УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дахин бодлоо өөрчилж. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хуулийг төслийг санаачилж, өргөн бариад буй билээ.
Энэ тухайгаа тэрээр: "Миний өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй нэршил ижил боловч дотроо агуулга тэс өөр байгаа. Нарантуяа гэдэг нэртэй хүмүүс өөр өөр байдагтай адил хуулийн төсөл маань ч нэршил ижил боловч
Үндсэн хуулийг илүү баталгаажуулах цар хүрээтэй орж ирж байгаагаараа миний санаачлан өргөн барьсан хууль давуу талтай. Нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь ч харьцангуй өндөр байх боломжтой.
Яагаад гэвэл УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах нь УИХ-ын гишүүний тухай хуульд зарим зүйл заалтаар орсон байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэн дээр ч хэрэгжиж байгаагүй. Хэнийг ч эргүүлэн татаж байгаагүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийг хэрэгжүүлэх тал дээр зарим зүйл заалт нь хэрэгжихгүй, хүчин төгөлдөр бус байх боломжоор хангагдаад байгаа юм.
Миний өргөн барьсан хууль бол Үндсэн хуулиар илүү их бэхжүүлж өгсөн санаагаараа маш давуу талтай. 8 шатны хэлэлцүүлэг явагдана. Эдгээр хэлэлцүүлэгт хуулиа хамгаалах асуудал маш чухал гэж харж байна.
Мэдээж би мэргэжлийн хуульч биш. Хуулийн зарим мэдлэг ч байхгүй хүн шүү дээ.
Тийм учраас манай ажлын хэсгийнхэн, олон мундаг хуульчид сайн ажилласан. Одоо энэ хуулиа хамгаалах тал дээр л чамбай ажиллана гэж бодож байна. " гэв.
М.Чой
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл6
УИХ-ын гишүүн хуульч, хуулийн мэдлэгтэй байх албагүй, гагцхүү хүн нь өөрөө эрүүл, зөв сэтгэлтэй хүн байх ёстой!!!
мэдлэггүй хүнээс олигтой хууль яаж гардгийн? тийм харанхуй байж болохоо больсон цаг үе шүү.
Хү Сю Жанг гахай Нараг худалдан авчээ.Мөнгө хүчтэй юм.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!
Сэтгэцийн асуудалтай хүн мөнгө авах гэж хууль санаачилсан байхдаа өөрийгөө голж ч мэдэхгүй бүр нэг шир царайлсан. Гишүүнээсээ мултарчихгүйн төлөө заалт оруулсан биз.
Сэтгэцийн асуудалтай болохоор өөрийгөө голж ч мэдэхгүй бүр нэг шир царайлсан. Нэгд хууль санаачлахаар мөнгө авна хоёрт санаачилсан нэр зүүнэ, бас гишүүнээсээ мултарчихгүйн төлөө заалт оруулсан биз муучгүй залихай.