Автобус компаниудын инженер, техникийн ажилтнуудыг “Юүтонг” үйлдвэрт сургалтад хамрууллаа

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан 10 компанийн инженер, техникийн ажилтнууд тус компанийн үйлдвэрт дадлага сургалтад хамрагдав.

2024.06.12 0

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам нөгөөдөр эхэлнэ

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2024 оны 06-р сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

2024.06.12 0

Хамгийн зөв амралт-чимээгүй орчин

Хамгийн зөв амралт бол чимээгүй орчинд нам гүм байх явдал юм. Чимээгүй орчинд л хүн өөрийгөө танидаг юм ш дээ. Өөрийгөө таниагүй байж өрөөл бусдын талаар ярих ч юм биш.

2024.06.12 3

“Сингапур Эйрлайнс” бэртэж гэмтсэн зорчигчдод нөхөн төлбөр өгнө

СИНГАПУР, 2024 оны зургаадугаар сарын 11 /CNN/. Сингапурын агаарын тээврийн “Сингапур Эйрлайнс” компани өнгөрсөн сард агаарын хүчтэй урсгалд орсон нислэгийн зорчигчдод нөхөн төлбөр санал болгожээ. Уг нислэгийн үеэр нэг хүн амиа алдаж, олон арван хүн бэртэж гэмтсэн юм.

2024.06.11 0

Сөүлд нисдэг тэргээр таксины үйлчилгээ үзүүлнэ

СӨҮЛ, 2024 оны зургаадугаар сарын 11 /OANA/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн үйлчилгээний “Moviation” компани Сөүл хотод нисдэг тэргээр таксины үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж, уламжлалт нийтийн тээврээс илүү хурдан бөгөөд аюулгүй хувилбарыг санал болгож байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээллээ.

2024.06.11 2

“ЕВРО-2024”-ийн үеэр аюулгүй байдлыг эн тэргүүнд чухалчилна

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 11 /DW/. Герман улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕВРО-2024/ үеэр аюулгүй байдлын аливаа эрсдэлтэй тулгарахад “маш сайн бэлтгэгдсэн” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фезер мэдэгджээ.

2024.06.11 1

Метро барихад зөвлөх үйлчилгээг БНСУ-ын "Dohwa Engineering" компани үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.

2024.06.11 10

Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр “Apple” компани юу танилцуулав?

ШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 11 /Reuters/. Калифорнид жил бүр зохион байгуулдаг Дэлхийн программ хөгжүүлэгчдийн бага хурлын /WWDC/ үеэр "Apple" компани "iPhone" гар утас зэрэг төхөөрөмжүүддээ зориулсан хиймэл оюун ухаан бүхий функцууд, мөн программ хангамжийн шинэчлэлтүүдээ танилцууллаа.

2024.06.11 0

"Соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр"-тэй болно

6-р сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулган жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг "Соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын өдөр" болгох тухай Хятадын санаачилсан тогтоолыг баталжээ.

2024.06.11 3

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.

2024.06.11 0

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

2024.06.11 2

Японд цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгажээ

ТОКИО, 2024 оны зургаадугаар сарын 10 /Kyodo/. Японы эрх баригчид цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгаж, дүрвэгчийн статус авах хүсэлтийн тоонд хязгаар тогтоон, түүнээс хэтэрсэн хүмүүсийг албадан гаргахыг зөвшөөрчээ.

2024.06.10 1

Болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2024.06.10 0

Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

2024.06.10 1

Өнөөдрийн байдлаар нийт 398,000 гаруй цэцэг тариад байна

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398,000 гаруй цэцэг тариад байна.

2024.06.10 0