Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 479 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 428 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 51 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 9 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.
Эдгээрийн дийлэнх нь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын болон яамны харьяа байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч нар байна.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 137 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хуулийн 7, 8, 18, 19 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл1
МТЗ-ын ДАРГА нар бүлэглэн тендерийн 30 орчим ТЭРБУМЫГ ХУВААН АВСАН гэж мэдэгдсэн гол гэрчийг хил гарган сураггүй болгожээ‼️ МТЗ-ын захирал О.Батчулуунтай холбоотой маш ноцтой баримтууд ил боллоо. Уг баримтууд бол зүгээр нэг тендерийн маргаан бус бусдыг тендер авахад ашиглаж байгаад эцэст нь амь насыг нь бүрэлгэх, хил дамнуулан зугатаалгах гээд маш ноцтой хэргийн сэжүүр болж байгаа юм.