Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй.
Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай.
Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Г.Гэрэл
Сэтгэгдэл0
Газрын наймаачины төгсгөл ирж буй нь энэ.
Ми данжаад Монголыг Хятадад дагаар оруулах анхны алхмаа аль хэдийн хийгээд эхэлснийг долийсон нүдтэй үхэрнүүд ойлгоход тун хэцүү дээ.Одоо улам даварч ерөнхийлөгч болохоор зүтгэж байна.Энхболд ерөнхийлөгч болвол Монгол улс Хятадад дагаар орлоо гэж ойлгож болно.
ene ynen bol haramsaltaiya?Hyatadyydiig bizgyi bolgono ch geh sig ene MAN chini yachihaad baigaa yum be?...
Энэ зөвхөн дарга та нарын хөрөнгө юм уу, Бүх ард түмний хэлэлцүүлэг хийх хэрэгтэй, Юу вээ одоо энэ
За ингээд Эрдэнэт Тавантолгой хоёроо Хятадад өгөх болчихжээ. МАН мандтугай.