sonin.mn

Цагаад хад-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрт явж буй жолооч нарын амь нас эрсдэж буй талаар болон тэдний цалин хөлс, нийгмийн асуудлаар “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хурлын үеэр тэд :

 

" 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн албан даалгаврын хэрэгжилт хаана байна вэ? Дахиж нэг ч жолооч хөлдөж үхэхгүй, дахиж нэг ч жолооч угаартаж үхэхгүй, дахиж нэг ч жолооч замын хагархайгаас болж үхэхгүй гэж амласан амлалт хаачсан бэ? Энэ ажлын хэрэгжилт нь амьдрал дээр буухгүй өдийг хүрчихээд байхад яагаад нэг ч хүнд хариуцлага тооцож чадахгүй байна вэ?" 

 

гэсэн асуултыг эрх баригчдаас асууж байв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.