Zes erdeniin huvi geed Erdenetchuudees olon terbum tugrug zalilsan nuhur yaagaad shorond orohgui end tend taahalzaad yavnaa?
Hun bolgon belen yuman deer orohiig husne shuu dee
Butsaaj ogson deer ym bish uu, ydaj setgel amar bmaar
Ачит ихт компани улсын татвар төлөхийн зэрэгцээ ЭРДЭНЭТ үйлдвэрт татвар төлдөгийг мэддэг үү.Худлаа өөрсдийгөө эрэн сурвалжлагч нэрээр нэрлэсэн МАН гарын гар хөвгүүдээ,хөлсний бичээчид ээ.Ажил хийж хаягдал ашиглаад эрдэнэд хотод бүтээн байгуулалт хийж байгаа шүү.Хүний оронцогуудаа
Миний мэдэхийн эрдэнэтчүүдэд хувь хүртээнэ гээд нэг нөхөр олон жил яваад чадаагүй дээ.Гадаадын компани ч сонирхоод сүүлд нь ашиг багатай юм байна гээд казакстанд очоод тэнд үйлдвэрээ нээсэн байдаг.Монголчууд тамын тогооны үлгэр яриад байвал хөгжихгүй ээ.Эрдэнэтэд эрдэнэт үйлдвэрийн бараг ажилчидын нь цалин тавьчихаар татвар төлдөг юм.Тэр эрэн сурвалжлагч нэрээр монголын хөгжилд чөдөр тушаа болж хэрэггүй.Наад арга чинь МАН ын МОНГОЛыг хөгжүүлээгүй хойш нь татсан туршлага даа.Одоо явцгүй ээ
Өөрсдөө хийж чадаагүй бол хүний хийснийг бүү муул.Зүгээр л татварт төлсөн мөнгийг нь идээд чацга царайлаад хэвтэцгээ
Хэн ч хөрөнгөө хэнд ч зүгээр өгдөггүй нь зах зээл! Элгээ солиулж харь элгийн болчихсон Цагааныг өгөхийг хүлээх биш Монгол төр 34%-аа авах ёстой. Улс төрчдийн гар хөлүүдийн шийдвэрийг үнэнээр нь луйвар гэж үзэж хэрэг үүсгэхээс эхлээд маш олон арга зам бий.Ганцхан улс төрийн шийдвэр дутагдаж байгаа.
Үндэсний үйлдвэрлэгч болгоноо харлуулах нь бидний хүсч буй зүйл бус. ХМХ-ээр Бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн дарамт шахалт үзүүлж шантаажлах эхний алхам. Дараа нь бизнесийг булаахыг оролдоно. Энэ нь шалгарсан “хонгилын арга”. Бид үүнийг хүсээ гэж үү
Хонгилдож байгаад луйвар хийсэн хүмүүсээс улс буцааж хөрөнгөө авах нь зөв ш д. Эрдэнэт үйлдвэр наад шороо гэгдээд байгаа баялгаа сүүлд нөөц дуусахаар ашиглах гээд хадгалж байсан юм.
шууд ашиглах гэхээр байгал орчинд болон хүн малд хортой бодис хэрэглэх гээд өөр шинэ технологи гартал гээд нөөцөд байлгаж байсан юм. Цагаан бол яахавдээ тэр хавийнхан үхнэ үү өвдөнө үү тэрэнд хамаагүй мөнгө л олж байвал тоохгүйшд.
овоолоод хаячисан шороог зэс болгох өндөр технологийг гадаад зээлээр бор зүрхээрээ зэс болгож чадсан хүн. зэс болоод орлого олоод эхэлхээр нөгөө шороо чинь буцаад зэсийн баяжмал болж харагдаад хүмүүсийн шуналыг хөдөлгөх юм. хүний но хауг булааж авах нь ээ янз нь.
Ил задгай агаарт хүхрийн хүчлээр уусган авахад агаартSO2,SO3,H2S зэрэг хорт хий ялгаран орчны агаар бохирдон оршин суугчдын 50 хувь нь уушигны, элэгний хорт хавдартай болсон байгаа тухай дэлхийн мэдээллийн хэрэгслээр яриад бичээд байхад энэ хүмүүс огт сонсоогүй хараагүй мэт байх нь гайхал төрүүлж байна Энэ хох уршигтай үйлдвэрлэлийн шууд хаах хэрэгтэй
Ил задгай агаарт хүхрийн хүчлээр уусган авахад агаартSO2,SO3,H2S зэрэг хорт хий ялгаран орчны агаар бохирдон оршин суугчдын 50 хувь нь уушигны, элэгний хорт хавдартай болсон байгаа тухай дэлхийн мэдээллийн хэрэгслээр яриад бичээд байхад энэ хүмүүс огт сонсоогүй хараагүй мэт байх нь гайхал төрүүлж байна Энэ хох уршигтай үйлдвэрлэлийн шууд хаах хэрэгтэй
Ил задгай агаарт хүхрийн хүчлээр уусган авахад агаартSO2,SO3,H2S зэрэг хорт хий ялгаран орчны агаар бохирдон оршин суугчдын 50 хувь нь уушигны, элэгний хорт хавдартай болсон байгаа тухай дэлхийн мэдээллийн хэрэгслээр яриад бичээд байхад энэ хүмүүс огт сонсоогүй хараагүй мэт байх нь гайхал төрүүлж байна Энэ хох уршигтай үйлдвэрлэлийн шууд хаах хэрэгтэй
ЭЛБЭГДОРЖ ЦАГААН ХОЁРЫН Л ДЭЭРЭМ Ш Д. ЭЦЭСТЭЭ ЭБЭГҮЙГЭЭР ЦАГААН ДАНГААРАА АЧИТ ИХТИЙГ ЯГ БАЙГУУЛЖ ХАРАГДААЧ
Ашиглах боломжгүй байсан овоолгыг мөнгө болгосон Цагааны зөв ч юм шиг. Заавал дайсан хайх хэрэг байна уу.
Цагаан ухаад бэлдчихсэн хүдрийн овоолгыг овоолсон шороо гэдэг юм бол би Монголбанкны алтыг бас шороо гээд өөртөө авч болох нь л дээ.
7 хоногт 24 сая долларын бүтээгдэхүүн урсаж бга. тиймдээ ч тэр өнгөрсөн жил хамгийн их татвар төлсөн топ ААН болсон юмдаг. хоосон шорооноос зэс гарна ч гэж юу байхав уурхайгаас хүдрээр угждагийг нь зогсоочих хэрэгтэй юм бган
darvaisan xar obgonoos asuukh xereggyi Elbegdorjiin uildver shuu
hulgaichuudaas guidag Tor baidag um baihn
Шуналт чин элэг мэлгээ солиулсын гэсэн үхдэггүй хар новш вэ. Улс хурааж аваад шоронд хатаа бүх идсэн уусаныг нь төлүүл.Синга д бүх мөнгөө нуудаг гэсэн
Хар ухаанаар бодоход Их Ачит компани нь улсын хайгуулаар олборлоод түүнийг нь ухаад овоолоод өгсөн шорооноос зэс үйлдвэрлэж байгаа болохоор төрийн өмчид зүй ёсоор хамаарагдаж л байна. Тэхээр 34 хувийг төрд төлөхөөс аргагүй л юм байна л даа.
яагаад 34 гэж? 100% улсын өмч шүү уг нь.
Bizdee