sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катарын Доха хотноо 3 дахь өдрөө үргэлжилж байгаа жүдо бөхийн Мастерс 2021 тэмцээний  эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдаж буй ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогтоо өрсөлдөгчөө яллаа.
Тэрбээр, Армийн 2018 оны дэлхийн аварга Бразилын Македо Рафаельтай учраа таарч вазари үнэлгээгээр илүүрхэн хожлоо. Г.Алтанбагана дараагийн өрсөлдөгч Италийн Николас Мунгаи бөгөөд тэр эхний тойрогтоо олимпын хүрэл медальт, дэлхийн аварга БНСУ-ын жүдоч Гвак Донханыг илүүрхэн хожсон юм.
Харин ОУХМ Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ эхний тойрогтоо Израил улсын бөх Ор Сассонтой барилдаж ялагдан тэмцээнээ дуусгав.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг