
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 13 /NHK/. Дэлхийн 24 улсын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг ямар ч хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэхийг Израилд уриалжээ. Их Британи, Австрали, Франц, Испани, Япон зэрэг орнуудын сайд нарын мягмар гарагт гаргасан мэдэгдэлд Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямрал төсөөлөхийн аргагүй ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Сайд нарын зүгээс олон улсын төрийн бус байгууллагуудын тусламжийн бүх тээвэрлэлтэд зөвшөөрөл олгож, хүмүүнлэгийн ажилтнууд үйл ажиллагаагаа саатал тасалдалгүй явуулахад дэмжлэг үзүүлэхийг Израилд уриалжээ. Израилын цэргийнхэн хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлтийг өргөжүүлэхийн тулд долоодугаар сарын сүүлчээр аюулгүй чиглэлүүдийг гаргаж өгсөн боловч хүнсний ноцтой хомсдол үргэлжилсээр байна.
Газын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр, мягмар гаргийн байдлаар 227 хүн, түүний дотор 103 хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас нас баржээ. Түүнчлэн орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр, тусламж түгээх газруудын ойролцоо байсан 1800 гаруй хүн Израилын цэргүүдэд буудуулан амиа алдсан байна. Ийм газруудад зэвсэг хэрэглэх ёсгүй гэдгийг дээрх мэдэгдэлд дурджээ.
Хамтарсан мэдэгдэлд мөн Газын зурваст тусламжийг хуурай замаар саадгүй оруулахын тулд гал зогсоох шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. Гэвч Израилын тал Палестины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тул хүмүүнлэгийн байдал цаашид улам дордох төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сувалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
израйл америкийн хоолойнд тээглэсэн яс болжээ
Америк барууны мөнгө чинь еврейчүүдийн хэвлэсэн мөнгө шд.
HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome,