
Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаан /2025-08-12/ боллоо.
Тус хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, татварын мэргэшсэн зөвлөх, мэргэжлийн холбоодоос нийт 176 мянган санал ирүүлжээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлан нийт саналын 50 гаруй хувийг хуулийн төсөлд тусгасан байна.
Эдийн засгийн зөвлөлөөс татвар бууруулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татвараас зайлсхийхийн эсрэг дүрэмтэй холбоотой ирүүлсэн нийт 21 багц саналын төсвийн нөлөө нь 1,8 их наяд төгрөг болж байна. Эдгээр саналын 60 хувийг төсөлд тусгажээ. Төсөлд тусгасан болон тусгаагүй санал нэг бүрийн талаар Сангийн яамны Татварын бодлогын дарга Б.Тэлмүүн тайлбарлалаа.
Зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг татварын шинэчлэлд тусгаж буйд гишүүд талархаж, хуулийн давхардлыг арилгах, бусад хуультай уялдуулж байж татварын реформ хийгдэнэ зэрэг саналаа хэлэхийн зэрэгцээ зөвлөлийн саналыг дахин нягтлан үзэх, хуулиа шуурхай батлуулахыг Сангийн яамнаас хүслээ.
Баялаг бүтээгчид, ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдний саналыг дахин нягтлахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн яаманд үүрэг болголоо. Мөн татварын шинэчлэлд НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог арилгаж байж баялаг бүтээгч, үйлдвэрлэгч, ажил олгогчдоо дэмжинэ гэдгийг онцоллоо.
Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизм бий болгох шаардлагатай.
Эдийн засгийн хөгжлийн зөвлөл “төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх” суурь платформ байх болно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь гол зорилго гэдгийг дахин тэмдэглэв.
Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангаж, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хуулиар хамгаалах ажлын хүрээнд Засгийн газраас “Аж ахуйн үйл ажиллагааны эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Засгийн газар 2026 оны төсөв хүний хөгжил, боловсрол төвтэй бодлогыг баримтлах ёстой хэмээн үзсэн. Төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч, салбарын яамд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 167 мянга гаруй иргэн саналаа өгөөд байгаа юм. Ил тод, нээлттэй төсвийн бодлого авлига, хүнд суртлыг багасгаж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ гэж үзэж буй юм.
Татварын шинэчлэл болон хувийн хэвшил, ажил олгогч, баялаг бүтээгч, үйлдвэр эрхлэгчдээ дэмжих багц хуулийн төсөл боловсруулж байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих болон гаалийн хяналтын журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүд ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Сэтгэгдэл5
ШУУД БУЛЗААРУУЛААД САНГИЙН ЯАМ ИД ШИДЭЭ ГАРГА ГЭЭД ЕРӨНХИЙ САЙД НЬ ЗУГТАА ШААСАН САНГИЙН ЯАМ НЬ БАС 1 ГАЗАРРУУ ТҮЛХЭЭ ШААНАА ОДОО
Төрөл бүрийн турбин зохион бүтээнэ. Монголын оригнал турбиныг үйлдвэрлэнэ. Уурын турбин, хийн турбин, усан турбин гээд төрөл төрлөөр нь зохион бүтээж үйлдвэрлэнэ. Сонирхож буй хүмүүс доор сэтгэгдэл бичээрэй.
ЗАГАС ТОЛГОЙ НООСОО ГЭДЭГ ЕРӨНХИЙ САЙД НЬ ИЙМ АЙМХАА АРЬСАА ХАМГААЛСАН БАЙХАД ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ ТЭР ОЮУНЭРДЭНЭ НЬ ХАМААГҮЙ ДЭЭР БАЙЖДЭЭ
МАНын хулгайч луйварчин гахай данжаадууд юмны үнийг өсгөх нь дээ..Ингэж шоу үзүүлж молигодоод юмны үнийг хэд дахин өсгөчихдөг арга барилтай
HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome,