Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль хяналтын байгууллагаас хяналт шалгалт явуулж дуустал зогсоох шийдвэр гаргасан.
Гэвч Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон цахим орчинд “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсээр байсан юм.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг төслийн талбайд ажиллаж, Засгийн газрын холбогдох шийдвэрийн биелэлтэд хяналт тавилаа.
Нийслэлийн удирдлагаас барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан хэдий ч хяналт шалгалтын явцад төслийн талбайд дөч орчим машин техник, инженер, техникийн ажилтнууд цемент цутгах болон гагнуурын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тогтоогдлоо.
Ерөнхий хянан шалгагчийн зүгээс цаашид хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, илэрсэн зөрчил, нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахаа мэдэгдсэн юм.
Хяналт шалгалтын ажиллагаанд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр байлцсан бөгөөд хууль хяналтын эрх бүхий байгууллагуудаас эцсийн шийдвэр гартал төслийн бүх төрлийн ажлыг бүрэн зогсоохыг албан ёсоор сануулав.
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл8
хурдан бариулаа
Ашиглалтанд ороосой
хүч түрэн хөрөнгө оруулдаг болсон уу
Үйл ажиллагааг нь явуулаачээ
Tuv talbain Adar buusan yum uu?
MUUSAIN PISDAA NARIIG BARIJ SHOROND HII NAAD ODBAYAR CHIN MEDSEER BAIJ
Ард түмэн үндсэн хуулийн дагуу төр засгийн эрхийг барьж ерөнхий сайдын сонорт хүгэн туулын хурдны замыг барьж болохгүй усгүй болох Цахилгаан станцын хөргөлийн ус олдохоо больж доод нисэх сонгинын булангийн бүр гүнээс гүний худгийн цахилгаан насосоор сорж авч хөргөж нүүрсний шлакааа усаар тургиж хөөж хаяж байна УУЛЫН МОДОНД усны үнэр цан хүүрэг манан гаар амьсгалах гундан үнэрч гүй хатах уулын буга амьтан хөөгдсөн үхэр мал уух нь бүү хэл уух ундны усны улаан голыг тасалж бургасыг хядаж үлдсэн бургасн ь чимээ шуугианд хурдны замын утаа тортог гоожсон бензин масла цас ДАВС хальтаргаа мөс хайлуулах химийн хорьт бодис хайлан цацран гол ус луу урсан борооны устай зунд нь урсан орж бааст гол болоно бүр ширгэж үгүй болно байрны цонхоороо хогоо хаядаг хүмүүс машины цонхоороо аяншсан хүмүүс хог новш ундаа архины шилээ шидэн хог тарьж хүүхэд эмэгтэйчүүдын пампарс хогонд доор байгаа газ
zov, ajliig ni hiilgeechee. Tulburtei baagiinuud unetei house, River tend niitiin zam bariulahgui geed hudal medeelel taraagaad baina, getel uchnuun guur bariad gol ni zov zugeer baigaag helehgui, Tiimees ajliig ni hiilgeh zov