Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгээд буй нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.
Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна. Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл11
1991 с эхлээд байрны дэмжлэг авсан бүх депутат, гишүүдийн нэрсийг жагсаачих. Тэгвэл итгэе
Тэрбумыг өгдөг гэсэн яриа яваад байсан тэрэнд бас тайлбар өгөх хэрэгтэй үнэн худлыг.
Засгийн газар дандаа худлаа ярьж ард түмнийг мэхлэн хуурсаар ирсэн..390 саяыг өгсөн асуудлаа өөр зүйл болгож хувиргаад мэхлэн хуурахаа өмхий хулгайчууд мэдэх байлгүй дээ.. ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАРын мэдэгдэлд огт итгэх хэрэггүй.
Одоогийн 126 гишүүнийг иргэд байтугай кампаниуд тоохгүй байна ! Эд нар авлига авах гэж хичээгээд ч тэр нь олдохгүй байна ! Хуучин 76 байхад жинтэй байжээ нэр хүндтэй бас хаялагатай байжээ ! Одооний гишүүдий6 ямар гишүүн гэх вэ дэ ! нохойн баас ! Данх Дамраа хоёр л 126 болгоё тэгээд өөрсдийнхөө хүмүүсийг тавьё гэж тооцсон юм ! тэгсэн чинь асуудал эсрэгээр эргээд одоо өөрсдөө арчигдаад байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна ! МАН ын дээрэмчид нэг иймэрхүү ! Али баба дөчин дээрэмчин гэдэгтэй адилхан юм болж байна !!!!
День Хуар данжаадыг алуурчин Номтойбаяр хүн алсан хэргээ нуухын тулд худалдаж аваад бүхэл бүтэн 126 гишүүнтэй болох хуулийг батлуулсан гэдгийг мэдэхгүй байгаа Бадарч тахар чи үнэхээр мал шиг амьтан байна.
али баба украйнд ермакаар тодорсон дөчин дээрэмчин нь эрчим хүчний сайд зелинскийг тойрсон гарууд хэдэн арван тербумаар нэг л хүн гэхэд иджээ
Даалгавар авч иймэрхүү мэдэгдэл тарааж булхайгаа булшлаж байдаг биздээ.
сар бүр цалингаас гадуур 20 сая төгрөг өгөөд түүнийгээ хуримтлуулаад орон сууцны санхүүжилт болго гэсэн гэнэ биилээ. 4 жил х 12сар х 20 сая төг= 960 сая төгрөг нэг гишүүнд олгогдоно гэж тооцсон юм байна лээ.
Харамсаад өнгөрөх төдий биш цуурхал тараасан эзнийг нь олуулахаар шүүх цагдаад хандах хэрэгтэй. Ояа, Мояа-нууд л биз. Тэгэхгүй болохоор тэд давраад байна.
Чам шиг Хуяануудыг Монголоос хөөх хэрэгтэй.
Dear Mongols: I demand social justice.Why some people,who are no smarter than you got rich and having luxury lifestyle while the rest are living in poverty.The answer is opportunity through connection-cronyism.Destroy the chain of cronyism.Demolish the kleptocracy I demand transparency and accountability. Freedom and justice will prevail.Democracy and capitalism will thrive. Sincerely Iron Leader the Great