“Жудагт монгол” хөдөлгөөнөөс зохион байгуулсан “Монголын ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл чуулган” дээр эдийн засагч Х.Батсуурийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг! Эрхэм хүндэт зочидоо та бүхэнд энэ үг тун танил сонсогдож байгаа байх. Танил байхаас ч өөр аргагүй. Яагаад гэвэл энэ үг сүүлийн үед хамгийн моодны үг болоод байгаа юм.
Чухам хэн ямар учраас энэ үгийг давтсаар та бидний чихэнд ингэтлээ хоногшуулж орхив оо? Өнөөдөр би ч гэсэн энэ үгийг давтаж байна. Гэхдээ би эдийн засаг маань хямраад байна, бид эдийн засгаа аварах хэрэгтэй үүний тулд гадаадаас зээл авах хэрэгтэй, мазаалай, бамбарууш, самурай нинжа бонд босгох хэрэгтэй гэж хэлэх гэж энд зогсоогүй. Харин эдийн засаг эрэмдэг, тахир татуу болсон байна, эмчлэх шаардлага байна гэж хэлэх гэсэн юм. Эрэмдэг гэдгийг нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй байна гэж ойлгож болно. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй тулгарсан эдийн засаг маань үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл авчирч болох нөхцлийг үүсгээд байгааг хэлэх гэсэн юм.
Өнөө тулгараад байгаа бэрхшээл ихэнх эдийн засагчдын, улс төрчидийн тайлбарлаад буй шиг эдийн засгийн байдаг л нэг ээлжит мөчлөгийн асуудал биш харин ихээхэн нухацтай суурь тогтолцооны гажуудлаас үүдэлтэй байгаагаараа онцлогтой.
Чөлөөт зах зээлийн тогтолцоо гэгч дэлхийд хаа ч бодитоор хэрэгждэггүй тогтолцоог бид өнөөдөр хүчээр хэрэгжүүлэх гэж оролдоод байгаа нь эдийн засгийг маань эрэмдэглэж бусдаад хараат болгоод байгаа юм.
Эдийн засгийн хувьд хараат байна гэдэг далд колончлалд орсон байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно. Далд колончлал гэдэг нь та их хэмжээний түүхий эдийг гаргаад байх боловч түүнээс бодитоор хүртэх ашиг нь маш бага байх тийм тогтолцоог хэлдэг. Тэгвэл энэхүү эрэмдэг тогтолцоотой эдийн засагаар дамжин хэрэгжиж буй Монгол улсыг далд колончлалд оруулж, өндөр хөгжилтэй орнуудын түүхий эдийг бэлтгэхээс цааш давж үл хөгжих бодлогыг ямаршуухан байдлаар хэрэгждэг вэ гэвэл:
• Капиталын чөлөөт урсгал--банк санхүү, уул уурхайг гадныханд өгөх
• Чөлөөт худалдаа-- түүхий эд бэлтгэгч болох, дотоод үйлдвэрлэлийг устгах, зөвхөн хэрэглэгч болгох
• Төр муу менежер--төрийг, улсыг үгүйсгэх, муу харагдуулах, өмчөөс нь салгах,
боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, байгалын баялаг гээд бусад суурь хэрэгцээг хангах салбаруудыг хувьчлах
• Өмчийн тогтлцоо--зөвхөн хувийн өмчийг хүлээн зөвшөөрөх
Эрэмдэг гэдэг үг маань өөрөө чухам юу гэсэн үг вэ? Дутуу, тахир татуу, гажуудалтай, байх ёсоороо байж чадахгүй байгаа нөхцлийг хэлдэг. Нөгөө талаас энэ нь ямар нэгэн зүйлээс , бусдаас хараат байхыг хэлдэг. Тиймээ манай эдийн засаг өнөөдөр эрэмдэг болсон, бусдаас хараат болсон.
Тэгвэл ДНБ-ийх нь 20 хувийг зөвхөн уул уурхай, нийт экспортынх нь 90 орчим хувийг мөн зөвхөн уул уурхайн түүхий эд эзэлдэг манай улс эрүүл эдийн засгийн бүтэцтэй улс биш гэдэг нь тодорхой. Гэтэл гадаадад гаргаж байгаа тэрхүү уул уурхайн түүхий эд бараг 100 хувь бүхэлдээ ганцхан Хятад улс руу гардаг гэвэл бид нэг талаас уул уурхайн түүхий эд болох нүүрс, зэс, нефть, төмөрийн хүдрийн экспортоос хараат, нөгөө талаас тэдгэээр түүхий эдийн худалдан авагч болох Хятад улсаас хараат болох нь тодорхой юм. 1990 гэхэд манай улс ДНБ-ийхээ 25 хувийг боловсруулах салбараас (зургийг харна уу) гаргадаг жинхэнэ утгаараа аж үйлдвэржсэн улс байлаа, өнөөдөр энэ салбар дөнгөж 10%, эрчим хүч, ус цахилгаан гээд суурь хэрэгцээний үйлдвэрлэлээ оруулахгүй тооцвол боловсруулах салбар дөнгөж 4-5% болно. Энэ дэвшил үү, ухрал уу?
1989 онд уул уурхайн салбарын экспорт манай улсын нийт экспортын 28% эзэлж байсан бол өнөөдөр энэ тоо бараг 90% хүрсэн байгаа нь бид ямаршуухан хэмжээнд уул уурхайгаас хараат улс болсныг харуулж буй юм.
Газрын тосоор баялаг дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний, ойролцоогоор 1.2 сая тонн түүхий нефт олборлож экспортолдог боловч мөн тэр хэмжээний бензин гадаадаас импорталж бусдаас, тодруулвал ОХУ-аас хараат байдаг улс манайхаас өөр энэ дэлхийд байна уу? Ийм улсыг эрүүл эдийн засгийн бүтэцтэй улс гэж хэлэх үү?
Ядуурал буурлаа л гэнэ. Хоёр жилийн өмнө 27% байсан ядуурал энэ жил 21% болж буурсан юм байхаа. Бүр манай статистикийн төв газраас дэлхийн банктай нийлж хийсэн судалгаагаар тэр шүү дээ, ядуурал 6-7 хувь буурсан гэнэ ээ!! Арай л хатуу тоглоод байгаа юм биш үү?
Граммын эдийн засаг. Хүн амын дийлэнх хувь нь Граммын худалдан авалтанд шилжин хоногийн хоолоо ч даах чадалгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр атал ядуурал нь буурсан үзүүлэлттэй гараад байгаа эдийн засаг эрүүл байж чадах уу? Өнөөдөр бид граммын эдийн засагтай болсон. Уг нь мах, гурил, тосыг килограммаар, бүр тон тоноор хэмждэг байлаа. Тэр цаг одооо өнгөрсөн байна. Эдийн засаг нь ГРАММД шилжчээд байгаа улсад ядуурал буураад байдаг нь хачирхалтай. Бодит байдал дээр ядуурал 60-аас багагүй хувьтай байгаа.
Эдийн засгийн амин судас болсон банк санхүүгийн систем нь бүхэлдээ мөлжлөгийн шинжтэй ажиллаж байгаа нь эдийн засгийн бүтцийн гажигийн нэг илрэл бөгөөд бүр харамсалтай нь банкны систем бараг бүхэлдээ гадныхны мэдэлд байдаг нь эдийн засгийг эрэмдэглэж буй нэг үндсэн нөхцөл юм. Тухайлбал Монголын томоохон гурван банк ХХБ, ХААН банк, ХАС банкнуудын хяналтын багц гадныхны мэдэлд байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Дэлхийн 188 улсыг хамруулсан судалгаагаар ердөө 12 улсад банкны зээлийн дундаж хүү 20 хувиас дээш байдаг. Уганда Аргентин, Киргиз гээд үргэлжид шахуу хямрал нүүрлэж байдаг "хөгжлийн бэрхшээлтэй" эдгээр улсуудын эгнээнд Монгол улс зогсож байна. Ийм мөлжлөгийн шинжтэй банк санхүүгийн системийг нутагшуулсан Монгол улс хөгжил, цэцэглэлийн талаар бодоод ч хэрэггүй шүү! Санацгаагаарай!
Монголын эдийн засгийг эрэмдэг болгосон, эрэмдэг байлгаж байгаа бас нэг нөхцөл нь гадаад худалдааны татварын гаж бодлого юм. 1998 онд худалдааны татвараа ТЭГЛЭСЭН нь эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн үр дүнг авчирсан. Харин өнөөдөр 2000 оноос хэрэгжүүлсэн хавтгайруулсан 5% татварыг үндсэндээ хэвээр хэрэгжүүлсээр байгаа нь өнөөгийн хямралын нэг үндсэн шалтгаан юм.
1996-1998 онуудад хэрэгжиж эхлээд өнөөг хүртэл мөрдөж байгаа гадаад худалдааны татварыг тэглэсэн, хавтгайруулан 5% болгосон бодлого нь ахмад үеийнхний маань 70 жилийн гайхамшигт бүтээн байгуулалт болох аж үйлдвэрийн цогц системийг устгасан, Монгол улсыг элгээр нь мөлхүүлж гадаадын улс орнуудын эдийн засгийн эрхшээлд шууд аваачсан бодлого байсан гэдгийг би сануулан хэлье! 1996-1998 онуудад хэрэгжиж эхлээд өнөөг хүртэл мөрдөж байгаа гадаад худалдааны татварыг тэглэсэн, хавтгайруулан 5% болгосон бодлого нь ахмад үеийнхний маань 70 жилийн гайхамшигт бүтээн байгуулалт болох аж үйлдвэрийн цогц системийг устгасан, Монгол улсыг элгээр нь мөлхүүлж гадаадын улс орнуудын эдийн засгийн эрхшээлд шууд аваачсан бодлого байсан гэдгийг би сануулан хэлье! Харь оронд боловсруулагдсан энэхүү хар бодлогыг гардан хэрэгжүүлж, Монголыг элгээр нь мөлхүүлсэн нөхдүүд өнөө ч худал үнэн үлгэр зохиож гардан үйлдсэн нүгэлээ хаацайлан хамгаалж байна.
Өнөөдөр төрөө үгүйсгэдэг, төрт улсаа өмчтэй байхыг эсэргүүцдэг бүхнийг хувьчлах гэж дайрдаг цорын ганц улс бол Монгол улс юм. Бидний муучлан үздэг Африкийн улсууд хүртэл улс өмчтэй байхыг хүлээн зөвшөөрч боловсрол, эрүүл мэнд, цахилгаан станцууд, уул уурхайн ордуудаа хувьчлахгүйгээр улсын өмчид хадгалах болсон.
Сүүлийн 25 жилийн туршид гадаадад туршигдсан "Төр муу менежер" гэх төрт улсыг нураах хар технологийг хэрэглэн Монголын төрийг үгүйсгэх, төрийг хүчгүйдүүлэн мөхөөх хорт бодлого явагдаж байна. Хувийн ашиг сонирхол бүхий нам, бүлэглэлүүд өөрсдийн хүмүүсийг төрийн албанд шургуулж төрийг муу менежер болгох тусгайлан бэлтгэсэн цогц ажиллагааг явуулж байна. Хамгийн түрүүн төрийг өмчөөс нь салгах замаар төрийг хүчгүйдүүлэх ажиллагааг алгуурхан боловч тууштай хэрэгжүүлсээр ирлээ. Хувьчилж болохгүй өмч гэж бас байдаг. Нийгмийн баялгаар бүтсэн хүний, нийгмийн суурь хэрэгцээг хангаж байдаг ус, цахилгаан эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, зам харилцаа мөн хүний гараар бүтээгүй, эцэг өвгөдөөс минь бидэндээ үлдээсэн байгалийн баялагийг хувьчлан авах гэж дайрч байгаа нь төр, ард түмний ган холбоог тасалж улс баттайгаар оршин тогтнох нэг тулгуур нөхцөлийг үгүй хийж буй хэрэг мөн.
Эцсийн дүндээ төрд байдаг бүхий л эрх мэдэл, хүч чадал өмчийг нь хувьчлах замаар булаан авсан цөөн хэдэн хувийн компаниуд, тэдний ил, далд, гадаад, дотоодын эздийн гарт очиж байгаа нь Монгол улс, Монгол үндэстний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах ажиллагаа мөн.
Гадаад өр, гадаад өр, бас дахин гадаад өр
Бидний чихэнд хоногшсон эдийн засгийн үсрэнгүй өсөлт ямаршуухан үнээр олдож байна вэ? $22 тэрбум доллар буюу ДНБ-ний 180 хувьтай тэнцэх гадаад өр, 15 их наяд төгрөгт хүрч буй дотоод өрийн сүлжээ, хүн амын талаас илүү хувийг нэрвэсэн ядуурал, баян хоосны хэт ялгаа, эвдэрч сүйдсэн байгаль орчин, ирээдүйдээ итгэлээ алдсан ард түмэн, ийм л үнээр олдож байгаа эдийн засгийн өсөлт юм. Төсвийн орлогын 15%, цаашид 50 хүртэлх хувийг зээлийн өрийн үйлчилгээнд өгөх тогтолцоо эрүүл үү? Гадаад өр 2009 оноос 2005 оныг хүртэл зургаахан жилийн дотор 7.3 дахин өссөн. Гадаад өрөөс үүдэлтэй дампуурал нь өнөөдөр зөвхөн Африкийн улсуудын асуудал мэт санагдахаа аль хэдийн больсон. Грек, Аргентин, Исланд гээд Европ, Латин Америкийн улсууд шил дараалан дампуурлаа зарласан тохиолдлууд гарч байна. Монголын улсын гадаад өрийн өнөөгийн байдал 2012 оны Грекийн дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдалтай тун төстэй байгаа юм.
Үндсэн хуульд харшилсан эдийн засгийн бодлого хэрэгжиж байна.
Сүүлийн 25 жилд Үндсэн хуульд харшилсан эдийн засгийн бодлого хэрэгжсээр ирлээ. 1992 онд ахмадууд маань Үндсэн хуулиа батлахдаа тун хянамгай хандаж эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангасан тогтолцооны хэлбэр, хөгжлийн бодлогын суурь үндэслэлийг тодорхой зааж өгсөн байгаа юм. Харамсалтай нь энэ хуулийн заалт өнөөдөр ноцтойгоор зөрчигдсөөр ирсэн юм.
Монгол Улсын Үндсэн Хууль
Тавдугаар зүйл
1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.
Өнөөгийн эдийн засгийн бүтэц, тогтолцоо нь үндсэн хуулийн эдгээр заалтуудыг зөрчиж байгааг та бүхэн харж байна.
1. Өнөөгийн тогтолцоо нь манай улсын онцлогийг тусгаагүй байна, нөгөө талаас ээ олон хэвшлийн бус харин эсэргээргадаад улсаас мөн ганц нэг түүхий эдийн экспортоос хараат болсон байна.
2. Төр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгоор зохицуулна гэсэн боловч төр өөрөө хүчгүйдэж зохицуулах чадвараа алдсан төдийгүй, зохицуулах оролдлогууд нь нийгмийн хөгжлийн төлөө бус харин тодорхой хувь хүмүүс бизнесийн бүлэглэлийн төлөө байна.
Эдийн засаг дахь энэхүү эрэмдэг тогтолцоо нь эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох нөхцөл байдлыг үүсгээд байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтална.
Үүнд:
3.2.3.Төсөв, санхүүгийн салбарын аюулгүй байдал
• 3.2.3.2.Засгийн газрын авах зээл нь бодит эдийн засгийн салбарт чиглэгдэх бөгөөд эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан, зохистой харьцаанд байна.
3.2.3.3. Гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгана.
Эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан тулгууртай, банк санхүү нь мөлжлөгийн шинжтэй бөгөөд гадныхны мэдэлд байдаг, гадаад худалдааны хувьд хоёр хөршөөсөө бүрэн хараат, ДНБ-ийхээ 180 хувьтай тэнцэх гадаад өртэй зэрэг нөхцөл байдлыг хархад манай улсын эдийн засаг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан заалтуудаа ноцтойгоор зөрчсөн гэдэг нь тодорхой байгаа юм. Тухайлан дурдья гэвэл өнөөдөр манай гадаад валютын нөөц $1.3 тэрбум доллар байгаа нь нэг жилийн биш ердөө 3 сарын импортын хэрэгцээг хангах нөөц юм.
Өнөөгийн манай эдийн засгийн тогтолцоо ба түүний үр дагавар.
Төрийн бат тогтолцоо нь хэвэрэгшиж, төр нь хүчгүйдэж, үндэсний язгуур эрх ашигт биш харин хувийн ашиг сонирхолд үйлчилдэг болсон, эдийн засаг нь эрэмдэг хэрнээ иргэдээ мөлжиж, гадныханд болоод тэдний хамсаатан цөөн хэдэн хүнд үйлчилдэг болсон тогтолцоо бүхий энэ нийгэм Монголын ард түмний хүсэн хүлээж байсан тэр нийгэм биш.
БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
СОНГУУЛЫН ХУВЪСГАЛ ХИЙЦГЭЭЕ!
• АВИЛГАЧИДЫН ҮЕ ЗАЛГАМЖЛАЛЫГ ТАСТЪЯ
• ДҮР ЭСГЭГЧИД, ЖҮЖИГЧИДИЙГ ТАНЪЦГААЯ
ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЗАСАГЛАХ ЭРХЭЭ ЭДЭЛЦГЭЭЕ!
ҮҮНИЙГ ХЭН Ч БИШ ГАГЦХҮҮ БИД ӨӨРСДӨӨ Л ХИЙХ ЁСТОЙ!
"Ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдэл" чуулган
2016 оны 2-р сарын 15. МҮЭСТО, Улаанбаатар хот
Х.БАТСУУРЬ
Сэтгэгдэл0
Delhiin bank nertei yumnaas ondor huutei jeel avch baigaa.Oyutolgoin ard tumen noogdoh ashigiig ornii huund avch baigaa gesen.Ondor huutei jeel avch baisanaas yagaad ene olon baychuud huuguugeer jeelj bolohgui baigaa yum.Yundaa or taviad baigaa yum.Tsalingaa has tetgeveree has.Eh oronoosoo neg togrognii tsalin tetgeleg avaaguich eh orontoi gedegeeree baharaad yavj baihad.
Yantgar Oyutolgoi jahiral pizdagaas tatvar ashigaa hurdan asuu.
Хямрал, улс төрчдийн увайгүй байдлаас болж дарангуйлал, коммунизмыг хүсэх болжээ монголчууд. Идэж уусан нөхдийг хэзээ нэг цагт шүүх юм гэнэ. Хэрэг хөөн хэлэлцэх хугацаа гэж байдгийм. Олон жилийн өмнөх хэргийг хэрэг болгож хэлэлцэхгүй гэсэн үг. Ийм учраас одоо идээд, луйвардаад бай, үнэнд гүйцэгдэж хоригдсон ч гарч ирээд нуусан мөнгөөрөө сайхан амьдрах, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөхөд дахин хэрэг үүсэхгүй байх гэсэн нөхцлүүдээс болоод улсаа луйвардах нь ашигтай болоод байна.
арчилсан нэртэй луйварчид хонины хулгайчийн хүү Элбэгдорж - муу юманд гарамгай хэлэх ярих нь уулыг нурааж урсгалыг өөрчилөхөөр ард олны тархи угааж гарч ирээд монгол орныг самардаж байна
Ардчилалынхан монгоүлын хөрөнгөлөг хэсгийн эхний 10 жагсжээ Тэд ИДЭЖ ЦАДАХАА МЭДДЭГҮЙ монгол орныг орныг саармагжуулан гадаадын хөрөнгө оруулалт гэж зээл авч түүнийгээ ард түмэндээ 20 хувийн өндөр хүүтэйгээр зээлдэн мөнгө хүүлж байна
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ
Бүгд долдойнууд учир эрэмдэг эдийн засаг эмчлэгдэх боломжгүй монголчууд долдойгоос хэзээ ч салж чадахгүй тэгэхээр эдийн засаг яах нь ойлгомжтой Монгол хүн маш хэцүү тэмцэх чадваргүй мухар сүсэгтэнгүүд тийм ч байна ийм ё байна гэж гоншигнож байхаас уааш юу ч чадахгүй
Хорьдугаар зууны эхээр хаант Орос улс дэлхийн хамгийн их алтны нөөцтэй орон байлаа. Үндсэндээ 300 жил хурааж цуглуулсан алт. Хаант засгийг түлхэн унагасны дараа өрнөсөн засгийн эрх авахын төлөөх өрсөлдөөн нь үзэл суртлын тэмцлээр халхавчилсан оросын баялгыг хэн гартаа оруулах вэ гэсэн өрсөлдөөн байлаа. Энд дайнд больщевикууд ялсан билээ. Тэд маш цэвэрхэн, чимээгүй, болгоомжтой, хашир ажилласан. Наагуураа газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчддад, цэргүүдэд энх тайвныг, засгийн эрхийг зөвлөлүүдэд гэсэн сонсголонтой уриа дэвшүүлж байсан боловч цаагуураа цагаан хааны алт эрдэнэсийн хойноос уйгагүй хөөцөлдөж байв. Ер нь эрдэнэсийн сан хөмрөг бараг тоо ёсоороо улаантнуудын гарт орсон гэж үздэг. Бароны Монголд нуусан алт эрдэнэс гэсэн домог бий. Ямар юмных нь нуусан эрдэнэс байх билээ? Харин барон Унгерн өөрөө монголын нуусан эрдэнэс байв. Монгол орон тусгаар тогтносны гол нууц нь Барон Унгернтэй салшгүй холбоотой. Хэрвээ барон Унгерны тухай яривал энэ нь Манжуурын тухай яриа болж цааш хөврөнө. Манжуурын тухай яриа гэдэг нь Японы тухай яриа болж хувирна. Төв Азийг хүчирхэгжүүлэх Нармай Монголын үзэл бол япон орны хөгжил цэцэглэлтийн билэгдэл гэхүү мөрөөдөл гэх үү тийм ойлголт. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь Орос, Хятад хоёр байнга саад учруулна. 1905 оны Орос-Японы дайн нь дэлхийн нэгдүгээр дайны өмнөтгөл болж байсан бол 1938-1939 оны Халх голын дайн нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөтгөл болж байснаараа онцлогтой. Энэ хоёр дайны цаана нөгөө л нармай монголын үзэл санаа лугшин байв. Харин Барон Унгерн бол нармай монгол үзлийн дайчин тэнгэр, тугч нь болон намирч явсан эр билээ. Яг үнэндээ монголыг хятадын савраас чөлөөлөх хар бор ажлыг гардаж хийсэн, бүх шавар шавхайтай нь хутгалдсан хүн бол яах аргагүй Барон Унгерн мөн. Монголыг чөлөөлсөн улаан арми, ардын нам гэдэг бол ердөө үлгэр. Коммунистуудын зохиосон энэ үлгэрээс болж барон Унгернын байгуулсан гавъяа бүдгэрэн замхарч нууцын оронд морилсон билээ. Харин өнөөдөр бид энэ нууцаа мэдэх хэрэгтэй, энэ түүхээрээ бахархах учиртай. Барон Унгернд үнэндээ цэрэг арми, эд хөрөнгө, хүч чадал гэхээр зүйл юу ч байсангүй. Азийн морин девиз гэсэн сүрлэг нэртэй эцэж туйлдсан, дайн тулаанаас залхсан атгахан цэрэг. Юун дайтах манатай. Харин барон Унгернын зүрх сэтгэлд Нармай Монгол улсыг байгуулах чин хүсэл оргилж байв. Түүний энэ их оргилуун хүслийн ундарга юу байв? Мэдээж энэ бол Япон орон. Японы цаана Англи улс. ЭНэ бол дэлхийн хамгийн хүчирхэг орон шүү дээ. Орос Японы дайнд Орос улс ялагдахад оросын олон сэхээтнүүд япончуудыг дэмжиж урмын үгээ харамгүй илгээж байсан түүхтэй. Барон Унгерн бол японы бодлогыг тууштай дэмждэг, тэдэнд итгэж найддаг, япон орныг авралын гэрэл гэгээ хэмээн итгэдэг байсан хүн билээ. Тэр үхэн үхтлээ энэ итгэл үнэмшилдээ үнэнч үлдсэн бөгөөд өөртөө элсүүлэх гэсэн улаантнуудын бүхий л оролдлогыг элэглэн дооглосоор бурханы оронд нэр төртэй одсон юм. Англи, Япон хоёр орон бол байгалийн ямар ч баялаггүй өчүүхэн газар нутагтай хэрнээ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болон өсөн дэвшиж чадсан гайхамшигтай түүхтэй арлын орнууд шүү дээ. Аль аль нь оготны хамраас ч цус гаргалгүй нийгмийн хувьсгалыг тайван замаар шийдэж чадсан ухаалаг ард түмэн. Гэтэл Орос орон ямар билээ? Дэлхийн хамгийн уудам газар нутаг, хамгийн их байгалийн баялаг дээр сандайлсан гуйлгачид. Аливаа асуудлыг хүч түрэмгийлэн шийдэх гэсэн гуйлгачин сэтгэлгээ. Ийм гуйлгачин сэтгэлгээтэй гуйлгачин ард түмнийг хувьсгалын аргаар, мэс заслын аргаар яаж ч өөрчлөх, сайжруулах боломжгүй гэдэгт Барон Унгерн өчүүхэн ч эргэлздэггүй байв. Түүний энэ итгэл үнэмшлийг улаантнууд сонсоод шоолон инээлдэцгээнэ. Та нарын өнөөдрийн энэ инээдэм маргааш гэхэд ханиадам болно. Орос орны олон зууны турш цуглуусан их баялаг дээр та нар өнөөдөр мордчихоод галзууртлаа найрлацгааж байна. Гэхдээ эрт орой нэгэн өдөр энэ их баялаг дуусна. Тэр цагт та бүхэн амаараа шороо үмхэх болно. Та нарыг юу ч аврахгүй. ЭНэ бол тэнгэрийн гэсгээл. Та бүхний мунхаг, харанхуй байсны шан хөлс. Миний хэлсэн бүхэн үнэн болохыг нотлох хожмын өдөр ирнэ. Тиймээс би хэлсэн үгнээсээ буцахгүй. Хэн нь үнэн, хэн нь худал хэлж байгааг танай шүүх биш харин цаг хугацаа шүүнэ. Би үхлээс айхгүй, харин шударга үнэн хөлд гишгэгдэхээс айна. Би шударга бус явдалтай, дээрэм тонуултай яасан ч эвлэрэхгүй. Тиймээс намайг даруй тонилгогтун. Барон Унгерн ингэж хэлээд өөртөө цаазын ял оноосон бөлгөө. Уг нь улаантнууд түүнд Петроград хотын ардын коммисарын албан тушаал санал болгосон юм шүү дээ. Тэр цагийн Петроград бол өнөө цагийн Москва. Орос орны зүрх. Барон Унгерн энэ саналаас ямар ч эргэлзээгүйгээр татгалзсан. Түүний зүрхэнд Нармай Монголын үзэл дүрэлзэж байсан билээ. Бид түүхийн энэ нууцыг мэдэх ёстой. Энэ түүх хаашаа эргэснийг бид өнөөдөр мэднэ. Хэний зөв, хэний буруу байсныг цаг хугацаа шүүн харууллаа. Бид хаанаас хаа хүрч байгаагаа, замдаа юу тохиолдсноо дахин сайтар эргэцүүлэн тунгаах хэрэгтэй болов уу. Орос ард түмний 300 жил цуглуулсан их өв, их баялгыг 70 жилийн дотор цөлмөж дуусгасан хөлгүй их найр наадмыг хөгжил дэвшил, бүтээн байгуулалттай андуурах нь зөв үү? Найр наадам хэзээ нэгэн цагт дуусдагт социализмын гол асуудал оршино хэмээн английн төмөр хатагтай Маргарет Тетчер айлдсантай миний бие бүрэн санал нийлэх бөлгөө. Жинхэнэ хөгжил цэцэглэлт, жинхэнэ бүтээн байгуулалт гэж юу болохыг сүүлийн 25 жил бид мэддэг боллоо. Социализмын үед юмны чанар чансаа өдрөөс өдөрт, жилээс жилд улам дорддог байлаа. Буцаж хэвэнд нь оруулах гэж бөөн уриа лоозон болно. Гэтэл өнөөдөр юмны чанар чансаа өдрөөс өдөрт сайжирч байна. Хотын өнгө зүс ч жилээс жилд улам өнгөжин жавхаажиж байна. Хөдөө орон нутагт ч ялгаагүй өнгө зүс нэмэгдсээр байна. Ерэн онд оросын хөрөнгө оруулалт зогсоход монголын эдийн засаг бүрэн зогсож дампуурч байсан бол өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт бараг бүрэн зогсоход монголын эдийн засаг бага зэрэг хөрж, бага зэрэг саатсаныг эс тооцвол амьдрал үндсэн гольдролоороо хэвийн үргэлжилж байна. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд ортол хол байна. Зөвхөн сүүлийн 15 жилийн дотор гэхэд монголын эдийн засаг 10 дахин томорсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнээр багцаалахад шүү дээ. Хурдацтай эдийн засгаа дагаад хүн амын тоо ч хоёр дахин өсчээ. Гэхдээ зөвхөн төрөлт нэмэгдэж байгаа бус хүн амын нас баралт цөөрч, хүний дундаж наслалт уртассан байна. Эдийн засаг томорно гэдэг нь хүнээр бол бие нь томорч өндөр нь уртасч байна гэсэн үг. Хүн томроход сүүдэр нь дагаж томорно. Нийгэм ч мөн ялгаагүй. Нийгмийн сөрөг үзэгдлүүд томорно. Гэмт хэргийн тоо хэмжээ өснө. Энэ бол жам ёсны үзэгдэл. Айж ичих зүйл биш. Хүний насны онцлог гэж бий. Нялх, балчир, өсвөр, идэр нас гэх мэт. ЭНэ бүх үе шатуудад биеийн гол харьцаанууд өөрчлөгдөнө. Жишээлбэл хүний толгой нялх үедээ харьцангуй том, идэр насандаа харьцангуй жижиг болно. Энэ нь хүн нялх байхдаа том толгойтой ухаалаг, харин идэр насандаа жижиг толгойтой тэнэг боллоо гэсэн үг биш. Үүний нэгэн адил социализмын үед аж үйлдвэрийн хувийн жин өндөр байсан тул монгол орон аж үйлдвэржсэн орон байлаа, өнөөдөр хувийн жин нь багассан тул аж үйлдвэржсэн орон биш боллоо гэсэн үг биш. Монгол эдийн засаг өсөхөд аж үйлдвэрийн салбар ч бас адилхан өссөн. Хэрэглэж буй техник, технологи нь шал өөр болсон. Наад захын жишээ гэхэд хэдэн хүн нийлж суугаад автобус, троллейбус үйлдвэрлээд гаргаж байна. Түүнийг нь бид нийтийн тээвэртээ хэрэглэж байна. Цементийн үйлдвэр гэхэд л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад анхныхаа экспортыг хийгээд эхэллээ. Эрдэнэт үйлдвэр гэхэд л төмөр бөмбөлөгөө дотооддоо үйлдвэрлэх жишээтэй. Консервын лаазаа хүртэл үйлдвэрлэж байна. Гээд энэ мэт олон жишээ дурдаж болно. Тэгэхлээр аж үйлдвэрийн салбар унаж байгаа бус харин улам урагшилж байна, хөгжиж байна. Уул уурхайн салбар бол монгол орныг тэжээж яваа угж гэдэг нь ойлгомжтой. ҮҮнийг гаднын хөрөнгө оруулалтгүйгээр, гаднын технологигүйгээр, гаднын мөнгөгүйгээр эзмшиж чадахгүй нь тодорхой. Ганц цооног өрөмдөх зардлыг л гаргаж дийлэхгүй ядарсан улс шүү дээ. Угжнаас салж бор маханд орохыг мэдээж бид хүснэ. Гэхдээ эхлээд шүд ургах хэрэгтэй. ШҮдтэй болсны дараа мах зажилна. Хүнсний үйлдвэрлэл бол ердөө л үүдэн шүд гэсэн үг. Эрчим хүч, зам, харилцаа холбоо бол буйл гэсэн үг. Буйл чангарч байна дараа нь ёзоор ургана. Ийм ёзоороос эдийн засгийн араа бий болно. Монгол орны цахиур цухуйсныг хамгийн түрүүнд олж харсан орон бол Япон улс. Монгол орон өсөж томрохыг удаан хүлээж буй түнш орон. Тиймээс тэд монголчуудыг дэмжихийн тулд Чингис, Самурай бондыг санхүүжүүлэв. Мөн эдийн засгийн чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Удахгүй визийн журам хөнгөвчлөгдөн иргэд хоорондоо чөлөөтэй харьцдаг болно гэх мэт. Ийм байтал бид яагаад нялхарч суух ёстой гэж? Яагаад бид эрхэлж суух ёстой гэж? Хэдий болтол бид хүнээр гуйлгах ёстой гэж? Бидэнд хөгжлөөс ухрах эрх байхгүй. Бид бусдын итгэлийг алдах ёсгүй. ЭНэ бол бидний түүхэн хариуцлага. https://www.youtube.com/watch?v=6BrYHyCI6Ys
БИД ЯПОНЫ ЭРХШЭЭЛД ОРСОН БОЛ ӨНӨӨДӨР ХЯТАДЫН АР МОНГОЛ БАЙХ БӨЛГӨӨ. БҮХ МОНГОЛД НӨЛӨӨГӨӨ ТОГТООХ САНААРХАЛТАЙ ОРОСЫГ 1905 ОНЫ ДАЙНД ЯПОН ЯЛСАН НЬ АР, ӨВӨР МОНГОЛЫГ ҮҮРД САЛГАСАН АЖГУУ.
Өвөр монгол угаасаа дотор газрын бүрэлдэхүүн байсан. Манж амбан зөвхөн ар монголд байсан. Ер нь өнөөгийн монголын газар нутаг арвангуравдугаар зууны Чингисийн үеийн газар нутаг шүү дээ. Тийм учраас Богд хаан өвөрлөгчдийг өөртөө нэгтгэх зорилго огт тавиагүй. Харин өвөрлөгчдөөр дамжуулан монголын асуудалд Японыг татан оролцуулах арга хэрэглэсэн. Ар, өвөр монголыг үүрд салгасан нь монгол орон тусгаар тогтнох цорын ганц боломж байсан. Энэ боломжоо дээд зэргээр ашигласан. Дээр нь Туваг Оросод бэлэглэсэн шүү дээ. Орост Монголыг тусгаарлах боломж олдохгүй байсан. Ялтын гэрээгээр ийм сиймхий гарсан. Орос, Хятад хоёр тохиролцох бүх боломжийг японууд хаасан. Зүй нь наран ургах зүг хараа сунгасан барон Унгернын хөшөө төв талбайд сүндэрлэх ёстой болов уу.
1905 оны орос японы дайны дараа Орос, Япон хоёр улс Английн өмнө үүрэг амлалт авсан. Үүнд, манжуур, өвөр монголыг япончууд, харин ар монгол, урианхайг оросууд тус тус хариуцан авч хөгжүүлэх.
GADAADAD HULGAILSAN MONGOOROO IH TENEDEG AN NII HULGAICH NARIIN TARHIND ZIKA VIRUSIIN HACHIG ORCHIHSON TARHI NI UHJEED HOVHON HULGAI HIIH HUIVALDHIIG HIIDEG BOLSON JISHEE NI BAYARZOGT ELBEGDORJ SAIHANBILEG BATUUL NAR
Президент России Владимир Путин сегодня на Совете по науке и образованию высказался о поэме Пастернака «Высокая болезнь», где автор рассуждает о роли Ленина в мировой революции. Глава Курчатовского института Михаил Ковальчук предложил на заседании Владимиру Путину создать для научной среды «организации, которые должны управлять течением мысли в конкретных направлениях», процитировав при этом строки Бориса Пастернака о Ленине: «Он управлял теченьем мысли /И только потому — страной». Он предложил создать или найти такие организации, которые будут ответственны за общественное мнение «в конкретных направлениях». «Управлять течением мысли – это правильно, нужно только, чтобы эта мысль привела к правильным результатам, а не как у Владимира Ильича. А то в конечном итоге эта мысль привела к развалу Советского Союза, вот к чему. Там много было мыслей таких: автономизация и так далее. Заложили атомную бомбу под здание, которое называется Россией, она и рванула потом. И мировая революция нам не нужна была. Вот такая мысль там», – сказал Путин
Япония была одной из первых великих держав признавших МНР и установившей с ней дипломатические отношения в феврале 1972 г. С этого времени японо-монгольские отношения прошли несколько стадий и неизменно развивались по восходящей линии. До 1990 г., в период существования МНР, в политическом плане они носили протокольный характер. Но уже в 1977 г. обозначился основной ракурс этих отношений, а именно: оказание Японией экономической помощи Монголии. Так уже в том году Япония помогла создать в Улан-Баторе фабрику «Гоби» по производству кашемира. В настоящее время, благодаря последовавшим неоднократным японским субсидиям, она превратилась в мощный комбинат – основной производитель махеровых, кашемировых и шерстяных изделий, идущих на экспорт. После победы в 1990 г. демократической революции Монголия, как известно, оказалась в тисках глубокого экономического кризиса 1991 – 1993 гг., связанного с распадом СССР – основной опоры МНР, и поставившего страну на грань катастрофы. И именно в эти годы Япония становится одним из главных, если ни главным спонсором Монголии, выдвигается в авангард инициированного ею же вместе с Мировым банком донорского движения помощи Монголии. В итоге, Монголия уже в 1991 г. получила 150 млн. долл. безвозмездной иностранной помощи и 250 млн. долл. на 1992-93 гг. Отметим, что это движение со временем охватило от 24 до 30 государств, включая РФ, КНР, Республику Корея, США, Германию и др., а также 10 международных финансовых организаций. За 1991 – 2003 гг. было проведено 10 совещаний доноров, преимущественно в Токио, а общая сумма помощи составила 2,4 млрд. долл., из них 52% — безвозмездная помощь и 48% льготные кредиты. 50% всех донорских поступлений обеспечила Япония. Кроме того, примерно в это же время и позднее Япония самостоятельно предоставляла Монголии финансовую и техническую помощь, так что общая сумма японской поддержки к 2010 г. составила 3,6 млрд.долл. США (более 50% безвозмездно, остальное – льготными кредитами). Эта помощь носила всеобъемлющий характер, коснулась почти всех отраслей промышленности и сельского хозяйства, общественного транспорта, дорожного строительства, ремонта тяжелой техники и машин, ремонта и реставрации школьных помещений, детских садов и больниц, развития телекоммуникаций, бизнес-менеджмента и.т.д. Выражая Японии глубокую благодарность монгольского народа за помощь и поддержку с самого начала демократических преобразований в 1991 г., президент Монголии Цахиагийн Элбэгдорж особо отметил, что эта помощь «…всегда была своевременной и актуальной. Мы всегда с теплотой и благодарностью помним, как японский народ протянул нам руку помощи в труднейшие времена, когда из-за остановки теплоэлектростанций Монголия оказалась под угрозой замерзания, когда остановился общественный транспорт, когда из эксплуатации вышли транспортные средства пожарных служб и служб скорой помощи, когда нашим детям не стало хватать школ и детсадов. … Деньги японских налогоплательщиков сыграли решающую роль в преодолении нами трудных времен, и имели жизненно важное значение в развитии страны». Эти слова президент Монголии Ц. Элбэгдорж произнес в своем выступлении на бизнес-форуме монгольских (150 человек) и японских (180 человек) предпринимателей, представителей около 500 ведущих фирм обеих стран, – который состоялся в Токио во время его знаменательного рабочего визита в Японию 21-24 июля 2014 г. Знаменательным этот визит стал потому, что обозначил конец спонсорской помощи и безвозвратных субсидий и перевод монголо-японских экономических отношений на рельсы взаимной выгоды и взаимодополняемости. Монголия заинтересована во внедрении у себя японской технологии, техники, менеджмента и методов работы. Япония, лишенная особых минеральных богатств, заинтересована в получении из Монголии минерального сырья (уголь, медь, цинк и др.) и сельхозпродуктов: мяса, конины, шерсти. Стороны договорились о развитии широкого сотрудничества в сельском хозяйстве, промышленности, в инфраструктурной сфере, в горнорудной и туристической отраслях, а также о финансово-техническом содействии Японии в реализации таких крупных проектов как строительство медицинского учебно-диагностического центра в Улан-Баторе, нефтеперегонного завода в Дархане и нового международного аэропорта недалеко от столицы.
Тиймээ. Гэхдээ эхлээд АН- ы хог шаарнуудыг засгаас зайлуулья
АН-ынхан ингэж Монгол Улсыг өрөнд баригдуулж, эдийн засгийг хямрааж, долларын ханшийг 2000 болгохыг мэдсэн бол дэмждэггүй байж. АН-ынхан бусад намууд дотроо хамгийн адгийн нам гэдгээ өнгөрсөн дөрвөн жил ард түмэнд харууллаа. АН-ынхан ирэх УИХ-ын сонгуулиар дүнгээ хараад уйлнаа. Ялангуяа Элбэгдорж бүр ч уйлах болно.
ХОРТ ХАВДАР туссан эдийн засгийг яаж эмчлэх гээд байнаа???? Илж таалаад, эм тан уугаад бол эдгэрэхгүй шүү дээ. Маш том мэс засал л хэрэгтэй дээ!!! Үүнийгээ мэдэж байна уу????