Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж одоог хүртэл хууль хяналтын байгууллага хэргийг илрүүлэхэд анхааран ажилласаар байгаа билээ.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж байгаа асуудлаар тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс прокурорын байгууллагаас энэ асуудлаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ удаа дараа ирүүлсээр байгаа тул бид хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай уулзаж тодруулга ярилцлага авсанаа хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хотын дарга асан Э.Бат-Үүл болон МУГЖ Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл асуух тодруулах гэсэн юм.
С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр яригдаж байгаа зүйлд хариу өгье.
Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалтын явагдаж дуусаагүй байгаа.
Яагаад нууцлалд хамаарагдсан юм бэ. Э.Бат-Үүл..."Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан"... талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьсан.
Эрүүгийн хэргийг нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг.
Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа гэж ойлгож болно.
Саяхан Тагнуулын Ерөнхий газраас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Тэгвэл хуулиндаа нэг хэрэгт хоёр удаа сэжигтэнээр тооцох заалт байгаа юу.
Хуулинд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.
Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.
Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авч байгаа юм уу.
Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан.Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан.
Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.
Э.Бат-Үүл... "Намайг улс төрийн зорилготой буюу ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна"гэсэн байдаг. Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн зорилго агуулсан гадны нөлөөлөл байгаа юу.
Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй.
Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.
Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.
Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нилээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Э.Бат-Үүлийг хорьж шалгах болон хорьж шалгаж байгаа талаар мэдээллүүд гарсаар байна.
Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг.
Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.
Хэвлэлийн хурал хийх үедээ онцолж ярьсан бас нэг асуудал бол "Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр түүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэсэн, талаар прокурорын байгууллагад хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулаач...
Ноцтой мэдээ сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34/596/ дугаарт "Э.Бат-Үүл 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм.
Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай" гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болон анхдагч зүтгэлтнүүдийн төлөөлөл гэх МУГЖ Д.Сосорбарам болон нэр бүхий хүмүүсийн хийсэн хэвлэлийн хурлын үеэр.. С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт коммунист угшилтай МАН-ын зүгээс ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулан шалгаж нэр хүндийг нь унагах гэсэн үйлдэл гаргаж байгаа талаар дурьдсан.
С.Зориг нас барсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Өнгөрсөн 4 жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж л байсан.
Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм.
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорын хяналтанд ирсэний дараа прокурор хэргийг хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно.
Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг сулласан нь хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм уу.
Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн.
Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.
Хэргийн ажиллагаа хэзээ дуусах бэ. Тодорхой хариулт өгөх боломжтой юу.
Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.
Ярилцсан баярлалаа.
УЕПГ-Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Отгончимэг
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл0
БАТ ҮҮЛ БААТАРЫГАА ХАМГААЛЦГААЯ, ИНГЭЖ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Аль эрт С.Зоригтой хамт АН нас барчихсан юм даа. Одоо нэг месен явуулж сунсийг нь амраагаач. Хойд насандаа цел газрын хонин гурвэл болж терех юм гэнэ билээ. Далайн цаанаас ирсэн буруу номтны хорлол болж, мен ч их нугэл уйлдсэн юм гэсэн .... Уйлаад яах вэ ээ, явах замд битгий саад хий. Хонхны дуу ....
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ ХҮНЭЭ ШАЛГАХ Л БАЙХ, ТИЙМ ХҮНИЙГ ШАЛГА ИЙМ ХҮНИЙГ БҮҮ ШАЛГА ГЭЖ ХУУЛИНД ЗААГААГҮЙЛ ДЭЭ СОСОРБАРАМ Батүүл өөрөө МОНГОЛ УЛСЫН ӨМНӨХ БААТАРУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД БӨӨСТЭЙ Л БААТАР ШҮҮ ДЭЭ ЭЛБЭГДОРЖ Л ЭРХ МЭДЭЛДЭЭ ДУЛДУУДАЖ ЗАРЛИГ ГАРГАСАН ХЭРЭГ ТҮҮНЭЭС БАТҮҮЛИЙГ МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛЫГ ЮУ ХИЙЖ ЯАЖ АВСАН НЬ АРД ТҮМЭНД ОЙЛГОГДОХГҮЙ Л ДЭЭ
Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, даралт, хуян зэргийг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. (МУ-д 11 дэх жилдээ борлуулагдаж байгаа) Курс нь: 3 сар - 660’000төг, сараар хэрэглэх - 220’000төг. Утас: 96665038. Танилцуулах бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, даралт, хуян зэргийг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. (МУ-д 11 дэх жилдээ борлуулагдаж байгаа) Курс нь: 3 сар - 660’000төг, сараар хэрэглэх - 220’000төг. Утас: 96665038. Танилцуулах бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
yu aidag bnaa. baatar l yum chini saihan taivan shalguulaach de. ulsiin baatar hun chini iimhen yumand yund buhimddag bnaa
Chadahgui
ШАЛГУУЛ ЯАСАН ГЭЖ ОРХИХ ЮМ БЭ БААТАР УХААНТАЙ Л ЮМ БОЛ ГОНШИГНОЛГҮЙ ОЧООД Л ШАЛГУУЛЧИХ
lalaruuliin bogs doloogchid idej uuh ugaadasgui bolood sandarch ehlev. buunii nohoinuud ni lalariigaa hamgaalaad suid maid
Чи хам хэрэгт оров доо,мөрдөн байцаах ажиллагаа дуусч байна гэж байна шүү
za za baatar hun um bainaa!
Amid gerch ni baina. Uul baatar uilagnaad jahab. Unen mon togtoogdono. Manai tsagdaa nar hereg ilruulelt sain. Hun am tsoon uchir olhod hyalbar baigaa
Unheer hamaagui l yum bol shalguulah heregtei shd. Ene asuudal ardchilsan namin ued ch sayhan l shalgagdaj bsan. Buh yumig ulstorjuuled baihin
БАТҮҮЛЭЭ БҮҮ САНДАР ШАЛГУУЛ ЧАМАЙГ ХЭН ХАМГААЛАХ ЮМ БЭ? ХАМ ХЭРЭГТЭН СОСОРБАРАМ ЧИНЬ ҮҮ?
БАТҮҮЛ ХОЛБООТОЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ Ч ЗААВАЛ ХОЛБООТОЙ .ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
bayar bagabandi nar holbogdoj gaan bishuu
Shalguulah yostoi biz dee. Irgeniihee huvid. Ter songuuli enee ter hamaagui ee.
Хуультай засагтай гэдгээ харуулмаар байна Хэвлэлийн хурал зарлаад хамгаална энэ тэр гэж орилхоор зогсоогоод байгаа юмуу
yundaa barihiraad baigaa yum we batuulee buruugui yum bol zugeer l shalguulchih heregteishdee end yamarch uls top alga hunii ami nas horooson eruugiin hereg yarigdaj baina aisan hund argal hodolno gej uuniig heleh baihdaa
Энэ сэгсэгнүүр, сүгсэгнүүр Сосорбарам улс төрийн ноен нуруу муутай сагауу золиг л доо ЭНЭ ХҮНД ГАВЬЯАТ , ТӨРИЙН ШАГНАЛТАН ХҮНИЙ БАЙР СУУРЬ БАЙХГҮЙ АРД ОЛНЫ НЭРШИСЭНЭЭР СЭГСЭГНҮҮР Л ХҮН ДЭЭ АРД ТҮМЭН ЭНЭ ХҮНИЙ ҮГИЙГ НЭГ ИХ ҮНЭТЭЙД ТООЦОХГҮЙ Л ДЭЭ, ДЭЭР ҮЕД ИХС ҮСЭГ ХАРААД ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭЖ ХЭЛДЭГТЭЙ ТӨСӨӨТЭЙ ХҮН ДЭЭ
huul omnoo hun bolgon erh tegsh
Batuul shalguulahaa aigaad hevleliin hural zarlaad ard olniig turhirah n eruugiin huulitai bizde shalga zuv
Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, даралт, хуян зэргийг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. (МУ-д 11 дэх жилдээ борлуулагдаж байгаа) Курс нь: 3 сар - 660’000төг, сараар хэрэглэх - 220’000төг. Утас: 96665038. Танилцуулах бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Гэмт хэрэг нь ихэвчлэн төрийн томчуудын дотор гардаг. Тэд л улсын хөрөнгөнөөс ичиж эмээхгүйгээр идэж дадсан улс. Жирийн иргэн тэдэн шиг идэж чадахгүй. Бат-үүл "Ард" кино театрыг Со-д өгсөн. Өнөөдөр тэр нь мөнгө эргүүлдэг газар болчихсон байдаг.Иймээс Со Үүлийг өмөөрөх шалтаг нь.
Үүл шал худлаа хуцсан байнашдээ. Анх удаа үс, цусны шинжилгээ авсан гэж шаагаад байсан. Иймд хэлж байгаад нь итгэх арга алга даа
Худалч хогийг сайн шалга.Худлаа хэлэхэд илрүүлдэг багаж байгаа биз дээ
илэрчихсэн гэж сүүлд нь хэлээ ш ддэ
Ер нь дан ганц бид сүрдүүлээд байх ч хэрэг алга, хэрэв АН үнэхээр “МАНАН”-гаас Н.Алтанхуягийн хэлсэн шиг тусгаарлах гэж байгаа бол өнгөрсөн хоёр Засгийн газрыг дамнан цэгцэлж зарласан өрийн асуудлаарх баримт бичгүүдийг ил тод мэдээлэх хэрэгтэй. Тэр баримт бичгүүдийг Засгийн газар нууж чаддаг юм гэхэд өмнөх парламентын гишүүн бүрт бий.
За за.Одоо бол бат-үүлийн гэмт хэрэгтэн мөн биш эсэх тухайд асуудалгүй боллоо гэж ойлголоо.С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн аллагад шууд холбогдох онц аюултай гэмт хэрэгтнүүдийн тоонд мань ардчиллын алтан хараацай гэгдэгч,Монгол улсын баатар хэмэээх эрхэм дээд цолыг зүүж яваа энэ бузар шаар орж байгаа нь тодорхой боллоо. Хүний эрээн дотроо гэдэг болохоор бат-үүл аллагад оролцсон эсэхэд эргэлзэх юм алга.Бид хүнийг гаднаас нь хараад танихгүй боловч энэ үнэнийг ойлгох ухааны сүв нь нээгдээгүй АН гэдэг өмхий жорлонгийн хэсэг өмхий өтнүүд, баатраа хамгаална гээд өвчигнөж гүйлдээд байгааг хараад өрөвдөж байна.АН-н гишүүдэд алагдсан С.Зориг хамаагүй болчихоод алуурчинд нь хайртай болчихсон нь хүн чанарын наад захын мөн чанар, ёс жудгийн үнэр алга байгааг л харуулж байна.Сэжгийн шившгийн хог шаарнууд. Ардчилагчдад ёс суртахуун гэсэн ойлголт байхгүй гж баабар яг л хэлж дээ.
gemt hun gelbelzene gedeg shig Bat-Uul yanz bur bolood baihaa boliod shalguulah heregtei sh tee. Anhnaasaa ene heregt holbootoi l baisan hun sh dee
Бат-Үүлийг энэ хэрэгт холбоотой эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой.Хүмүүсээ ёс суртахуунтай байгаач гэж хүсье.
хүн амины хэргийн үед харж байсан юм шиг хэн буруутай хэн буруугүйг худлаа ярьж хуулийн байгууллагыг гүтгэж байдгаа болимоор юм даа үнэн зөвий нь олддоггүй юм бол хуулийн байгууллага гэж байх хэрэг байна уу
Монгол улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин, театр, дэлгэциЙН урлагийн гарамгай мастер, олон түмэндээ Со хэмээн алдаршсан ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн Сосорбарам Э.Бат-Үүлийг сонгуультай холбогдуулж улс төрийн зорилгоор шалгаж байна гэж хэлсэн ш дээ. Энэ прокурор яагаад өөр юм яриап унаваа. Тэгж байж ардчилсан хувьсгалын галд шатах вий дээ.
Элэнцгийн чинь баатар вэ, үнэн дүр төрх нь илрээд, юун баатар мантай болчихоод байхад чинь. Юун хамгаалах, яаж баатар авсан бэ гэдэг нь их сонин болчихоод байна хөөе
Элдэв хуурмаг цол гуншингүй ч, Төрийн ажлаа улс, эх орон ард түмнийхээ төлөө үнэнчээр хийж яваа хяналтын прокурор бат-үүлийг сонгуультай холбогдуулж, улс төрийн зорилгоор шалгаагүй гэж хэлээд байхад баахан хуурмаг гуншинтай, өөрийгөө худлаа өргөмжлөгч, 7-р сарын 1-ний аймшигтай үйл явдлыг гол турхирагчдын нэг энэ сосорбарам гэдэг амьтан яагаад өөр, худлаа юм яриад унаваа. Тэгж байгаад үнэний галд шатаж, балрах вий дээ
103 26 193 57 Маш үнэн бичжээ. Энэ бол бодит үнэн байна
Хуулийн байгууллагын буруудаа биш, хуулийн байгууллагын ажлыг үнэн зөвөөр нь хийлгэхгүй байгаа АН-ын удирдлага гэж нэрийдсэн лаларуудын буруу
бат-үүл, сосорбарам 2 ард түмнийг хагаралдуулж, буруу зүйл рүү турхирч сурсан хоёрдоо, сайн шалгах хэрэгтэй
Энэ мэт ард түмний хөрөнгийг аваад оффшорт хийсэн мөнгийг татаад өрөө дарах нь зүйд нийцнэ.
Тэгээд холбогдогч чинь нөгөө Отгонбилэгийн малчин нөхдүүд болоод явчихсан уу? Тэд аллага үйлдсэн юм уу? Булган гэж гайны авгай элдэв мэдүүлэг өгч, түүнээсээ буцаж, олон хүнийг чирч байна даа. Хүний амаар л сэжигтэн, яллагдагч болгоод байвал энэ чинь ардчилал биш болоод явчихна. Нөгөө л махны машин нь ажиллаад эхлэв.
Uy khiij baatar avsan utm bol
ZUGEER SHALGUULAAD SHORONDOO OROH HEREGTEI
анхнаасаа л батүүл гээд хэлчихгүй оюунаа батаа гэж төөрөгдүүлээд олон жил нууж хааж явж насны бөгсөнд үнэнээ хэлж хүмүүсийн хамаг цаг нерв барж яахнуу дээ.
Алуурчин нь бат-үүл болох нь нотлогдоод энэ бөгсний баатар хэргээ хүлээвэл АН-н савсаг хийрхэгчид яах юм бол.Биднийг хуурч хүчээр жагсаасан гэж лалартах уу,эсвэл бид С.Зоригийг алсан явдалтай эв санааны нэгдэлтэй байна,бат-үүлийг дэмжиж байна гэх юм болов уу.Өрөвдмөөр эргүү малнууд юм даа.
энэ нархан хотхоний гомо мөнхжаргал гэж ямар хүн байнаа интернэтээр од болоод байгаа их л увайгүй ичгүүргүй нөхөр шиг санагдах юм
энэ нархан хотхоний гомо мөнхжаргал гэж ямар хүн байнаа интернэтээр од болоод байгаа их л увайгүй ичгүүргүй нөхөр шиг санагдах юм
энэ нархан хотхоний гомо мөнхжаргал гэж ямар хүн байнаа интернэтээр од болоод байгаа их л увайгүй ичгүүргүй нөхөр шиг санагдах юм
Та нар улс төр байхгүй хийнэ гэж үү? Хэн ч үнэмшихгүй, ха хаха
Tui tui .ene AN gj yamar zavaan ymnuud bdiin be.dotoroosoo ldo ed nar.odoo bie bienee alah l uldeed bh shv.hiihgui ym alga ed nart.enhbayr hurtel heleed bn le shd .huuhdiig n hurtel baritaalj ailgadag gj.....dald optsgoo ene buzar bulai huuruud
батүүл Энхбаярыг чи лалараа зүгээр шалгуул гээд бахаа хангаад орилоод байсан. одоо харин чи өөрөө зүгээр шалгуул гэж хэлмээр юм байна. үйлийн үр гэж энэ дээ.
Шалгуулаад л байгаа шүүдээ. Хэн гоншигносон хүн алга. Отгонбилэгийн найзууд гэж хэн хэн байдаг байлаа одоо тэр Багабанди, Баяр нараа шалгах хэрэгтэй. Эд нууц хуувилдааныг мэдэж байсан байгаа. Зүгээр нэг Мөрөөрөө байгаа хүнийг хэлмэгдүүлж хэрэгтэн болгох шаардлагагүй. Бат-Үүлийг зориуд хэлмэгдүүлж байна шүү.
17 жил шалгасан юм бол одоо мэдээлмээр Юунаасаа айгаад мэдээлэхгуй байгаа юм Эсвэл шуух засаглалыг татан буулгая гэж Нямдорж, болон бусад томчууд нэг биш удаа хэлж байсныг санацгаа