“Авлигатай тэмцэнэ гэдэг түр зуурын кампанит ажил биш урт хугацаанд, тууштай хэрэгжих улс төрийн бодлого юм ...” В.Путин 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялсныхаа дараа энэ үгийг хэлсэн байдаг.
Чухам энэ л богинохон өгүүлбэрт В.Путины амжилтын нууц бас утга учир оршиж буй юм. Тэрээр 2000 онд анхлан Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр л цаг мөчөөс эхлэн Орос гүрний доройтлын шалтгаан, өсөн өндийхийн саад тотгор нь улс орныг балчиг намаг мэт сорон доош чангаах авлигын тор, тэр торыг нэхэгч олигархиуд гэдгийг сайтар ойлгож алгуурхан боловч тууштай тэмцлийг эхлүүлсэн.
В.Путины авлигатай хийж буй тэмцлийг амжилтанд хүргэсэн бодлогын чухал гурван онцлог нь, нэгдүгээрт авлигатай хийх тэмцлийг орой дээрээс нь эхлүүлэх буюу толгойноос нь эхэлж дарах, хоёрдугаарт хууль эрх зүй дэх цоорхойг бөглөх, зохистой өөрчлөлтийг тогтмол оруулах, гуравдугаарт, хөрөнгийг байх ёстой газар нь, хууль ёсны эзнийх нь эзэмшилд байлгах байв.
АВЛИГЫГ УСТГАЯ ГЭВЭЛ ОРОЙ ДЭЭРЭЭС НЬ ЭХЛҮҮЛ
Авлигатай тэмцэхийг зөвхөн амласаар ирсэн манай төрийн тэргүүнүүдээс ялгаатай нь В.Путин тэмцлийг оройноос нь эхлүүлсэн. Б.Г.Ходорковский гээд авлига, хахуулийн толгой олигархиудын уналт одоо шинэ сонин биш боловч В.Путины амжилтын гараа, Орос орны хөгжин дээшлэх зам, мөрийн эхлэл байсан гэж дурсагдах учиртай. Тэгвэл өнөөдөр Улюкаев, Захарченко ямар сонсогдож байна? Орой дээрээс нь, тиймээ толгойг нь тасдвал их бие, сүүл нь ажиллагаагүй болно, ойлгомжтой тактик. Үүнийг манай Монголын дарга нар ойлгохгүй, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм уу, бүү мэд.
Хэдхэн хоногийн өмнө Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын алба хашиж байхдаа хоёр сая ам.долларын авлига авч байгаад газар дээрээ гардуулсан Улюкаев гэгчийн асуудал авлига авсан төрийн ямар ч өндөр албан тушаалтанд өршөөл үгүй гэдгийг гэрчилсэн сануулга болсон.
Мөн өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Оросын Дотоод хэргийн яамны харъяа Авлигатай тэмцэх газрын дарга, хурандаа Захарченкогийн байр, машинаас нийт 124 сая ам.доллартай тэнцэх евро, рубль зэрэг асар их бэлэн мөнгийг илрүүлэн хурааж Захарченког баривчилсан нь нэг талаас авлигын тор Оросын нийгэмд хаагуур хэрсэн, хэрхэн гүн нэвчсэн, ямар хэмжээтэй буйг харуулсан бол нөгөө талаас авлигын торыг хаа ч байсан хэрчин тасалж, хэн ч байсан хуулийн дор авчирч чадах хүчтэй механизм ажиллаж байна гэдгийг тодоор харуулсан ажиллагаа болсон юм.
Улюкаев, Захарченко гэх авлигачид мөн оффшортонгууд байсан нь гайхаад байх зүйл биш бөгөөд төрийн өмчийн хувьчлалыг зүтгүүлэгч Улюкаев гэхэд эхнэр болоод хүүгийнх нь нэр дээр Британийн Виржин аралд бүртгэлтэй “Ronnieville Ltd” гэх оффшор компанитай байсан бол Захарченко нь ойрын хамаатнуудынхаа нэр дээр Швейцарийн болоод өөр гадны хэд хэдэн банкинд, үүн дундаа “Rothschild Bank”, “Dresdner Bank”-уудад данстай байсан, мөн эдгээр дансаар их хэмжээний гүйлгээ хийгдсээр ирсэн нь илэрсэн юм.
Өнөөдөр Орост авлига ялангуяа дээд түвшин, элит гэгддэг хүрээнд эрс багассан бөгөөд сүүлийн 16 жилд Оросын нийгэм, эдийн засагт ажиглагдсан дэвшилтэд өөрчлөлтүүд, тухайлбал ядуурал 28 хувиас 11 хувь болж буурсан, нэг хүнд ногдох ДНБ 11 дахин өссөн зэрэг үзүүлэлтүүдийг бий болгоход авлигын эсрэг хийсэн амжилттай тэмцлүүд зохих хувь нэмрээ оруулсан нь гарцаагүй юм.
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ ДЭХ ЦООРХОЙГ БӨГЛӨХ, ЗОХИСТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОГТМОЛ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Авлигатай хийж буй тэмцлийн үр дүн, улс төр эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамааран В.Путин хууль эрх зүй дэх цоорхойг бөглөж, зохих өөрчлөлтийг тогтмол хийсээр ирсэн. 2013 оны тавдугаар сараас хүчинтэйгээр үйлчилж эхэлсэн “Хууль 79-ФЗ” буюу төрийн албан хаагч, хууль батлагчид, улсын компанийн менежерүүд, шүүгчид, тэдгээрийн эхнэр, насанд хүрээгүй хүүхдүүдийг гадаадад данстай байх, санхүүгийн ямар нэгэн хэрэгсэл эзэмших, оффшор бүртгэлтэй компанитай байхыг хориглосон хууль хамгийн үр дүнгээ өгсөн гэж үзэж болно.
Энэ хууль нэг талаас асуудлын орой руу, Оросын олигархиуд руу чиглэсэн, төрд шургалсан баячуудыг шигшэн шүүсэн ажиллагаа бол нөгөө талаас гадагш гарсан асар их баялгийг буцаан татах давхар зорилгыг агуулсан юм. “Хууль 79-ФЗ” батлагдсанаар олны танил олон хүн гадаадад нуусан хөрөнгөө эх орондоо эргүүлэн авчирсан юм.
Тухайлбал, Оросын авлигын загалмайлсан эцэг Анатолий Чубайс Швейцарь руу гаргасан хөрөнгөө Орост буцаан оруулж ирэхээс өөр аргагүйд хүрсэн бол Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов Британийн Виржин арлууд дахь оффшор дансан дахь мөнгөө мөн л Орост буцаан авчирсан байна. Тухайн үед хууль батлагдсан даруйд Холбооны Зөвлөл буюу парламентын дээд танхимын Оросын тэргүүн баячуудын нэг Николай Ошанский тэргүүтэй 166 гишүүн, Дум буюу доод танхимын 15 гишүүн гадаад дахь хөрөнгөө эргүүлэн авчирсан гэсэн тоо байдаг.
Гэвч гадаад дахь хөрөнгөө эх нутагтаа авчирснаас сенатын суудлаа өгсөн нь дээр гэж үзсэн Гуриев, Молчанов, Бажанов, Ананиев зэрэг дээд танхимын гишүүд, мөн гадаад дахь хөрөнгөө авчрах хүсэлгүйгээс төрийн албанаас татгалзсан Чукоткийн амбан захирагч алдарт олигарх Абрамович, Харилцаа холбооны яамны орлогч сайд Свердлов зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хархад “Хууль 79-ФЗ”-г Оросын нийгмийн дээд давхарга, олигархиуд өөр, өөрөөр хандаж хүлээн авсныг илтгэж буй юм.
Хууль хүн бүхэнд таалагдах албагүй, тэр тусмаа хууль олигархиудын эрх ашигт нийцүүлэн батлагдах албагүй, ёсгүй гэдгийг энэ хуулийн хэрэгжилт харуулсан төдийгүй их хэмжээний хөрөнгийг гаднаас эргүүлэн татаж төрийн албыг цэвэршүүлэх, эх оронч үзлийг бий болгож төрдөө итгэх итгэлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон юм.
ХӨРӨНГӨ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА, ХУУЛЬ ЁСНЫ ЭЗНИЙХЭЭ ЭЗЭМШИЛД БАЙХ НЬ ШУДАРГА
В.Путины авлигын эсрэг тэмцлийн гурав дахь онцлог нь авлигачдыг барьж шийтгэхээс гадна хууль бусаар завшсан хөрөнгийг байх ёстой газарт нь байлгах, хууль ёсны эзнийх нь эзэмшилд өгөх арга хэмжээг шат дараалан авч буйд оршино. Улсын баялгийг гадагш нь зөөж гадаадад, оффшорт нуусан бол тэр байрлал тухайн баялгийн байх ёстой газар биш болж таарна.
Мөн хэн нэгэн зальхай этгээд улсын үйлдвэрийг, эсвэл хэн нэгэн өөр хүний хөрөнгийг луйвардан авсан бол хөрөнгө хууль ёсныхоо эзний эзэмшилд очих ёстой гэсэн үг. Энэ тал дээр улсын сан хөмрөгт авлигачдаас буцаан авсан “Лукойл” компанийн хэргийг жишиг болгон дурдах нь зүй ёсны хэрэг бөгөөд өнөөдөр Оросын эдийн засгийн тулгуур болсон топ компаниудын 80 гаруй хувь нь улсын эзэмшлийн компаниуд байгаа нь өмч хууль ёсны эзнийхээ эзэмшилд байх ёстой гэсэн В.Путины бодлогын үр дүн юм.
Дээр дурдсан “Хууль 79-ФЗ” ажиллагаа ч энэ бодлогыг хэрэгжүүлэх нэг арга хэрэгсэл байсан. В.Путин 2016 оны нэгдүгээр сарын 26-нд Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх зөвлөлийн хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “гадаад, дотоод хаана ч авлига, хулгайн замаар завшигдсан хөрөнгийг бид буцаан авчрах ёстой” хэмээн онцолсон нь түүний авлигын эсрэг тэмцлийн ээлжит нэгэн шат эхэлсэн гэж үзэж болно. Дотоодын хууль эрх зүйн орчинд шийдэгдэх асуудлын хувьд харьцангуй боломжтой.
Тухайлбал 2015 онд Орост шүүхээр шийдэгдэж буцаан олгохоор тогтоогдсон 15.5 тэрбум рублиэс одоогоор 588 сая рубль буцаан олгогдсон гүйцэтгэлтэй яваа нь даруухан боловч цаашид улам өргөжин тэлэх дэвшил юм. В.Путины хэлсэн үгнээс бид гадаад гэсэн үгийг онцлон анхаарах ёстой учир нь Оросын авлигачид, олигархиуд үндэснийхээ асар их баялгийг гадаадад гаргачихаад байгаа юм. Саяхны нэгэн судалгаагаар ойролцоогоор 800 тэрбум ам.доллар буюу Оросын одоогийн ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оффшорт нуугдаж байгаа гэсэн бөгөөд энэ их хөрөнгө Оросын элит гэгддэг цөөн тооны хүмүүсийн мэдэлд байсаар байгаа юм.
“Хууль 79-ФЗ” нь цагаа олсон ажиллагаа болсон бөгөөд үр дүнд нь гадагш гарсан асар их хэмжээний хөрөнгийг эргүүлэн татаж чадсан. Төрийн албанаас татгалзах замаар, эсвэл хууль эрх зүй дэх орон зайг ашиглан хуулийн гадна үлдэж чадлаа гэж бодож байгаа нөхдүүд бол эндүүрсэн хэрэг. В.Путины авлигатай тэмцэх дараачийн шатны бодлого хаагуур яаж ирэхийг мэдэхгүй, гэхдээ тэр авлигад, авлигачдад орон зай үлдээхгүй.
ДҮГНЭЛТ БОЛООД САНАМЖУУД
В.Путины авлигын эсрэг хийсэн амжилттай тэмцэл нь Оросын нийгэм, эдийн засагт гарсан дэвшилтэт өөрчлөлтүүдийг бий болгосон нэгэн хүчин зүйл байсан юм. Би энд олон улсын авлигын хэмжүүр гэгддэг Транспаренси Интернационал-ын индекс, зэрэглэлийг ашиглахыг хүссэнгүй, яагаад гэвэл энэ байгууллага асуудалд бодитой ханддаггүй, үйл ажиллагаандаа улс төрийн өнцгөөс хандах хандлага ажиглагддагаас тэр.
Авлига гэдэг улс орныг дотроос нь идэж аажмаар мөхөлд хүргэдэг аймшигт үр дагавартай. Тиймээс авлигыг устгах гарцаагүй шаардлага бий, гэвч нөгөө талаас авлигын эсрэг болгоомжгүйгээр хийсэн тэмцэл нь улстөрчийг унагаж, төрийг мөхөөж, улсыг сүйрэлд хүргэх эрсдлийг дагуулдаг гэдгийг санах ёстой.
ПУТИН БА ОРОС УЛС
Хэдийгээр олон улсад үүссэн нөхцөл байдал, Оросын эсрэг барууныхны авч хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн хориг арга, хэмжээний улмаас сүүлийн хоёр жилд Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээгдэж буй үр дүнд хүрэхгүй, бууралттай гарч буй ч В.Путины 12 жил Ерөнхийлөгч, дөрвөн жил Ерөнхий сайдын албанд засагласан 16 жилийн эхний 13 жилд нь нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, дэвшлүүд бий болсон юм.
Үүнд В.Путин Ерөнхийлөгчөөр анхлан сонгогдохын өмнөх 1999 он болоод түүний засаглалын үе дэх эдийн засгийн өсөлтийн оргил үе болох 2013 оныг харьцуулахад: ДНБ 195 тэрбум ам.доллараас 2.230 тэрбум ам.долларт хүрч 11.4 дахин өссөн, ДНБ-ий 78 хувь хүрч байсан Засгийн газрын өр дөнгөж найман хувь хүрч буурсан, нэг хүнд ногдох ДНБ 1320 ам.доллараас 14.800 ам.долларт хүрч мөн 11 дахин өссөн бөгөөд эдийн засгийн салбарт гарсан эдгээр гайхам үзүүлэлтүүдээс гадна улс төр, нийгмийн зарим хүндрэлтэй асуудлууд амжилттай шийдэгдэж Орос улс дэлхийн тавцанд тэргүүлэх гүрний эгнээнд буцан ирсэн юм. Улс төрийн зорилгоор эсвэл атаархлаар л биш бол үгүйсгэж болохооргүй ийм гайхалтай амжилтууд нь ч В.Путиний эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн зүтгэл, чин сэтгэлийн тэмцлийн үр дүн юм.
АНУ, Европын холбооноос Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээ болоод дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом унасан үзэгдэл нь нэг талаас тус улсын эдийн засагт ихээхэн хүндрэлийг авчирч дарамт учруулж буй ч нөгөө талаас оросуудад өвдөлтийг мэдрүүлснээрээ тэдэнд барууныхнаас эдийн засгийн хувьд хараат байгаа байдалдаа дүгнэлт хийх, нийгэм, эдийн засгийн суурь тогтолцоо, хөгжлийн стратегийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулах зоригтой алхамыг хийх боломжийг олгож байгаа юм.
Орос орныг торлоод, дөрлөөд байсан авлигатай хийх тэмцэлд алгуурхан, болгоомжтой боловч тууштай, яван чангарах бодлогыг баримталсан нь В.Путиныг амжилтад хүргэсэн. Гэхдээ бүрэн ялалт хараахан ирээгүй, аян зам урт, тэмцэл амжилттайгаар үргэлжилж байна гэдгийг санах хэрэгтэй. Авлига бол түүний өргөн фронтод хийж буй тэмцлийн зөвхөн нэг л хэсэг. В.Путин авъяаслаг удирдагч, улс төрч, тэмцэгч гэдгээ нэгэнт харуулсан. Тэр дэлхийн хүн, зөвхөн Орос орон бус мөн дэлхийн олон улс, ард түмэн түүнд итгэж найдаж байгаа. Түүнд итгэж болно, мөн түүний амжилтанд ч эргэлзэхгүй байж болно.
Эдийн засагч Х.Батсуурь
Сэтгэгдэл0
олон удирдагч түүнээс суралцаж байгаа-атаархагчиж муулаж байгаа.85/15 харьцаатай юмдаа
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Путины наад богинохон өгүүлбэрийн дагуу л элбэгээ авилгын эсрэг муулуулан муулуулан ажиллаж бгаа ш дээ. Урт удаан хугацаа шаардна.өөрийнхөө намын олигархуудаас эхэлж баатар болгосон батүүл, ялтанхуяг энэ тэр гээд явж л бн ш дээ. Энэ хэдэн чяцганууд нь хулгай луйвраас мултрах гэж элбэгээгээ янз бүрээр гүжирдэж нэр хоч өгч бн. Эгч дүүс охин хүргэнээрээ нэг их наядыг идчихсэн ялтанхуягыг манай намын хүн гээд ялаас чөлөөлөх юм уу. Үгүй ш дээ гээд элбэгээ маань урагшилж л бн. Путин авилгыг оройноос нь эхлүүлнэ гэсэн,манай ерөнхийлөгч энэ л замаар явж бн, өмнө нь авилгатай тэмцэж бн гээд загас жараахайтай л үздэг, хэл ам хэрүүл шуугиан гайгүй л бдг блаа.одоо үзэж тарж өн, хэцүү л байх шиг бн. Наад зах нь элдвээр хэлүүлж, гүтгүүлж, ард түмнийг хулхи дашан баясгаж бн. Ард түмээн бид л түүнийг энэ тэмцэлд нь дэмжихээс биш, ялтанхуяг мэтийн сөрөг сурталчилгаанд нь автахгүй байхгүй бол энэ тэмцэл ялагдаж элбэгээ ч арчигдах болно. Түүнийг бүх болохгүй бүтэхгүй юмтай холбож бн.зөвхөн эрдэнэтээр жишээ авч бодое.монголдоо авчирсных нь төлөө,шахаагаа баталгаажуулахын төлөө,увс хятадын шахааны бүлэглэлийг бататгахын төлөө үнэндээ элбэгээг өөринх нь намын хийрхэл батзандтай нийлж хэн ч биш, юү ч биш болгож байнаа.батзандан нь хөгжлийн банкнаас хууль бусаар зээлсэн нэг тэрбумынхаа (1сая биш шүү) зээлийг ман-ханд урван байж цагааруулах башир арга хэрэглэж бн. Элбэгийн эсрэг зориут сенсац дэгдээж үнэндээ олигарх авилгыг л дэмжиж байгаад завсарт нь хавчигдаж ман-ханд няц авхуулна даа.
Авилгын эсрэг болгоомжгүй тэмцсэнээс тухайн улстөрч хохирч,улс орон сүйрэх, олигархууд хожих талаар ч дээр өгүүлж буйг манайхан анхаарах хэрэгтэй юм бн. Ер нь хөрөнгө хураах талаар манайх ер ярихгүй юм. Хуулинд энэ талаар заасан байх. Тэнэг нямдорж офф шорт мөнгөө нуусан одигархуудыг хамгаалан хоер нүүр гаргахдаа офф шор гэдгээс чинь мөнгөө авч болдоггүй юм гэж их хурал дээр донгосч ард түмний толгойг угааж байлаа. Гэтэл путин думын дээд танхимын бараг 150 гаруй гишүүний мөнгийг офф шороос татсан гэж бн ш дээ. Муу нохой хар мэнгэт дөнгөт луйварчин шүү.бас ерөнхийлөгч болох юм гэнэ.хятадын тагнуулаар монгол улс удирдуулах юм гэнэ. Тэр уянга гишүүны нямдорэийн хятадад очиж архидуулж.,хоршоо дэлгүүрээр эмс мэт хэсүүлж, үүрэг даалгавар авч байсан бичлэг хаа сайгүй тарсан байдаг юм билээ. Надад жинхэнэ ганган оригоороо байдаг юм.
Офшорын тухай хууль гэгчийг хууль зүйн сайд Бямбацогт гэж авилгачин өөртөө болон өөртэйгөө ижил офшорчиддоо зориулж гаргах гэж байна. Энэ хууль батлагдлаа гэхэд офшор бүсэд гарсан өчнөөн мөнгө Монгол руу огт орохгүй. Хууль батлагдахаас өмнө офшор дансанд орсон Монголын хэдэн зуун сая доллар энэ хуулиар хамгаалуулаад өнгөрөх юм гэнэ,тэр бүү хэл төрөөс төрсөн луйварчдыг хуулиас өмнө мөнгөө хурдан гарга гэсэн дохио өгчихлөө. Одоо хичнээн зуун сая,хэдэн тэрбум гарч буйг бүү мэд. Офшорчдыг өөгшүүлээд гэр бүл,үр хүүхэд,найз нөхдийнхөө нэрээр данс нээж луйвар хийж болно гэсэн заалт оруулаад байгаам. Ийм офшорын хууль гаргасан нэр зүүж,авилгатай тэмцэх хууль гаргасан гэх юм байх. Бямбацогт шиг луйварчин хууль зүйн сайдтай огт байснаас огт сайдгүй байсан нь дээр . М.Энхболд,Бямбацогт мэтийн Монголоос идэж болох,луйвардаж болох бүх л муу үйлийг хийж байдаг дээрэмчдээс салаагүй цагт офшор бүсээс мөнгөө оруулж чадахгүй болчихлоо.Энэ 2 нам дамнасан хулгайч,дээрэмчдэд даанч сэтгэл алга. Офшор бүсээс луйварчдын мөнгийг татахгүй юм бол бидний хоосон хонож буй үр хүүхэд эдний өмнөөс өр зээл төлөх нь . Даанч дэндэж байна. Ганц гарц нь ард түмэн нэгдэж тэмцэх л үлдэж.
Монгол Путины бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон.Толгойноосоо эхлэх нь хамгийн үр дүнтэй. Энэ ажлыг ямар засгийн үед эхлэх юм бол доо, ямарч байсан энэ засгийн үед эхлэхгүй нь тодорхой боллоо.2020 бол Монголын түүхэнд их эргэлтийн он жилүүд байх болно.
Ха ха манаи авлигачид Том хулгаичууд оориихоо нэр дээр болохгуи харин эхнэр хуухэд хамаатан садныхаа нэр дээр оффшорт $ оо хадгалж болноо гэсэн хууль батлах гээд л Авилгалыг алж устгана гээд баидаг Попууд таг дулии цараилаад л таг чиг
Монголд Путин шиг хүн байхгүй л дээ, харамсалтай нь.
Эби авилгын эсрэг тэмцэж эхэлснээс өмнө авилгачид естой язагнаж ярвайлдаж баярхаж бааж байсан юм. Одоо харин хулмалзан нуугдаж, гадаад руу зугтаж эргэж эби рүүгээ элдвээр ноцож бн. Амжилт. Өөр ямар ерөнхийлөгч , ерөнхий сайд, 76 авилгын эсрэг ингэж тэмцэж шорон оронд нь явуулж байсныг хэлээд өгөх хүн бн уу. Дээрээс нь эхлээд нэг нэгээр нь сайн түүж бнаа. Нилээд цаг авах ажил бодолтой.
Тэнэгтээрэй!!! Бvvр том тэнэгтээрэй!!! Чам шиг хагас дутуу оросыг гадарладаг биш? харин ч доторлоно шvv!!! Орос орныг авилгал бишээ тэрнийг ХАЯ!!! Том ардчилсан Солонгос болгохоор улайрч буй галзуурсан тагнуулын хурандаагаас юун сурах вэ!!! Солиороод эргvvтсэн МАЛын тэмдэглэл байна!!! Амьд vхдэл болгодог технологийг ь сурахаас еер юм алга(((
SBayar SyBatboldoos l ehleh estoi
Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!!
Монголчууд үнэхээр өөрчлөлт хийхийг хүсч байгаа бол МАН АН-н эрүүгийнхнээс тэс өөр хүмүүсийг сонгох хэрэгтэй болно.Та нарт тэгэх зориг зүрх байхгүй шүү дээ.Хулчгаруудад боолын заяа л оногддог.
Монголын Төр өлөн өтнүүд арзаганасан ӨМХИЙ ЖОРЛОН болоод удаж байна.
Жорлон ч бас хэмжээтэй байдаг шүү. Манай луйварчид бол... ээ дээ.
Манай төрийн тэргүүнүүд эсрэг талын дүрд тоглохоо төрийн өндөр сэнтийд залрангуутаа эхэлдэг.Үүний тод нотолгоо нь өнөөдрийн Монголын байж байгаа царай харуулж байна.Монголд нэг ийм удирдагч,лидер хэзээ төрж ард түмэн/3-хан сая/биднийгээ жаргаах юм болдоо.Бурханаасаа гуйя,Улаан залаат Монголчуудаа.Арайч боолын заяатай төрөөгүй босоо хөх Монгол биз дээ бид чинь.
Чи жинхэнэ босоо хөх монгол юм бол авилгын эсрэг элдвээр хэлүүлэн тэмцэж бгаа ерөнхийлөгчөө дэмжээч худал хийрхэн хоосон цээжээ дэлдэхээ болиоод газар дээр буусан юм яриаач
Манай өмнөд хойд хоёр хөршийн тэргүүн нар авлигалтай хатуу тэмцэж байхад, манай төрийн тэргүүн эсрэгээрээ авлигалыг дэмжсээр байна.
Нэг нэгээр нь тонших хэрэгтэй. Өөрөөр эднийг цочоох арга алга
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Эрдэнэтийн 49 хувийг дэлхийн агуу их гүрнүүдийн нэг Орос орны төр эзэмших эсхүл эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон, авилгал, хээл хахуульд бүрэн идэгдсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг Монгол улсын 27 настай бацаан эзэмших хоёр нь харьцуулахын аргагүй ялгаатай ноцтой асуудал юм.
Эрдэнэтийн асуудлыг хэлэлцээд байх биш, харин Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж шалгах, Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчит компани болгох шаардлагатай. Олон юм яриад хэрэггүй. Бүх юм луйвар гэдэг нь нэгэнт тодорхой болсон шүү дээ.
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
Монголд хууль байдаг юмуу
Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!!
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
Дерипаска-г гөлөг болгож байгааг харсан л биз дээ
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
Зайлуул тэр 27 той гар чинь эзэн нь биш шүү дээ...
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!! Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!! Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!! Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!!
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
ОХУ-ыг гаднаас нь харахад тайван байгаа юм шиг боловч дотооддоо бол маш их хямралтай, эдийн засаг нь манай улсаас ч хүнд хэцүү байгаа. Учир нь Крымийн асуудлаас болоод АНУ тэргүүтэй барууны улсууд эдийн засгийн хориг тавьсанаар эрчимтэй өсч байсан ОХУ-ын эдийн засаг эрс уналтанд орсон юм. Иймээс ОХУ-ын засгийн газар том компаниудаа хувьчлан худалдаж эхэлсэний нэг жишээ нь Ростех-ийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувь билээ. Түүнчлэн ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн 20 хувийг Хятадын талд 700 тэрбум рубль буюу 11 тэрбум ам доллараар худалдах хэлэлцээр хийж эхлээд байгаа. Өнгөрсөн зун ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюков Бид хувьцаагаа зөвхөн БНХАУ-д ч гэлтгүй Энэтхэгт ч худалдаж магадгүй. Эдийн засаг сайнгүй байна гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл зовлонтой царайлж суусан мань А.Улюков саяхан 200 сая ам долларын авилга авсан хэргээр баривчлагдаж гэрийн хорионд оржээ. Оросын цагдаагийн тусгай хүчнийхэн түүний машинаас хоёр сая ам доллар бэлнээр хураасан нь яг 100кг болж байсан талаар хэвлэлүүд шуугин мэдээлж байна. Ганц Эдийн засгийн хөгжлийн сайдаар энэ асуудал зогссонгүй. Араас нь Кемерово мужийн Мөрдөн байцаах хорооны тэргүүн С.Калинкиныг 50 сая ам долларын хэргээр, шадар сайд Аркадий Дворковичийг 190 сая ам долларын хэргээр баривчилжээ. ОХУ-ын томчууд хээл хахууль, авилгын замаар олж авсан мөнгөө гадаадын банкинд хийлгүй манай Шийлэгдамба шиг ажлынхаа өрөөнд цүнхтэй нь хадгалж байгаад л гардуулсан нь энэ. Ар араасаа баригдаж байгаа дарга нарын нэрсийн жагсаалт цааш үргэлжлэх төлөвтэй байгаа агаад Кубань болон өөр 11 мужийн амбан захирагч эрх мэдэлтнүүд олон сая ам долларын авилгын хэргээр сэжиглэгдэж байгаа гэх мэдээлэл ч байна. Эх орон нь эдийн засгийн хорионд орчихоод аргагүйн эрхэнд Сибириэ хүртэл Хятадад найр тавихаас өөр аргагүй байдалд ороод хэдэн арван тэрбум ам долларын гэрээ хийж байгаа ийм үед эрх мэдэлтнүүд нь хувьдаа мөнгө завшсан нь Путиныг маш их бухимдуулжээ. Тиймээс тэрбээр Хятадын дарга авилгын эсрэг Үнэгний ав нэртэй арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд шуугиж байна. Хойд, урд хоёр хөршид маань албан тушаалтнуудын авилгыг эсрэг ан хийж намнаж байхад харин манай улс авилгын хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсээ аль болох хаацайлж гадны орнууд руу элчин сайд болгон цөлөхөөс өөр зүйл хийхгүй сууж байгаа нь инээдтэй юм шүү. Даварсан авилгачид маань хоёр хөршийн ан авын тэнэсэн суманд өртөх вий дээ.
Улюкаевыг 2 сая долларын авилга авсан гэж барьсан 200 сая биш!
Дэлхийн түүхэнд ганцхан удирдагч авилгыг ор үндэсгүй устгасан түүхтэй.Тэр хүн бол генералисимус И.В.Сталин юм.Сталин гуай авилгачийг өөрийг нь буудаж алаад, гэр бүлийнх нь бүх хөрөнгийг хурааж бүх ард түмний өмч болгоод, гэр бүлийнх нь бүх гишүүдийг бүүр хамаатан садантай нь хамтад нь хөдөлмөрийн лагерьт цөлдөг байсан тул ямар ч шуналтай нохой зүрхэлж авилга авдаггүй байсан гэдэг.Одоо энүүнтэй төстэй аргаар БНХАУ-д авилгатай тэмцэл явуулж байна.Манайд бол авилгачийг бариад ард түмнийг хохиролгүй болгоё гэхээр,-Энэ л миний өмч гээд тохой нь цоорсон хоёр костюм, хэдэн зангиа заачихаад бусад бүх юм манай гэр бүлийн гишүүдийн өмч гээд төрөөр даажигнаж доог тохуу хийж байгаа.Хамгийн тэнэг амьтан ч авилгач дангаараа тэр их хөрөнгийг цусалж чадахгүй бөгөөд гэр бүл хамаатан саднаараа идэлцсэн, уулцсан хам хэрэгтэн гэдгийг мэддэг ч хууль нь ийм боломж олгож байгаа юм.Энэ хуулийг барууны хуульчид манайд тулган хүлээлгэсэн гэхээр баабарын хайртай хөрөнгө оруулагчид авилгыг бидэнд тулган хүлээлгэж манай газрын хэвлийн баялгийг цөлмөчихөөд, С.баяр ,баярцогт мэтийн авилгачдыг нутагтаа орогнуулж байгаа юм.Авилга бол барууныхны бренд бүтээл.Авилгыг устгая гэвэл дүр эсгэсэн хуурамч ардчиллаас татгалзах ганц гарц бий.
Авилгачид,луйварчин олигархуудтай монголд тэмцэл хиих ямарч ирээдуй харагддагуйээ.тэр олигархууд нь бугд манан гэдэг торд зайдалсан намын томчууд.Еронхиилогч нь тэр дотор нь ороод суучихсан тоглолт хиигээд явж байдаг,шуугчид,тагнуул,атг,цагдааг нь тэд томилоод гартаа барьж байдаг.эдэнтэй иим тогтолцоотой уед хэнч тэмцэж чадахгуйээ.Олон тумнии бослого ходолгоон л хоморч чадах биз
Хаа сайгуйл яг тийм байдагшдээ!Ногоо айхтар ардчилалын олгий Америки хуртэл яг Адил!Рокфеллер,Ротшилдын санхуугийн еврейнуудийн клан Америкын бух юмыг шийддэг биздээ?
Рокфеллерууд бол монго хэвлэх хуртэл эрхтэй хувийн санхуугийн клан байдаг!Ротшилдынхан болохоор Америкийн санхуугийн зах зээлийн % тогтоодог албыг хянаад сууж байдаг
Оросод та нар оороор байдаг гэж бодож байнауу?, Ходорковский,Гусинский,Березовский, зэрэг Ельцину уеийн олигархуудыг Путин засгийн эрхэд гарангуутаа хоолнооснь салгаад оронднь оорийнхоо дотнын найзууд болох Дерипаска,ах дуу Ротенбергууд,Тимченко,Прохоров,Вексельберг,Потанин,Фридман,Усманов,Алекперов,Абрамович,Авен зэрэг ердоол 150 гаруйхан олигархууд 145 сая хун амын дунд оноодор Оросын эдийн засгийг ьурмосон гартаа атгаад сууж байгаа!Нийт хан амын дундаж амьдрал Монголынхоос нээх айхтар ондор
гэж бодвол андуурал долго!
150 олигарх Оросод бух эдийн засгийн атгаад сууж байна гэдэг Чинь Монголын нийт байгалийн баялаг эдийн засаг нийлээд олонулсын /санхуугийн системын дугнэлтээр ердоол 1.8-2.5 триллион долларыг усрээд 20 олигархи атгадаг байгаатай зуйрлэвэл Орос улсын эдийн засагнь нийт байгалийн баялагтайгаа нийлээд тооцвол Монгол хажууднь гуйлгачингууд болж харагдана!Орос улсын нутаг дэвсгэр дээр нийт дэлхийн байгалийн баялагийн нооцны 33% байдаг гээд бодвол яаагаадч харьцуулалтгуй Асар их ТОО гарна!
Эрдэнэтийг ДЭЭРЭМДЭЖ аваад одоо Жинхэнэ утгаар нь ТОНОЖ дуусгаж байна. Эрдэнэтийг Улсын мөнгөөр авсан. Луйварачид хэзээ ч өөрөөсөө мөнгө гаргахгүй. Өнөөдөр Эрдэнэт жил бүр улсад төлдөг 400 тэрбүмаасаа бүр бага дөнгөж 45 тэрбум татвар төлсөн байна. Эрдэнэт ингээд сүйрч, тоногдон алга болж байхад хэн ч юу ч хэлэхгүй байна!!! Монголчууд бол жинхэнэ БООЛ сэтгэхгүйтэй үхээнц, хувь заяагүй ард түмэн. Дарлуулж дөнгөлүүлж, зодуулж УГААДСААР хоололж байхдаа таарсан ялаанууд!! Хохь нь!!
Тэр ххб гэдэг банк чинь мөнгөө ололгүй эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр 49% ыг авсан юм уу.хэлээд өгөөч
Путин шиг авилгачтай ,мафийн бүлэглэлтэй зоригтой тэмцэх аавын хүү гарч ирээсэй гэж бурханд мөргөе, түмэн олон тийм удирдагчтай болвол түшээд авна,хамтран тэмцэхэд ч бэлэн байгаа,хувьсгалын тохироог хүлээгээд тэсэж ядаж байна. Шударга бус баяжигсад ,офшорчид ч айж ,дүрвэхэд бэлдээд сууж буй биз. Тэднийг дүрвэхээс өмнө офшорт нуусан мөнгөөр нь улсын өр зээлийг төлүүлэх юмсан.Монголын хөрөнгө ,эх орондоо л орох ёстой.
Төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр тийм боломж гарахгүй шүү дээ хө.
Авилгачдаа харааж хараачихад сонгууль болохоор нөгөө харааж байсан авилгачаа сонгодог эрүүл гэхэд эргэлзмээр, эргүү гэхэд магтсан болчихоор тэнэглэлээ зогсоочих л доо.Тэгвэл авилгачид арилахгүй ч дундарна аа даа.Гэвч усан тэнэг оноштой хүмүүсээс тийм шийдвэр гартлаа удах биз дээ.
Путин авилгалыг дээрээс ,оройноос нь эхэлж байгаа юм байна.Гэтэл манай ерөнхийлөгч авилгачдын орой нь болчихсон ,аль ч намынхантай хамтарч луйвар хийгээд явж байна. Элбэгдоржтой хамт луйвар хийгсэд Баяр,Баярцогт,Сайханбалаг,Батхүү,Д.Зоригтуудад хууль үйлчлэхгүй авилгалын эцгийн АТГ ч огт хөдлөхгүй ,харин Алтанхуяг Элбэгдоржтой авилгалаа хуваагаагүй учир АТГ шалгаад шалгаагаад эхэлсэн. 2 хар хэрээ нэгийнхээ харыг гайхаад яахав ,хоёулаа хар ,хоёулаа авилгачид байж. Манай ерөнхийлөгч ийм л маягаар авилгатай тэмцэж байна. Баярыг ( авилгачин учир ) Монголын ард түмэн үзэн ядсаар байтал ерөнхийлөгч элчин сайдаар батламжилчихлаа. Одоо офшорын хуулийг Бямбацогт урьд нь офшор дансанд мөнгөө нуусан бол энэ хуулинд хамаарахгүй гэсэн офшорчдыг хамгаалсан хуулийн төсөл оруулаад байхад нөгөө ерөнхийлөгч таг дуугүй. Ийм үр удмаа гудманд хаядаг эцгээр Монгол улс яах вэ? эртхэн эцэг байх эрхийг нь хүчингүй болговол таарна.
Та нар Путиныг нээх айхтар авилгалтай тэмцдэг гээд бодчихсон байгаа Чинь инээдтэй харагдаад байгаа!Суулийн уеийн энэ засгийн газрын тушмэлуудийг авилгалтай тэмцэж байгаа дур узуулэн хусаад байгаа явдал бол авилгалтай тэмцээд байгаа юм биш!Ердоол тушмэлууд хоорондоо бие биеныхээ орсолдогчуудээ байлдааны талбайгаас хууль хавсардаж хусаж байгаа тэмцэл гэдгийг олж харахгуй байгааь харамсалтай!Тэрийг олж харан харьцуулж чадахгуй байж худлаа поп дуу чимээ гаргаж Путины тэмцэл маягаар рекламдаад байгаа хямдхан Яриа бол ердоо утгагуй зуйл!Путин авилгалтай ердоо тэмцэж эхлээгуй,эхлэхч угуй!Яаагаад гэвэл Орос улсын эдийн засаг 60-80% саарал суудэрт авилгалаар явагдаж байдаг богоод,хэрэв Путин энэ зогийн уурийг хондвол ажил хийх хун олдохгуй болно гэдгийг оороо ойлгож байгаа хун.Туунээс биш Орос шиг их баялагтай боломж ихтэй улсад торийн том сайд хун 2 хон сая долларын авилгал аваад огцорч шоронд сууна гэдэг бол инээдтэй явдал!Улюкаевыг бол ердоол орсолдооны талбайгаас 2 сая доллар хавьчуулж байгаад Хассан гэдэгнь ойлгомжтой асуудал!Харьцуулаад уздээ!Москваагийн Цагдаагийн еронхий Газрын эдийн засгийн хэрэг эрхэлсэн хэлтэсд ажиллаж байсан энгийн нэг цагдаагийн хурандаа хун (генерала биш энгийн хурандаа!)авилга бизнесменуудээс айлгаж авдаг байгаад баригдахад бэлэнээр Москваагийн 5 супер бизнес классын дээд зэргийн байрнаас 9 тэрбум рубль,дараань судлаад шалгаж байсаар Швейцарын банканд 400 сая евро хав дарчихсан байхнь баригдсан!Энгийн хурандаа ингэж байгаа юм Чинь генералууднь болон сайд нарнь ямар хоронгоор тоглож суудгийг санахадч бэрх!
Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!! Путин бол АГУУ удирдагч. Орос орныг Дэлхийн Евреин Мафиас аварсан хүн. Авилгачидыг Жинхэнэ утгаар нь дарж байгаа. Манай дарга нар бол өөрсдөө АВИЛГАЧИД!!
avilaga avddaggui darga, tserge,gishuun, turiin alban haagch gej baidiimuu buh niigmeeree medej baigaa shuu dee yagaad geech ene hogiin baga tsalingaas, hund surtalaas,bas hanaj tsadhaa medehgui turd shurgalsan hulgaich naraas uguhgui bol yuch butehgui bur tiim uhamsar suuchihsan avahgui bol yug ch buteehgui guriihe iim l novshiin horvoo bolchhoj .Hunii hudulmuriig sain unelj sain tsalin uguud hariutslagaa huilia hytad shig changalah heregtei tehdee ehleed turiin deed alban tushaald baigaa garuudiig oligarhuudiig zailuulahgui bol hezeech buteguil dee
Энэ уг нь хуучин соц нийгэмийн үед нийгмийн зогсонг байдлыг өөрчлөхийн тулд "өөрийн болон нөхрийн шүүмжлэл"-ийг идэвхижүүлж, нийгмийн алдаа завхралыг засах зорилгоор л анх энэ өөрчлөлт эхлэсэн. Тэр ч утгаараа ОХУ-ын Төр Засгийн үе үеийн ерөнхийлөгчид "Төрийн хар хайрцагны бодлого"-ыг чанд барьж байсны үр дүнд төр, нийгэм нь ХҮН бүр, ИРГЭН бүрийнхээ төлөө ажиллаж, оффшорчид, мөнгө хүүлэгчидтэй тууштай тэмцэж ирсэн. Манайд өмч, баян хоосоны ялгаа , дов, жалганы үзэл, чадахгүй, мэдэхгүй байж шинжлэх ухааны үндэлэл,, суурьгүй номчирхож эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл, түүнийг дагалдан баясагч,, дэвэргэгсэд, хувааж бялуу хүртэгсэд гээд өмч, хөрөнгө ашиг хайгсад нам, эвсэл нэртэйгээр төрд шургаж илжирсэний хамгийн ТОМ ҮР ДҮН нь ОФФШОРЧИД гарч байна. Хэлбэр мөн чанараа алдахаар хэлбэрдэлт гэдэг л яваад байгаа юм шиг байгаа юм даа.