ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 12 /Reuters/. "Tesla" компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, "Apple" компанийн тэргүүн Тим Күүк нарыг Хятад улсад энэ долоо хоногт хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалыг дагалдан явахыг Цагаан ордноос урьсан тухай "Bloomberg" агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Түүнчлэн "Goldman Sachs" группийн ерөнхий захирал Дэвид Соломон, "Blackstone" компанийн захирал Стивен Шварцман, "BlackRock" компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк, "Citigroup"-ийн ерөнхий захирал Жэйн Фрейзер болон "Meta Platforms"-ийн ерөнхийлөгч Дина Пауэлл Маккормик нар Д.Трампын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй хийх дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбарын 10 гаруй нөлөө бүхий удирдагчдын хамтаар Бээжинд айлчилснаар Хятадын талтай хэд хэдэн томоохон хэлцэл, худалдан авалтын гэрээ байгуулна гэж найдаж байна. Дээрх компаниуд "Reuters" агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу ирүүлээгүй байна. "Xinhua" агентлаг мэдээлснээр, Д.Трамп тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл4
Хамгийн сонин нь дэд ерөнхийлөгч Вэнс Хятадын хоригт байгаа. Хятад Жүүдүүдийг шүтдэг Протестант Трамптай нэг их сүжрэхгүй. Израйлын Нетаняхуд хандсан шигээ хөндий албан ёсны хүрээнд хандана.
Трампыг Хятад урьсан шдээ малаа. Танай хятадын эдийн засаг огцом уруудаад бүх салбарууд нь ашиггүй ажиллаад дампуураад 1 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэхэд ойртоод байна.
Илон Маск шиг олон эхнэртэй олон хүүхэдтэй болноо.
ОЛОН МӨНГӨТЭЙ БОЛОХООР Л ЮМНУУД НЬ ОЛОН БОЛООД БАЙГАА БАЙХ ШҮҮ