Шинэ Засгийн газар бүрэлдэж бараг цэгцрэх шатандаа орж явна. Өмнөх Засгуудыг бодвол Ж.Эрдэнэбатын танхим төрийн албаныхны хувьд халаа, сэлгээний “аюул” бага байна. Үүний нэг нь хууль хяналтын байгууллага, тэр тусмаа Цагдаагийн ерөнхий газар.
Ерөнхий сайд солигдох бүрт ялтай юм шиг өөрчлөгддөг энэ газрын даргаар одоогийн дарга Р.Чингисийн өмнө С.Баатаржав байсан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн албыг үргэлжлүүлэхээр томилогдсон даруйдаа ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг чөлөөлж Р.Чингисийг томилсон.
С.Баатаржавын хувьд Н.Алтанхуяг сайдын үед солигдсон хоёр дахь хүн нь. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 2012 онд Засгийн газрыг тэргүүлэхдээ тус газрын даргаар Б.Билэгтийг томилсон. Хоёр жилийн дараа буюу 2014 оны наймдугаар сард түүний орны хүнээр ЦЕГ-ын дэд дарга байсан С.Баатаржавыг тавьж байлаа.
Харин энэ удаа шинэ Засаг солигдож, Ерөнхий сайдын харъяаны агентлагууд өөрчлөлт орох үед ЦЕГ-ын даргын томилгоо яригдаж эхэлсэн. Түүний оронд хурандаа Д.Мөрөн, бригадын генерал А.Дулаанжаргал нарын нэрс дуулдаж байв.
Тэгвэл Төрийн ордон, хууль хяналтынхны дундаас Р.Чингисийг чөлөөлөх тухай орон нутгийн сонгууль болтол ярихгүй гэсэн бор шувуу нисч эхэллээ. Тэгэхээр ойрын хэдэн сард цагдаагийн байгууллага хөдөлгөөнд орохгүй, Р.Чингисийн багийнхан ажлаа хэвийн үргэлжлүүлэх бололтой.
Р.Чингис бол Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас “төрсөн” хүн. Тиймдээ ч ЦЕГ-ын даргаар ирсэн даруйдаа эдийн засгийн томоохон хэргүүдийг илрүүлж чадсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой шинэ төмөр замын төсөл, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтаас улсад их хэмжээний хохирол учирсан хэргийн шалгалт үргэлжилсээр буй.
Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын нийгмийн халамжийн сангаас, нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас мөнгө шамшигдуулсан байж болзошгүй хэрэг зэрэг өндөр албан тушаалтнуудтай холбоотой томоохон хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа билээ.
Ирэх аравдугаар сард болох сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгууль хүртэл эдгээр эдийн засгийн хэргийн шалгалтыг түргэвчлүүлэх үүргийг Р.Чингист өгсөн тухай ч мэдээлэл байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
yahav dee naadah Chingis chin heden lyivarchdiin gar huln boldog ychraasl hed honogch gesen bailgahl canaatai baihgyi uy,muusain lyivarchidaa gej
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах олон эмгэгүүдийг эрүүлжүүлж цус шингэлж холестрин бууруулах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга үзэх: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
MCS-ээс төрсөн хүн гээд байсан нь үнэн юм уу. Эсвэл эдийн засгийн гэмт хэргийн хэлтэсээс төрсөн нь үнэн үү. Аль нь юм бэ.
ali alinaas ni
Battylgiin hereg bol Elbegdorjiinl ugson tyshaal baihgyi uy daa iimerhyyl mayagaar ajilladag hyn dee
Цаашид солих халах сонирхол алга, Ажлаа зохих журмын дагуу хийж чадаж байвал төрийн алба тогтвортой байх хэрэгтэй
Судасны хатуурал нарийслаас шалтгаалах олон эмгэгүүдийг эрүүлжүүлж цус шингэлж холестрин бууруулах Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга үзэх: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
MCS захиалж тавьсан нь үнэн, цагдаагаас төрсөн нь үнэн, харин цагдаагийн даргаар энгийн хүн л тавих хэрэгтэй
Элэнцгийн чинь ерөнхийлөгчид нэр дэвших байтугай нэр бүтэн наранд явах эрх байхгүй
эдийн засгийн хэлтэст байхдаа л энэ хэдэн оли нарыг төмсөгдсөн хүндэ. гэхдээ хэрэг илэрүүлэх биш , татвараас зугтаалгасан зүйлсээр нь айлгаж дарамталж СААЛИЙН ҮНЭЭ болгох эхлэлийг тавьсан
МСS-ийнхэн энэ сонгуулиар Хар машин ашиглаж гарсан нь үнэний нотолгоо энэ.Тэр хооронд Энхбаяр,Баттулга 2-ыг алга болгох,Сонгуулийг луйвардах ажиллаа хийчихээд дэвшээд алга болох байхдаа.
AN LALAR HULGAICH NARIIG ENE ZAGDAA NOHORIIN GARAAR BUGDIIG SHOROND HIINE MAN SAIN BAINA
Миний мэдэхээр лав л нэг хэрэг дараад өнгөрсөн юм даг! Би лав энэ хүнд итгэхгүй. Бусад нь ч адил биз дээ,.
Монголчууд нам гэж хоер хуваагдаж баахан хэрэлдэв ? Монголчууд тэгээд юу хожив даа ?
Стандарт гэж нэг заваан юм ярьдаг боллоо.Хэрэв манай цагдаа, солонгосын стандартаар, энэтхэгийн стандартаар, мексикийн стандартаар ажилласаар байх юм бол бид заваан амьдралаас салахгүй шүү.