МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 12 /interfax/. Хятад руу газрын тос худалдах Исламын хувьсгалт гвардийн корпусын ажиллагаанд оролцсон гэх шалтгаанаар 12 хувь хүн, хуулийн этгээдийг АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын (OFAC) хоригийн жагсаалтад оруулсан тухай тус байгууллагын цахим хуудсанд даваа гарагт мэдээлжээ.
"Өнөөдөр OFAC Исламын хувьсгалт гвардын корпуст Ираны газрын тосыг Хятад руу нийлүүлэхэд туслалцаа үзүүлсэн хүмүүс, компаниудад хориг арга хэмжээ авч байна" гэж уг мэдэгдэлд дурдаад, газрын тосны борлуулалтаас олсон ашгийг зэвсэг үйлдвэрлэх, "Ираны хяналтад байдаг террорист бүлэглэлүүдийг" дэмжих болон Ираны аюулгүй байдлын хүчнийг санхүүжүүлэхэд зарцуулдаг гэжээ. Хоригийн жагсаалтад Ираны гурван иргэн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Хятад, Оманы 9 компанийг оруулсан байна. Хориг арга хэмжээг Иранд эдийн засгийн шахалт үзүүлэх зорилготой "Economic Fury" гэдэг нэртэй хөтөлбөрийн хүрээнд авчээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
Эмират Ислам шашинтнуудыг хүүхэд хөгшидгүй устгаж ирсэн Израйлтай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж шашнаасаа уравсан ганцхан улс. Жорлонгоо ч цэвэрлэж чаддаггүй уугуул хүн ам нь дөнгөж 1,5 сая үлдсэн нь бага цалинтай ислам цагаачид.Тэд боолын эзэн Эмиратын төлөө үхэхгүй. Дээр нь баялгаа зарах ганцхан гарцтай нь Иран Оманы хил доторх Ормузын хоолой