sonin.mn
Шинэ оны өмнөхөн Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох асуудлаар намын дарга С.Эрдэнэ УБЕГ-т хандаад байсан билээ. Мөн Ц.Туваан намын тамга, тэмдгийг хүчингүй болгосон  асуудлаар УБЕГ-т гомдол гаргаад байсан юм. Тэгвэл УБЕГ-аас Ц.Тувааны ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохоо мэдэгдсэнээр АН-ын маргаан үндсэндээ дуусгавар боллоо. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны 3 дугаар сарын 15-нд бүртгэсэн байдаг. Тиймээс Ардчилсан намын 1117237845 дугаартай тамга, ХН0800 дугаартай тэмдэг нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6030 тоот дүгнэлтээр хүчингүй болгож, тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй тогтоогдоогүй байна. Иймд Ц.Тувааны гомдолд дурдсан шаардлагыг хангаж, шийдвэрлэх боломжгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдэгджээ.
 
Э.Сүрэн