КИЕВ, 2026 оны тавдугаар сарын 12 /Reuters/. Украин улстай дрон нийлүүлэх чиглэлээр хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа 20 орчим улс илэрхийлсэн бөгөөд одоогоор дөрвөн гэрээнд гарын үсэг зураад байна гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт мэдэгдсэн байна.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр Ираны дайн эхэлснээс хойш В.Зеленский дроны технологид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Ойрх Дорнод болон Европын орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр хэд хэдэн чухал дипломат хэлэлцээг амжилттай хийж чаджээ.
“Одоогийн байдлаар 20 орчим улс хамтын ажиллагааны янз бүрийн шатанд оролцож байна. Дөрвөн гэрээнд хэдийн гарын үсэг зурсан бөгөөд эдгээр хэлэлцээрийн хүрээнд эхний гэрээнүүдийг байгуулахаар бэлтгэж байна” гэж тэрбээр “X” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна. Украин улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Герман, Норвег, Нидерланд улсуудтай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах, дрон нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Үүний өмнө буюу гуравдугаар сарын сүүлчээр Саудын Араб, Катар болон Арабын Нэгдсэн Эмирт Улстай аюулгүй байдлын урт хугацааны түншлэлийн баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.
Мөн өнгөрсөн сард Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай батлан хамгаалах болон эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна.
В.Зеленский “дроны дипломат бодлогоо" ашиглан Ойрх Дорнодын орнуудаас эрчим хүчний эх үүсвэрүүд нийлүүлэх гэрээ байгуулах, мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох зах зээлийг тэлнэ хэмээн найдаж байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл11
5 сарын 7-нд Зеленский ой мод руу зугатаан нуугдав! Өөрийнх нь хийсэг бичлэг! 😂🤣😂 https://youtu.be/t3fbDpWcKbA?si=aiE9wlRIzRc8x7Kk 😂🤣😂
5 сарын 7-нд Зеленский ой мод руу зугатаан нуугдав! Өөрийнх нь хийсэн видео бичлэг! 😂🤣😂 https://youtu.be/t3fbDpWcKbA?si=aiE9wlRIzRc8x7Kk 😂🤣😂
"Алиалагч ордонд ороод ХААН болдоггүй, ордон харин ЦИРК болдог!". Энэ бол Украйн болон нацист алиалагч наркофюррер Зеленскийгийн тухай үг юм!
ХАРИН ЧИНИЙ ХАЙРТ ЦАРЬ БСДА ЧИНЬ ЗЕЛЯ ХҮҮГЭЭС ЯЛАЛТЫН ПАРАД ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ГЭЛ ҮҮ, ПОХАХАХА
Орос хошнго юу гэж хуцаад байна. Путлер шиг бункерт нуугдсан амьтан энэ дэлхийд байхгүй
Украин мандтугай
ЭНЭ УКРАЙН Ч ОДОО ДИЙЛДЭХЭЭ ӨНГӨРЛӨӨ ШҮҮ. ЦАРЬ БСДА ЭРТХЭН ЗУГТАХ УЛСАА СОНГОХ БАЙХ. 150 ХҮРТЭЛ НАСЛАХ ХҮСЭЛТЭЙ НОФШ ШҮҮ ДЭЭ. МАНГАД БОЛОН ТҮҮНИЙ ЭХЛҮҮЛСЭН ЦЭРГИЙН НУСГАЙ АЖИЛЛАГАА БҮТЭН ФЭЙЛ ШААААЧЛААА.
Хүрэлсүх ч гэсэн сонирхож байгаа гэсэн ! Морины уралдаанаа дээрээс нь бичьё гээд !
Ардын засгийн бүрэн эрхт төлөөлөгч Эрдэнэ гэдэг хүн буу зүүчихсэн , чамайг сураглаад явна лээ шүү!!! Өгөр тэнэг хар Бадарч минь.
Хоёр гурван ланжуу буутай намайг яаж барах вэ дэ Да хүрээнд байна гээд хэлчих !
Жүүд шүтээнтэй Орос Украйн дорнод Славууд хямдхан шоудаж, дэгсдүүлж жүжиглэхээс өөр чаддаг юм юу ч байхгүй алиалагчид.